Арын сайхан хангайн хурдан морины шилдгүүд тодорлоо


Архангай аймгийн МСУХ-ны оны шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд ёслол төгөлдөр боллоо. Энэ шинэ жилийн цэнгүүнд тус аймгийн МСУХ-ны удирдлагууд болон 17 сумын уяачид уригдан хүрэлцэн иржээ. Тэд уламжлал ёсоороо оны шилдгүүдээ тодруулсан юм.
Оны шилдгийн шилдэг уяачаар Эрдэнэмандал сумын аймгийн Алдарт уяач О.Алаг-уул.
Оны шилдэг 9 уяачаар:
1. Өндөр-Улаан сумын уяач Отгонбаатар
2. Цэнхэр сумын аймгийн Алдарт уяач Баярсайхан
3. Эрдэнэмандал сумын уяач Даваадорж
4. Өгийнуур сумын уяач Соёл-Эрдэнэ
5. Батцэнгэл сумын уяач Доржзодов
6. Жаргалант сумын уяач Буянбаяр
7. Тариат сумын уяач Ганбаяр
8. Булган сумын уяач Бямбадорж
9. Эрдэнэмандал сумын уяач Хатанбаатар нар тус тус эрэмбэлэгдлээ. Мөн оны шилдэг залуу уяачаар Өндөр-Улаан сумын уяач Барбаатар шалгарсан юм. Харин оны шилдэг салбар хороогоор Ихтамир сумын “Тамирын хурд” МСУХ, бүтээлч салбар холбоогоор Батцэнгэл сумын МСУХ шалгарсан. Бүтээлч салбар холбоо номинацийг тус аймгийн МСУХ анх удаагаа шалгаруулж байгаа аж.
Түүнчлэн Эрдэнэмандал сумын Мөнгөнхөлөгийн Ганхөлөг оны шилдгийн шилдэг унаач шагналын эзэн болов. М.Ганхөлөг нь Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадмын түрүү, “Монгол морь- Дэлхийн дээд амжилт Гиннесийн уралдааны төвийн бүсийн аман хүзүү, Өвөрхангай аймагт зохиогдсон “Монгол түмний их шүтээн” даншиг наадмын аман хүзүүд хурдалсан аймгийн Алдарт уяач О.Алаг-Уулын хар морины унаач хүүхэд аж.
Оны шилдэг унаачаар:
1. Лигдэн /Өндөр-Улаан/
2. Наранхүү /Цэнхэр/
3. Жаргалхүү /Эрдэнэмандал/
4. Эрдэнэжаргал /Өгийнуур/
5. Доржзундуй /Батцэнгэл/
6. Түвшинбат /Жаргалант/
7. Нанжид /Тариат/
8. Энхбаяр /Булган/
9. Рэгвийжалам /Эрдэнэмандал/
10. Гансүх /Өндөр-Улаан/ нар тодорлоо.
Арын сайхан хангайн хийморилог уяачдын шинэ жилийн цэнгүүний үеэр шагналын хур тасрахгүй л байлаа. Тухайлбал, Архангай аймгийн МСУХ гурван хүнд Хүндэт өргөмжлөлөө гардуулсан. Тэд аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Жүгдэргарав, ахмад уяач Жаргал, Үүрцайх нар байв. Түүнчлэн тус аймгийн сумдын оны шилдэг уяачид тодорч, аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид шагналыг гардуулсан юм. Архангай аймгийн уяачдын шинэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн уяачид, морины зүтгэлтнүүд сэтгэл хангалуун байгаа нь тэдний ярианаас илт байлаа.
У.Энхмаа

























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна