Хурдан морь унаач Б.Мөнгөншагай: Намайг магтахаар нь эмээдээ шагналынхаа мөнгөнөөсөө шоколадтай чихэр авч өгдөг


-Нүд нь гэрэлтсэн сэргэлэн хүү байна. Хурдан морь унаад удаж байна уу?
- Дөрвөн жил л болох гэж байна. Анх найман настайдаа хурдан морь унасан.
-Нэр хэн билээ. Аль сумын унаач вэ?
-Намайг Батсүхийн Мөнгөншагай гэдэг. Тосонцэнгэл сумынх. Ноднин сумынхаа баяр наадмаар түрүү, аман хүзүү авсан. Энэ хөтөлж яваа халтар хязаалан шүдлэндээ аман хүзүүдэж, азарга маань түрүүлсэн. Нээрэн тийм бас халтар үрээ маань сумандаа түрүүлсэн.
-Өнгөрсөн жил сайн нааджээ. Өөр ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Тосонцэнгэлдээ болдог өвлийн бооцоот уралдаанаас түрүү, аман хүзүү аваад, Ар сайр гэдэг газар очиж бас ахиад түрүү аман хүзүү авсан. Харин Эрдэнэбулган суманд уралдахдаа тойрог дээр ойчоод амжилт гаргаж чадаагүй.
-Гэмтэж бэртээгүй юу?
-Гайгүй ээ. Ах маань чи морио сайн унавал, сайн уяач болно гэсэн болохоор би хичээж байгаа.
-Онц сураад дарга болохыг хүсэхгүй байна уу?
-Үгүй ээ, морь уях чинь сайхан ш дээ. Мундаг уяач болбол хүмүүс хүндэтгээд гоё.
-Сурлагандаа хэр вэ. Шударгаар хариулаарай.
-Гайгүй ээ. Математик, технологи эд нар дээр гайгүй А авсан. Харин Монгол хэл дээрээ гайгүй ээ, С авсан.
-С тийм ч хангалттай үнэлгээ биш дээ.
-/инээв/
-Танай ангид чамаас өөр морь унадаг хүүхэд бий юу?
-Бас нэг охин байдаг. Энэ жил унаад нэгхэн айраг л авсан гэсэн.
-Ангидаа хэр өндөрт тооцогддог вэ?
-Би хамгийн намхан нь. Гэхдээ манай ангийнхан намайг дээрэлхдэггүй юмаа. Хурдан морь унахаас гадна би бас шатар гайгүй тоглодог. Бас кикбоксоор хичээллэдэг.
-Мөнгөншагай уралдааны замд ямар тактик баримталдаг вэ?
-Хамгийн чухал нь гараа. Гараа сайн бол тархинд гараад өөрийн мэдрэмжээрээ зайгаа аваад явдаг. Манай хамгийн том ах маш сайн унаач. Ах шигээ сайн унаач болохыг хүсдэг. Би одоогоор нэг түрүү, гурван аман хүзүү, хоёр айраг л аваад байгаа. /хуруу даран тоолж үзүүлэв/
-Морь унаад магтаалын үг хэр сонсож байна?
-Гайгүй ээ. Эмээ маань намайг морио сайн унаарай гэдэг. Би эмээгийнхээ даалгаврыг биелүүлээд сайн унахаар намайг магтдаг юм. Тэгэхээр нь би баярлаад эмээдээ шагналынхаа мөнгөнөөс шоколадтай чихэр авч өгдөг. Манай эмээ шоколадтай чихрэнд их дуртай. Ээж маань бас намайг миний хүү мундаг гэдэг.
-Дандаа түрүүлж айрагдахгүй шүү дээ. Тийм үед...
-Онцгүй шүү дээ. Миний дургүй хүрээд хоолоо ч идэж чаддаггүй юм.
-Шартай эр байх нь ээ. Зарим нэг нь сантагаас морио түрүүлгэж өгөөч гэж хүсдэг юм билээ. Мөнгөншагай яадаг вэ?
-Би дотроо л тэгж бодоод орондоо залбирдаг.
-Ямар бэлэг авах юмсан гэж боддог вэ. Шагналд ирдэг цүнхэн дотор ер нь юу байдаг юм бэ?
-Хичээлийн хэрэгсэл л байдаг юм. Том цүнх байвал агаадаа өгчихдөг. Би дээрээ хоёр агаатай. Доороо нэг дүүтэй байсан чинь айлд өргүүлчихсэн. Авах дуртай бэлэг гэвэл дугуй л байна. Уяач маань надад гоё том дугуй авч өгнө гэсэн. Удахгүй авч өгөх байхаа.
-Ийм мундаг хүүд авч өгөх байх аа. Ярилцсанд баярлалаа. Унасан морьд нь хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явахыг хүсье.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна