Уухайн түрлэгтэй сурынхны шинэ жил


Монголын Үндэсний сурын холбоо энэ сарын 21-нд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус шинэ жилийн цэнгүүнд ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргал, Сурын холбооны дэд тэргүүн Батнягт, Биеийн тамир спорт хорооны хэлтсийн дарга Болормаа, Уламжлалт харваачдын холбооны тэргүүн Зоригт нарын эрхмүүд уригдан ирсэн байлаа. Үндэсний уламжлалт эрийн гурван наадмынхаа нэгээр одтой нааддаг эрхий мэргэн харваачдын баярын хөтөлбөрт уртын дууны шууранхай, морин хуурын аялгуу, уухайн түрлэг орсон нь тэдний онцлогийг илтгэх мэт. Салбар салбарт ажилладаг ч сураар холбогдсон харваачид тал талын авьяастай хүмүүс юм билээ. Ямартаа л бэлтгэсэн урлагийн тоглолтууд нь дараалал үүсгэж зохион байгуулагчдаа сандаргаж байхав.
Он солигдох торгон мөчид салбар бүр өөрийн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ дагуу Сурын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 2013 онд болсон Нээлтийн харваа, Улсын аварга шалгаруулах, Улсын баяр наадам, Багийн аварга шалгаруулах, Отго харвааны нийлбэр дүнгээр чансаатай харваачдаа тодруулж, энэ үдэш зарласан. Үүнд:
Эрэгтэй харваачдаас:
1. Ховд аймгийн Булган сумын уугуул, МУ-ын хошой мэргэн Л.Отгонбаяр 172,5 оноогоор 2013 оны чансаатай харваачдын нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
2. МУ-ын спортын мастер, “Алдар” спорт хороо, “ЖЭМ интернэйншл” компанийн харваач Б.Батбаатар 170 оноогоор
3. МУ-ын мэргэн, “Алдар” спорт хороо, “Монгол Ус” ТӨҮГ-ын харваач Б.Баярсайхан 164,5 оноогоор
4. МУ-ын хошой мэргэн “Хүч” спорт хороо, “АПУ” трейдинг компанийн харваач Ц.Баасанхүү 157 оноогоор
5. МУ-ын спортын мастер, “Петровис” компанийн харваач Д.Ганбат 146 оноогоор тус тус эрэмбэлэгджээ.
Харин эмэгтэй харваачдаас:
1. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач МУ-ын Гоц мэргэн Х.Оюунчимэг 180 оноогоор
2. МУ-ын хошой мэргэн, “Петровис” компанийн харваач Д.Эрдэнэтуяа 170,5 оноогоор
3. МУ-ын спортын мастер, “Дорнын Гэрэгэ” компанийн харваач Ч.Гандаваа 160,5 оноогоор
Оны шилдэг ахмад эрэгтэй, эмэгтэй харваач:
1. МУ-ын спортын дэд мастер, Сонгинохайрхан дүүргийн харваач П.Гармаа 124 оноогоор
2. МУ-ын мэргэн, “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач Д.Цэцэг 131,5 оноогоор тус тус шалгарчээ.
Хүүхдүүдээс оны манлай эрэгтэй харваач:
1. Бор-Өндөр сумын харваач Э.Төгөлдөр 59 оноогоор
2. “Зуун мэргэн” холбооны харваач Т.Даваацэрэн 59 оноогоор
Хүүхдүүдээс оны манлай эмэгтэй харваач:
1. МУ-ын спортын мастер, “Зуун мэргэн” холбооны харваач Б.Отгонжаргал 65,5 оноогоор
2. Өмнөговь аймгийн харваач П.Энх-Эрдэнэ 61 оноогоор
Оны шилдэг нум үйлдвэрлэгч:
1. МУ-ын гоц мэргэн, Өмнөговь аймгийн уугуул Ж.Баттөмөр
Оны шилдэг сум үйлдвэрлэгч:
1. МУ-ын спортын мастер, “Алдар” спорт хорооны харваач Б.Энхсайхан
Оны шилдэг дасгалжуулагч:
1. МУ-ын спортын мастер, “Зуун мэргэн” холбооны харваач Л.Сүхбат
Оны онцлох харваач:
1. МУ-ын спортын дэд мастер, Дундговь аймгийн харваач Г.Мөнхсайхан
Оны шилдэг ивээн тэтгэгч байгууллага:
1. “Алдар” спорт хороо
2. “Таван Толгой транс”
3. “Зуун Мэргэн” холбоо тус тус шалгарлаа. Мөн энэ онд спортын мастер, дэд мастер болсон харваачид үнэмлэх энгэрийн тэмдгээ гардан авсан юм.
Хундага харшин, ерөөл цалгисан сурынхны баяр халуун дулаан уур амьсгалтай болж өндөрлөлөө. Ийнхүү нэгэн оны ололт амжилтаа дүгнэсэн тэдний хувьд ирэх жил илүү ихийг хийж бүтээсэн жил байх нь гарцаагүй. 2014 он Үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх их үүргийг хүлээсэн эрхий мэргэн харваачдын хувьд шинэчлэлт, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлсэн жил байж, энэ бүхнээ 15-р чуулганаараа харуулах бизээ.
П.Ундраа































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна