Аймгийн Алдарт уяач Р.Энхбат: Нутгийнхаа унаган адуугаар уяа эхлүүлж байлаа


Булган аймгийн Хангал сумын аймгийн Алдарт уяач Р.Энхбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Алдарт одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Хурдан морины уяа тааруулаад олон жил болж байна. Багадаа хурдан морины унаач явлаа. Сумынхаа Цэнд-Аюуш уяачийн морийг унадаг байсан юм. Түүний уясан шар халтар азаргыг сумандаа түрүүлгэж явсан хүүхэд насны сайхан түүх бий. Гэхдээ том биетэй хүүхэд байсан болохоор төдөлгүй л хасагдсан. Эндээс адуунд дурлах болж 16,17 настай жаахан хүү уяа эвлүүлэх гэж “хөөрхөн” ажил болдог байлаа. Ингээд 1985 онд цэргээс ирснээс хойш нэгэн үзүүрт сэтгэлээр адууны төлөө зүтгэж явна. Анхны уяагаа хар мориороо эхлүүлж байлаа. Хар морь сумын наадам, өдөрлөг, багийн наадамд олонтаа түрүүлж, залуу уяач надад урам зориг нэмсэнсэн. Энэ хугацаанд аймгийн наадмаас таван түрүү, найман айраг, сумын наадмаас 20-иод түрүү, гуч, дөчөөд айраг авсан байх шүү.
-Хар морь нутгийн адуу юу?
-Манай нутгийн унаган адуу. Түүний дараа хадам аав Намхайдагвын унаган адуу болох хээр морь аймгийн Алдарт уяач болоход голлох амжилтыг үзүүлсэн. Энэ хээр морь Монгол Улсын Алдарт уяач Пүрэвжалын хурдан азарганы төл. Пүрэвжал чинь манай Хангалын хүн шүү дээ. Түүний адуунд хадам хөгшний гүүг тавьж гарсан төл нь байгаа юм. Монгол Улсын Алдарт уяач Батчулууны хээр морь, миний энэ хээр төрөл нэг адуунууд.
-Нэг адуугаар тогтмол амжилт үзүүлнэ гэдэг амаргүй. Хээр мориныхоо амжилтаас дэлгэрэнгүй танилцуулаач?
-Эрдэнэтэд болсон анхны даншиг наадамд аман хүзүүдэж, Эрдэнэтийн наадамд айргийн гурваар хурдалж, Булганы наадамд хоёр ч удаа айрагдсан. Түүнээс гадна сумын болон жижиг наадмуудад олон удаа айраг, түрүүнд хурдалсан сайхан амьтан байлаа. Бас бүгээн хул азаргаа суманд хоёр, гурван ч удаа түрүүлгэж байлаа.
-Гаднаас адуу авч байна уу?
-Авалгүй яахав. Манай аймагт ирсэн Дорнод, Сүхбаатарын адуунууд хурдан л байна. Би ч бас ноднин хоёр адуу авчирч, сумандаа их морио айрагдуулж, үрээгээ аман хүзүүдүүлсэн. Дорнодын Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Тод манлай Бандгаа Ганхуягийн адууны цустай. Хүмүүс ярьдаг зүүн зүгийн адуу нутагшуулахад амаргүй гэж. Дор хаяж нэг жил давхидаггүй гээд л байдаг. Харин миний хоёр авчирсан жилээ л айрагдахыг харсан зарим нь “гайгүй оролджээ” гэж байна лээ. Ирэх жилээс илүү хурдлуулнаа. Гэхдээ би ч унаган адуугаараа л голдуу нааддаг хүн дээ. Миний халтар, хар морь хоёр олон жил их сайн давхисан. Дааган цагаасаа л сумандаа айраг, түрүү алдаагүй хурдан тууртууд байлаа. Одоо уяхаа больсон л доо.
-Энэ могой жил хэрхэн наадав?
-Одоо ч би зөвлөх маягтай л уяж байна. Хүүдээ уяаны ажлаа даатгасан гэх үү дээ. Миний хүү Орхон ноднин сумынхаа шилдэг уяачаар шалгарсан. Миний удмыг залган, уяа эвлүүлж байгаа хүн дээ. Энэ жил бид сайхан л наадлаа. Сумандаа нэг түрүү, хоёр айраг авч, Эрдэнэтэд гурван морьтой очоод гурвууланг нь арвын дотор давхиуллаа. Мөн Бүрэгхангайн 90 жилд хоёр насны морьтой очоод, 10,16-гаар давхиуллаа. Би өөрөө Гиннесийн амжилтад бүртгүүлэх 10 мянган морьтны парадад оролцож, 3000 морины уралдаанд морио мордуулж, түүхэн үйл явдлын гэрч боллоо гээд сонин сайхан ихтэй жил болж байна. Манай Булганыхан энэ үйл ажиллагаанд хамгийн идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон шүү дээ. Биднийг хотод очиход МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргал хүлээн авч, ая тухтай орчинд байлгасан нь сайхан санагдаж байлаа. Энэ бол монголчууд нэгдэж чадвал юуг ч бүтээж чаддагийг харуулсан сайхан үйл явдал болсон.
-Таныг аймгийн Алдарт уяачаас гадна аймгийн сайн малчин гэж дуулсан?
-Тийм ээ, гурван жилийн өмнө аймгийн сайн малчин болж байлаа. Харин одоогоос тав, зургаан жилийн өмнө аймгийн Алдарт уяач болсон.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Алтан тууртын босоо цагаан хийморьт өнөд ивээгдэж байх болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна