Уяач М.Наранцогт: Би саарал голдуу адуу сайн давхиулдаг


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын залуу уяач М.Наранцогт энэ удаагийн ярилцлагын эзэн байлаа.
-Уяач болох гараагаа хэрхэн эхэлж байсан бэ. Наранцогтыг морь уяхад юу нөлөөлөв?
-Миний хадам ах Билгүүнзаяа надад шүдлэн үрээ бэлгэнд өгсөн юм. Улмаар амжилттай сайн давхиж сум орондоо Наранцогтын саарал азарга гэгдтэлээ олонд танигдсан энэ сайхан буян маань намайг моринд анх оруулж байлаа. Шүдлэн үрээ надад ирээд хязааландаа сумынхаа уяачдын холбооны наадамд дөрвөөр орж, анхны айраг авчирсан сайхан буянтай адуу байгаа юм.
-Бэлгэнд ирж, эзнээ моринд оруулсан саарал шүдлэн ямар амжилт үзүүлсэн бэ?
-Дараа жилийн хавар соёолон азарга Уяачдын холбооны зохион байгуулдаг Зотол хаан уулынхаа тахилгат түрүүлж, сумынхаа 81 жилийн ойд мөн түрүүлсэн. Эрдэнэцагаан, Дарьгангын наадамд аман хүзүүдэж, нийт 6 орсон сайхан азарга болоод байна.
-Бэлгэдэлтэй сайхан тохиолоор хурдан морь хэмээх хийморилог амьтантай холбогджээ. Энэ нь он цагийн хувьд хэдийд байсан бэ?
-Би моринд саяхнаас орж байгаа шинэ хүн. Хүүхэд байхдаа 5-6 жил морь унаж байгаад, сургууль соёл гэж яваад 2008 оноос л морь уяж эхэлсэн дээ. Миний аав олон жил нэгдлийн адуучин хийсэн, малчин хүн. Морь мал уралдуулж ч байсан, тэр утгаараа би моринд их ойрхон өссөн. Аавын талын хамаатан ах болох Энхээ гэж хүнээс морь уях эрдмийг сурч, морины А заалгасан. Өөрийн унаган голдуу адуугаар уралдаж байна.
-Саарал азарганаас өөр танд амжилт авчирсан ямар адуу байна?
-Би голдуу саарал адуу их давхиулж байна. 2009 онд уяачдын холбооноос зохион байгуулдаг хаврын 3 бага насны уралдаан Зотол хаан уулынхаа тахилгат өөрийн унаган адуу саарал даага түрүүлгэж, анхныхаа түрүү авч их баярлаж байлаа. Мөн саарал соёолонгоо дөрөвлүүлж, хурдан хүлгийн үүд хаалга сайхан нээгдсэн дээ. Тэр амжилтаараа сайхан уралдаад явж байна. Саарал азарганы төрсөн дүү Билгүүнзаяагийн хязаалан хонгор морь 6 сарын 1-ний баярт аман хүзүүдээд, соёолондоо мөн 6 сарын 1-ний уралдаанд аман хүзүүдээд тэгээд хойшоо зарагдсан.
-Ингэхэд бэлгэнд ирсэн саарал, унаган саарал хоёр хаанахын ямар угшилтай адуунууд вэ?
-Миний соёолон түрүүлдэг, даага түрүүлдэг 2 саарлын дээдэс нь хоёулаа дээр ярьсан Энхээгийн ах Ц.Очироогийн унаган адуунууд. Ухаандаа хадам ах бид хоёр Ц.Очироогоос нэг нэг гүү авсан гэсэн үг. Надад морь уяж өгсний бэлэг болгож охин саарал даага өгсөн юм. Тэр гүүнээс хурдан адуу гарч, түүгээрээ наадаж байна.
-Нийт айраг, түрүүний тоо хэд болж байна вэ?
-Нийт амжилт гэвэл 5-6 түрүү, 10 гаран айрагтай байна. Манай нутгийн сумын Алдарт уяач Пүрвээгийн саарал хязааланг уяж бас давхиулж байсан. Соёолонд нь Онгон сумын наадамд гурваар оруулж байсан. Мөн сумынхаа Эрдэнэчимэгийн Нарангэрэлийн саарал азаргыг уржнан 2 удаа давхиуллаа. Эхнийхэд нь Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор сумандаа гурваар оруулаад цааш нь гулсаж уралдан Матадын АХ-ын 90 жилийн ойгоор түрүүлгэсэн. Нарангэрэлийн саарал азарганы төл саарал соёолонг өнөө жил сумын наадамд тавлуулсан.
-Үнэхээр саарал танд ээлтэй байдаг юм байна. Ер нь сумын Алдарт болох дөхсөн юм байна?
-Ер нь дөхөж байгаа байхаа. Сумын Алдарт цолыг 20 орчмоор л тогтоож байгаа. 2011 онд Дорноговийн зүүн бүсэд очиж уралдаад цаашаа Өмнөговийн Ханбогдод очиж сумын наадамд миний их насны хүрэн морь түрүүлж байсан. Хүрэн морь Эрдэнэцагаан сумын Болдбаярын унаган адуу байгаа юм.
-Залуу хүн цаашид энэ тэндэхийн уралдаанд очиж үзье, амжилтаа ахиулж цолоо нэмье бодол байгаа байх?
-Мориныхоо өнгө, давхилыг харж байгаад л наадмаа шийднэ дээ. Өнөө жил зүүн бүс Дорноговь аймагт байгаа. Тиймээс зүүн бүс рүү явах л зорилготой байна. Энэ өвлийн сар шинийн уралдаалга дээр Түмэн-Өлзийгийн Зулаагийн хар морийг гурваар оруулж, 2013 оны уралдаанаа гайгүй сайхан нээсэн. Тэр ч утгаараа гарч гайгүй сайхан уралдахыг зорих юм. Өөрийнхөөсөө гадна 5-6 найзынхаа морьдыг тэжээж уяж байгаа. Энэ өвлөөс морьдоо тэжээж эхлээд байна.
-Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна