Унаач Т.Дэмидбаатар: Соёолон айрагдуулчихаад дүүтэйгээ бэлгээ хувааж идэх хамгийн гоё байсан


-Унаач байхын хамгийн гоё нь юу вэ?
-Би морь унах, унасан морьдоо түрүүлгэж айрагдуулах дуртай. Морьд гарч байгаа нь, эргэж байгаа нь хамгийн гоё гэж боддог. Гэхдээ бас хэцүү зүйл ч байдгийг нуугаад яахав. Хөөрчихсөн морьдыг дагаж мордоод төвөг болохыг яана. Гэхдээ миний морьд хөөрдөггүй юмаа. Ганцхан хүрэн морь л хөөрөх гээд байдаг юм. Бас хүмүүс хөөгөөд байдаг. Харин зургаадугаар сарын 1-нд болсон уралдаанд төхөөрөмжнөөс гарч уралдсан болохоор гоё байлаа. Тэгээд өнөө хөөдөг хүмүүс байхгүй байгаа нь таатай санагдсан шүү /инээв/.
-Хэзээнээс морь унаж байгаа вэ?
-Би одоо долоон настай. Хоёрдугаар ангид сурдаг. Анх гурван настайдаа морь унаж сурсан. Аавынхаа ард сундлаад л эхэлж байлаа. Харин ноднингоос хурдан морь унаж байгаа. Түнэл сумын 60 жилийн ойн наадамд бор үрээгээ аман хүзүүдүүлж, их насны хүрэн морио 100 гаргаж давхиулсан. Бас Тосонцэнгэлийн наадамд хүрэн морио унаж уралдсан ч айрагдаагүй ээ.
-Эндээс хамгийн гоё нь аль наадам вэ?
-Мэдээж айраг түрүү хүртсэн наадам л хамгийн гоё нь шүү дээ. Миний хувьд Түнэлийн 60 жилийн наадамд соёолонгоо айрагдуулсан тэр мөч юм. Би тэндээс том ундаатай их гоё бэлэг авсан. Өөрөө хөдөлмөрлөж авсан бэлгээ дүүтэйгээ хуваагаад идэх мөн ч амттай байсан даа. Манайх гурван хүүхэдтэй айл. Би нэг эгч, нэг дүүтэй. Охин дүү маань одоо зургаан настай. Одооноос л морь унаж сурч байгаа. Харин эгч бол морь унадаг.
-Хэрвээ хүүхдээр морь унуулахаа больчихвол чамд ямар санагдаж байна?
-Мэдэхгүй ээ. Муухай л байх даа. Тэгвэл өөрийнхөө л морийг унах байх даа.
-Наадмын өмнөх орой унаач хүүхдүүд юу боддог вэ?
-Асуух юу байнаа. Маргааш миний морь хамгийн хурдан нь байгаасай гэж мөрөөдөнө шүү дээ. Тэгж бодохоор нойр ч хүрэхгүй. Жоохон унтахад л түрүүлж байна гээд зүүдлээд эхэлдэг юм.
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна