Дөмөг зааны дүү дөмөг барилдаж түрүүллээ


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойд зориулсан Монгол улсын ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Монгол улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс нараар манлайлуулсан шигшмэл 128 бөх зодоглолоо. Мөн энэхүү барилдааныг хүндэтгэлийн суудлаас монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд болоод улсын их хурал, засгийн газрын гишүүд, ахмад бөхчүүд үзэж сонирхов. Харин үзэгчдийн суудалд улсын гарди М.Баяржавхлан, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын начин Ш.Жаргалсайхан, У.Балжинням, Б.Одхүү нар сууж харагдав.
Барилдааны нэгийн даваа эхлэнгүүт заан Д.Баасандорж а.н А.Хосбаярыг хагалж гуд татах дархан мэхээрээ давсан бол у.х Ц.Содномдорж а.н Ц.Ганбатыг их холоос татаж хавираад давж үзэгчдийг шуугиулав. Өвөрхангай аймгийн начин Т.Ядамсүрэн у.х Т.Мөнгөнцоожийг сугадаж бариад мордоход эргүүлж дараад, Сэлэнгэ аймгийн начин Н.Энхжаргал у.х А.Цацабширыг татаж мордоход дагуулж хөмрөөд улмаар этээд, угсруулж давхар хамаад сайхан барилдаан үзүүлж давлаа. Өнгөрсөн жилийн түрүү бөх у.з М.Өсөхбаяр а.н Х.Гантулгатай оноолт таарч удтал хүч үзэж а.н барьц сонгож мушгиад давав. Зааныг унахтай зэрэгцээ у.н Л.Гантулга, Б.Сугаржаргал нар а.з Д.Бадамгарав, Л.Цээсүрэн нарыг их л чимээтэйхэн газардуулцгаав. У.н Ц.Одбаяр а.з М.Батцэнгэлийг таллаж татаад баруун талдаа уран сайхан суйлж давав. Мөн а.х Б.Бат-Өлзий у.ө.и.н Э.Энхбатыг мушгихад сөрж баруун талдаа мушгиж тонгороод давснаар начны манлай хоёр барилдаан дараалан Шонхорын залууст ам даваанд уналаа. Мөн а.н Н.Жаргалбат у.х Ө.Бат-Оршихыг хонгодож их дээр цацаад сандал дээр тавьж дахин барилдаад шороодлоо. Завханы залуу арслан Ш.Пүрэвгарьд а.х.а Ш.Шинэбаяртай оноолт таарч мушгихад үлдээд өөрөө мушгиж давсан бол цэргийн наадмаар учраа тааран барилдаж байсан хоёр арслан ахин таарч а.а Л.Шинэбаатар а.а Б.Хишигбаатарын хөлд ороод дэрлэчихэв. Энэ даваанд нэлээн сонирхолтой барилдаан гарсан нь а.а Л.Лха-Очир, Д.Амарсайхан нарынх байв. Бие биенээ дөрвөн хөллүүлж улмаар Лха-Очир ард нь гарч өргөөд тавихад Д.Амарсайхан арслан зүүн хөлөөр зүүн хөлийг нь өлгөж татаад давчихав. Ардаа алдсан ч гэлээ уран мэхээр давж болохын жишээг Амарсайхан арслан харууллаа. Мөн нэгэн анхаарууштай хийгээд харамсалтай явдал болсон нь у.н П.Ганхүүгийн барилдаан байв. А.з Ч.Бямбадоржийг шуудагны барьцнаас түрж хөөгөөд давахдаа бөхийн барилдааныг талбайн захаас бичиж байсан нэгэн телевизийн камерын хөлд гараа маш гүн зүсч барилдах боломжгүй болов. Телевизүүд бөхийн барилдааныг талбайгаас биш хаалганаас болоод дээд хэсгээс бичиж байгууштайг энэ барилдаан харуулав. Хурц ирмэгтэй зүйлд гараа хүнд гэмтээсэн начин маань цус их алдсан бөгөөд гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.
Хоёрын давааны эхэнд у.х Ө.Даваабаатар а.а Н.Эрдэнэчулууныг тохой сөхөж хонгодож цацаад, у.х Т.Өсөх-Ирээдүй а.а Ш.Пүрэвгарьдыг хавираад, у.н Т.Баасанхүү а.а Л.Шинэбаатарын хөлд орж мөрлөж түлхээд давсан барилдаанууд үзүүштэй сайхан байлаа. Мөн а.х Б.Бат-Өлзий у.а П.Бүрэнтөгстэй сайхан барилдаж шуудагны барьцнаас мордож дайраад давснаар эрс сайжирсан гэдгээ харуулав. Нэг өдөр Э.Энхбат, П.Бүрэнтөгс нарыг цувруулан орхино гэдэг амаргүй биз ээ. Мөн а.з Б.Бадамсүрэн у.х Ө.Бат-Оршихыг түрж хөөж хавсраад, а.а О.Хангай у.н Р.Пүрэвдагвын зүүн хөлд орж хөөгөөд, а.а Б.Суманчулуун а.х.а О.Гантулгыг тахимдаад, а.а Ц.Чимэддорж у.н С.Багахүүг шахаж татаж тойруулаад тус тус давсан бол а.а Н.Адьяабат у.н Ж.Чулуунбатыг баруун хутгаж хөөгөөд ойролцоо газардсан тул ахин барилдаж начин давлаа.
Гурвын даваанд заан Ч.Санжаадамба а.а Ц.Чимэддоржийн хөлд ороод, у.н Т.Баасанхүү у.х Ө.Даваабаатарыг суганд сэжиж хонгодоод, у.х Т.Өсөх-Ирээдүй а.а Б.Эрдэнэхүүг зүүн мордоод, а.х.а Б.Одгэрэл у.н Ц.Одбаярыг хавираад давсан барилдаанууд урамтай сайхан болов. Мөн зүүний магнай аварга С.Мөнхбат а.а А.Даваанямыг гайхалтай уран өмсөж давснаар бөхийн өргөөг “нураах” шахав. Аваргыг даваад тугаа тойроход үзэгчдийн уухай үнэхээр цуурайтаж байлаа. Энэ даваа эхнээсээ дуустал дуулиан шуугиан ихтэй байсан бөгөөд а.а Б.Суманчулуун у.з Д.Баасандоржийг барьц сонгоод хөөхөд дагуулж мушгиад, а.з Б.Бадамсүрэн у.х Л.Пүрэвжавыг тумбарайдаж өргөж шидээд, у.н Б.Сангисүрэн а.а О.Хангайг хавираад, у.н Б.Амарзаяа у.х Э.Оюунболдыг голлож дайраад, у.н Ж.Чулуунбат у.х Н.Батсуурийг дүүгүүрдэхэд үлдэж элэг бүснээс татаад тус тус давсан бол тунасан хоёрын барилдаан тун сонирхолтой болж суганд сэжиж татаад ах начин Б.Пүрэвсайхан давлаа. Энэ мэх үнэхээр даацтай хийгээд уран мэх боллоо.
Оноолтын даваанд аварга Г.Эрхэмбаяр а.а Б.Суманчулууныг шуудагнаас мөргөөд, у.а Х.Мөнхбаатар а.х.а Б.Одгэрэлийг баруун хавираад, у.н Т.Баасанхүү у.г Б.Гончигдамбыг баруун талдаа чирч хутгаад /хүмүүсийн хэлдгээр “самбо”-ын хутгаа/, у.н Б.Амарзаяа улсын наадмаар харцагын даваанд барилдаж байсан у.х Т.Өсөх-Ирээдүйг даацтай мордоод тус тус давав. Аварга С.Мөнхбатыг дутуухан давхар ачихад а.з Б.Бадамсүрэн хараатай хөдөлж эргүүлж дараад, у.х Ц.Содномдоржийг у.н Б.Сангисүрэн давуулангуутаа сөрж голлож түрээд, өнөө жилийн наадмын 3-ын даваанд хүч үзсэн у.з Б.Батмөнх у.н Ж.Чулуунбат нар барилдаж заан барьц сонгож мушгисан бөгөөд дагуулж өмсөө маягтай эргэсэн боловч начин өрсөөд хүрчихэв. Ингэснээр заанд өнөө жил хоёр ч удаа шороодов. Энэ давааны болоод энэ өдрийн дуулиан тарьсан барилдаан заан Ч.Санжаадамба, начин Б.Пүрэвсайхан нарын дунд боллоо. Заан давхар шуудагдаж бариад түрж хөөсөн бөгөөд өөртөө хэт итгэж дайрсан зааны хийг тун гярхай ажсан начин ганцхан зайлаад давснаар зааны дараалсан давааг 42 дээр зогсоов. Намраас хойш 4 дэх удаагаа таарч гурав унасан даагаа сайхан нэхлээ начин.
Тавын даваанд аварга Г.Эрхэмбаяр Дундговийн хоёр, Увсын хоёрыг төвөггүй давсан а.з Б.Бадамсүрэнг тойруулж татаад хялбархан давсан бол арслан Х.Мөнхбаатар у.н Б.Сангисүрэнг хашиж мордоод их шөвөгт шалгарлаа. Өмнөх даваанд удтал барилдаж ядарсан заан Б.Батмөнх онжав Б.Амарзаяаг амлаж залуу начингууд тунав. Зааныг ядарсан болохоор барилдаан гаргахгүй байх хэмээн үзэгч олон ярилцаж байтал шахаж татаад их дээр гаргаж ирээд давснаар бөхийн ямархан их авьяастай, мундаг тэвчээртэй бөх болохоо үзэгч түмэндээ ахин таниуллаа. Тунасан хоёрын барилдаанд Б.Пүрэвсайхан зүүн хонгодож их эрэмгий дайрсан бөгөөд начин Т.Баасанхүү маш их сандарч хашлага мөргөхөөс сэргийлэв бололтой өөрөө “хэвтчихэв”.
Их шөвөгт аварга зааныг амлаж арслан начин хоёр туналаа. Арсланг дутуухан хавирахад сөрж сэжиж татаад начин давснаар үзүүрт үлдлээ. Аварга заан хоёрын хувьд наадмаас хойш гурав дахь удаагаа их шөвөгт учраа таарсан бөгөөд 1:1-ийн харьцаатай байв. Энэ удаад заан аваргыг хавирч тэнцвэр алдуулаад, тодорхой барьцгүй давхар тохоод нэлээд тэвдүүлсэн боловч аварга зүүн талдаа хашиж мордоод давлаа.
Үзүүр булаалдах барилдаан начин Б.Пүрэвсайхан аваргыг шуудагдаад түрэхэд багахан зайнд зайлаад давснаар бөхийн өргөөнд анхны түрүүгээ хүртлээ. Анхны түрүүгээ Б.Сугаржаргал, Ч.Санжаадамба, Т.Баасанхүү, Х.Мөнхбаатар Г.Эрхэмбаяр нарын шилдгийн шилдгүүдийг даацтай мэхээр давж шилдэг бөхчүүдийн тулааны шилдгээр шалгарлаа.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд мянга есөн зуун ер, хоёр мянгаад оны үед нэр цуугаа мандуулж явсан Чогсомын Батзориг зааны ач дүү Баатархүүгийн Пүрэвсайхан ийнхүү заан ахынхаа энд хүрч зангарагтай барилдлаа. Ирэх наадмаар энд давсан даваагаа ахин давахын өлзийтэй ерөөлийг өргөе.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна