Эмнэг сургалтын Спортын мастер, улсын Аварга бугуйлч Ч.Хуншагай: “Хөвсгөлийн гурван бацааныг хэдэн жилийн дараа дийлэхгүй юм байна” гэлцдэг байлаа


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Би Бүрэн сумын гозон Ядамын ах гозон Чөөжөөгийн зээ хүү Ч.Хуншагай гэж хүн байна. МУ-ын Алдарт уяач, ногоон морины Я.Лханаажавын аав гозон Ядам миний өвөөгийн дүү байгаа юм. Харин миний аав Чулуун нутагтаа нэртэй сайн адуучин хүн.
-Удам дагасан уяач байх нь ээ?
-Тийм шүү. Анхандаа аавтайгаа хамтдаа морьдоо уядаг байлаа. Тэгтэл нэг өдөр аав гэрээ ачааллаад Өтгийн тэнд аваачиж бариад “за миний хүү одоо бие даан морь уях болсон" гэлээ. Тэр чинь 1997 он байгаа юм. Аавын үг зарлиг шүү дээ. Тэгээд уялаа. Аймгийн наадмын өмнөхөн их сунгаанд бор соёолонгоо мордуултал саахалтын зайтай тасраад ирдэг байгаа. Баярласандаа өлдүүлж алдаа гаргасан байж мэднэ. Яг наадмаар тугны ард ирж яваад аман хүзүүдчихэж билээ. Алдаа оноог мэдрүүлсэн анхны айраг байгаа юм.
-Анхны айргаас 10 гаруй жил өнгөрчээ. Хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Аймаг, сум нийлээд 7-8 түрүү, 10-аад айрагтай болсон байнаа. Анх морь уясан жилээ аймгаас айраг уугаад хэсэг өнжөөд сумандаа дориун давхисан. Сүүлд Онон Тод манлайгаас авсан буурал азаргаараа суманд 2 түрүү, Арбулагт нэг түрүү авсан. Өнгөрсөн жил 5-6 гүү хураалгасан, одоо төлүүд нь гарч байна. Манай нутагт цаг хатуу хүйтэн өвөлтэй болохоор бага адуу уях гэхээр тамир нь гүйцдэггүй талтай. Тийм болохоор төлүүдээ тэжээгээд л байж байна.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилмөөр байна. Бугуйлчийнхаа хувьд амжилтаа сонирхуулаач?
-1999 онд Батлан хамгаалахын 70 жилийн ойгоор булгиа, уургач бугуйлчийн тэмцээн болсон юм. Тэгэхэд найз нар маань намайг ороод үз гэж зөвлөсөн юм. Тэр үед эхний гурван байранд шалгарсан хүмүүсийг улсын аваргын тэмцээнд авч явна гэж байсан. Ингээд би бугуйланд, манай найз булгианд нь, манай ахлаач Шараа уурганд нь түрүүлчихдэг байгаа. Гэвч тэр жил би хувийн шалтгаанаас болоод улсын аваргын тэмцээнд нь явж чадаагүй. Түүнээс хойш аймагт хэд хэдэн ийм тэмцээн болж би хоёрт нь түрүүлсэн юм. Ингээд 2002 онд улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулагт болоход эмнэг сургалтын спортын мастер Данзангийн Нямбат, Хашбатын Гал-Эрдэнэ гурвуулаа очиж оролцсон. Бидний бага нь 17-той. Нямбат бид хоёр 21, 22 настай л байсан юм. Тэр үед “өрсөлдөгчид” маань “Хөвсгөлийн гурван бацааныг хэдэн жилийн дараа дийлэхгүй юм байна” гэж ярьцгааж байсан. Тэр тэмцээнд Нямбат булгиагаар гуравт, Гал-Эрдэнэ тавд, би 8,9-д орсон. Тэр олон аймгийн шилдгүүд ирсэн болохоор туршлагагүйтсэн тал бий л дээ. Харин дараа жил нь Төв аймагт болоход нь даагаа нэхэж Нямбат, Гал-Эрдэнэ хоёр мөнгөн медаль авч, би 5-р байранд орсон. Харин 2004 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд болоход нь би мөнгөн медаль авч, тэр хоёр 5, 6-р байранд орж, багаараа хоёрдугаар байрын эзэд болж байлаа. Түүнээс хойш 2006 онд Эрдэнэтэд, 2007 онд Төв аймгийн Өндөрдовд, сүүлд 2010 онд Ховд аймагт болсон улсын бүсийн уралдаануудад алгасалгүй гурвуулаа амжилттай оролцсоор ирсэн. Нийтдээ улсын аваргын тэмцээнд нэг алт, нэг мөнгө, нэг удаа тавдугаар байранд орсон. Харин аймагт таван удаа түрүүлсэн байна. Ер нь манайхан бусад аймагтай харьцуулахад энэ талаар сайн хөгжсөн гэж болно шүү. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн шугамаар тэмцээн уралдаан алгасалгүй оролцож чаддаг.
-Бугуйлын тэмцээн хэдэн үе шаттай болох уу?
-Тэмцээн явганаас шургуулж бугуйлдаж уургалах, морин дээрээс хөөж бугуйлдаж, уургалах гэсэн хоёр төрлөөр болдог юм. Явганаас шургуулж бугуйлдахад амар мөртлөө тогтооход хэцүү л дээ. Морин дээрээ хөөж бугуйлдахад унасан морь гүйцэхгүй байх, морь зөрж давхих гээд бугуйлдахад хүндрэлтэй ч тогтооход амар байдаг. 2006 онд нэг хээр адууг шургуулж бугуйлдаад 60 метр дотор нь тогтоосон. Дараа нь морин дээрээс хөөж бугуйлдахад нэг минут хүрэхгүй хугацаанд бугуйлдаж байлаа. Тэмцээнээр бугуйлдах, бас унах морио сугалаагаар сонгодог юм.
-Хөвсгөлийн “тамирчин” залууст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна