Дорнод аймгийн МСУХ-ны шинэ жилийн цэнгүүнээс


Дорнод аймгийн Морин спорт, Уяачдын холбооны шинэ жилийн баярын цэнгүүн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн морин цагт "Ийст палас" цогцолборт ёслол төгөлдөр боллоо. Цэнгүүнийг нээж УИХ-ын эрхэм гишүүн, ММСУХ-ны тэргүүлэгч, аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун үг хэлэв. Уг цэнгүүнд Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат, тус аймгаас төрөн гарсан Монгол улсын Алдарт уяачид, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч гишүүд, аймгийн Алдарт уяачид, сумдын уяачдын төлөөлөл гээд 120 гаруй хүндэт зочид хүрэлцэн иржээ.
Энэ удаагийн цэнгүүнд хөдөө сумын төлөөлөл болсон уяачид, мөн аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийг гэр бүлийн хамт урьснаараа онцлог байж, уяачдын нөр хөдөлмөрийг хамт үүрэлцэж, бат найдвартай ар тал болж байдаг бүсгүйчүүдийнхээ талархлыг хүлээсэн юм.
Дорнод аймгийн уяачдаас Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Хэрлэн сумын харьяат Ц.Дорждэрэм гуай хүртснийг гардуулсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Тус аймгийн уяачид улиран одож байгаа 2013 онд амжилт бүтээл арвин байж улс бүсийн наадмаас 6 түрүү, 12 айраг хүртсэн байна. Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар өөрийн эрдэм авьяас, хурдан хурц хүлэг морьдоороо улс бүсийн наадмаас 4 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаараа ар халхын 60 гаруй мянган уяачдаас өндөр чансааны 4-рт эрэмбэлэгдэж, улсын цолны болзлоо хангасан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор явагдсан Шилдгийн шилдэг "Адуучин" шалгаруулах тэмцээнд Матад сумын адуучин Г.Баяржаргал 5-рт байрт шалгарсан, Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд Чулуунхороот сумын /Эрээнцав/ ах дүү уяач Г.Бадрах, Г.Бадар-Ууган нар 2 айраг хүртсэн, Өвөрхангай аймгийн "Арвагар хээр" МСУХ-ноос зохион явуулсан “Түүхэнд мөнхөрсөн төрийн түмэн эхүүд” даншигт тус аймгийн Дашбалбар сумын Н.Бямбацогтын унаган хүлэг Алаг-Уулын хар морь түрүүлсэн, МУ-ын Алдарт уяач Г.Чадраа агсны унаган хонгор азарга "Их хурд-6"-д айрагдаж, төвийн бүсэд түрүүлсэн гээд тоочоод байвал үнэхээр олон амжилтыг үзүүлэн Дорнын талаас хурд төрж, уяачдынх нь эрдэм ухаан төгс, унаачид нь ухаалгыг илтгэсээр байна.
Дорнод аймгийн 2013 оны Шилдэг уяачаар аймгийн наадмаас 1 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогт, аймгийн наадмаас 1 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Чойбалсан сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Бэххуяг нар тодорсон бол сумын Шилдэг салбар холбоогоор Б.Батхүү тэргүүнтэй Цагаан-Овоо сумын “Хурднай хүлгүүд” МСУХолбоо, Шилдэг гал уяагаар Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Жадамбаа тэргүүнтэй “Дархан түмэн эх” гал уяа, Шилдэг унаачаар аймгийн баяр наадмаас 2 түрүү, 2 айраг, бүсийн наадмаас 2 айраг хүртсэн амжилтаар Хэрлэн сумын харьяат Г.Тэмүүжин нар шалгарчээ. Оны Шилдэг азаргаар Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Р.Амарсанаагийн аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаан, аймгийн баяр наадмуудад тус тус айргийн 3-т хурдалсан Сарт хонгор азарга, Оны шилдэг Их насны мориор Халхгол сумын харьяат сумын Алдарт уяач Л.Алтангэрэлийн аймгийн баяр наадам болон Хэнтий аймгийн 90 жил, зүүн бүсийн даншиг наадмуудад тус тус аман хүзүүдсэн Имт хонгор морьд шалгарчээ.
Хүрэлцэн ирсэн зочдын дунд оны есөн азтан шалгаруулснаас Шилдэг азтанг аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач С.Итгэлийн хурдан араб бор азарганы төл Шинэ цагийн монгол даагаар мялаасныг аймгийн хурдан морины комисст 30 жил ажиллаж байгаа С.Вандсүрэн гуайн гэр бүлийнхэн хожжээ.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна