“Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны 2013 оны шилдгүүд тодорлоо


Хөвсгөл аймгийн "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 2012.12.22-нд Мөрөн суманд болж өндөрлөлөө.Цэнгүүнд Хөвсгөл аймгийн нийт 24 сумаас тус бүр гурван уяач төлөөлөгчөөр оролцлоо. "Дэлтэй Цэнхэр"-ийн уяачид улиран өнгөрч буй 2013 онд хийморьтой сайхан наадаж улс бүсийн уралдаанаас 3 түрүү, 10 айраг авсан амжилтаар ирж буй 2014 оноо угтацгааж байна.
Тус цэнгүүн дээр "Дэлтэй Цэнхэрчүүд":
Оны шилдэг салбар холбоо
Оны шилдэг уяач
Оны шилдэг унаач хүүхэд гэсэн номинациудаар шилдгийн шилдгүүдийг шалгаруулан тодрууллаа.
“Оны шилдэг салбар холбоо”-гоор Тариалан сумын Б.Гантулга тэргүүнтэй салбар холбоо шалгарав. Шилдэг салбар холбоонд Өргөмжлөл, нэг сая төгрөгийг "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар гардуулан өглөө. Тариалан сумын МСУХ нь сүүлийн 3 жил дараалан "Дэлтэй Цэнхэр"-ийн шилдэг холбоогоор шалгарч байгаа бөгөөд өнгөрсөн жил уяачид нь улс бүсийн наадамд одтой сайхан наадаж, уяачдын холбоо нь "Морьтон Монгол-10000", "Монгол морь -3000" зэрэг ажлуудад зохион байгуулалттай, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож холбооны ажлыг өргөжүүлэн тэлсэн амжилтаар дээрх номинацийн эзэн болсон байна.
“Оны шилдэг уяач”-аар Үндэсний Их баяр наадам, АХ-ын 92 жилийн ойн улсын их баяр наадмын эрлийз дээд насны уралдаанд “Таван цагаан” азаргаа айрагдуулж, Архангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааны эрлийз дээд насанд мөн “Таван цагаан” азаргаа айрагдуулсан Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахыг тодруулан өргөмжлөл, 300.000 төгрөгөөр урамшууллаа.
“Оны шилдэг унаач хүүхэд”-ээр Тариалан сумын 12 жилийн ахлах сургуулийн 7-р ангийн сурагч Нямсүрэнгийн Дөлгөөн тодорлоо. Н.Дөлгөөн хүү өнгөрсөн жил Үндэсний Их баяр наадам, АХ-ын 92 жилийн ойн улсын их баяр наадмын эрлийз дээд насны уралдаанд аймгийн Алдарт уяач Д.Бадрахын “Таван цагаан” азаргыг унан айрагдуулж, мөн Архангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааны эрлийз дээд насанд мөн “Таван цагаан” азаргаа айрагдуулсан амжилтаар тус шагналын эзэн боллоо. "Оны шилдэг унаач хүүхэд”-ийг өргөмжлөл, 200.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн шинэ жилийн цэнгүүний үеэр "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны ажлын албаны ажилтан, "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Т.Наранхүүг "Тод магнай" сэтгүүлийн редакциас тус сэтгүүл, сайттай байнга идэвхитэй хамтран ажиллаж байсныг үнэлэн “Шилдэг нийтлэлч”-ээр шалгаруулан өргөмжлөл, дурсгалын цомыг ирүүлснийг холбооны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар тус цэнгүүн дээр гардуулан өглөө.
"Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны ажилтан Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна