Унаач М.Анхбилэг: Дүү бид хоёр аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг


Энэ удаагийн бяцхан унаачдын түүчээг Хөвсгөл аймгийн унаач М.Анхбилэг үргэлжлүүлж байна. Дүүтэйгээ хамт аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг бяцхан хүү ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй.
-Анхбилэг унаач том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Эмч болноо. Үүний тулд одооноос хичээж хичээлээ шамдан хийж байгаа. Энэ хавар тавдугаар ангиа төгсөхдөө 13 хичээлээр шалгалт өгсөн. Би 10 хичээлдээ 100 хувь А авч, гурван хичээлд 95-97 оноотой төгссөн.
-Тийм үү мундаг юм аа. Хичээлдээ онц сурахаас гадна өөр ямар авьяастай вэ?
-Манай аав уяач хүн. Тийм болохоор дүү бид хоёр аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг юм. Би 12 настай, миний дүү Анхбаатар 9 настай. Сая та нарт ярилцлага өгсөн дөө. Би чинь морь унана, бас даам тоглож, дуу дуулах дуртай. Сүүлд сургуулийн урлагийн үзлэгээр “Юндэн Гөөгөө”-г дуулсан.
-Танай ангид морь унадаг хүүхэд олон уу?
-Гурав л бий. Хааяа бид гурав чинь хурдан морины тухай хөөрхөн яриа өрнүүлнэ ш дээ. Уралдсан уралдааныхаа тухай ярина.
-Хаана, хаана ямар амжилттай уралдаж байв?
-Би одоо 10 гаруй айраг түрүүтэй. Зургаан настайгаасаа морь унаж эхэлсэн. Өөрийнхөө хээр морийг аав уяж би унаад Их-Уул сумынхаа наадамд аман хүзүүдүүлсэн. Анхны айраг байгаа юм. Дараа нь энэ хээр морь маань сумынхаа наадамд нэлээд хэд хэдэн удаа айрагдсан. Унасан морио айраг түрүүнд хурдлуулах сайхан шүү. Миний унаж байсан морьдоос хамгийн хурдан нь Мягмаржавын буурал байсаан. Та бодоод үз дээ. Нэг зун 10 удаа уралдахад, 9 түрүүлж, нэг айрагдсан. Хурдан байгаа биз. Бас нэг 10 гаруй медальтай хээр морь байна. Ийм морьдыг унахад цаанаа л гоё байдаг юм.
-Нэг өдөр хэдэн насны морь унадаг вэ?
-Миний хувьд дээд тал нь дөрвөн насны морь унаж байсан.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-Одоохондоо Эрдэнэбулган орж наадсан маань л хамгийн хол нь байх шив дээ.
-Уралдааны замд унаач хүүхдүүдэд хамгийн хэцүү нь юу байдаг вэ?
-Гарах гэж байхад машинаар хөөх хэцүү ш дээ. Бүгд л нэг зүгт тэмүүлж байхад машин ороод ирэхээр эмээх зүйл гардаг юм. Бас өвөл хаврын уралдаануудад зам халтиргаатай байх нь амаргүй л дээ. Тэрнээс хүмүүсийн яриад байгаа шиг гар хөл даарна гэсэн ойлголт байдаггүй. Харин сүүлийн үед гарааны төхөөрөмжтэй уралддаг болсон нь сайн зүйл гэдэг нь мэдэгдээд байгаа шүү. Түүнээс өмнө бол бараг л дуртай зүгтээ гараад явчихдаг байсан.
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна