Залуу уяач Б.Баярбаатар: Улс бүсийн наадмын түрүү Сувдан зээрд, Соёмбо хүрэн манай адууны угшилтай хүлгүүд


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын залуу уяач Б.Баярбаатартай ярилцсанаа хүргэж байна.
-Дөрвөн бүсийн түрүү энэ цагийн цуут хүлгэдийн нэг Соёмбо хүрэн азарганы эцэг Хандгай хүрэн манай унаган адуу хэмээн ярихыг чинь сонсож суулаа. Сонирхолтой энэ түүхээс яриагаа эхлэх нь зөв байх?
-Тод манлай уяач Цандэлэгийн Соёмбо хүрэнгийн эцэг Хандгай хүрэн азарга бол манай унаган адуу. Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Балжинням гэж манай аавын адуу. Шүдлэндээ улсын наадамд уяж очоод сунгаанд нь түрүүлгээд, яг наадмаар 11-ээр давхиулсан байдаг. Уг нь дөрвөөр явж байгаад хадуураад 11-лэсэн юм билээ. Тэгээд дараа жил нь хязаалан дахиад улсын наадамд очиход Монгол улсын Алдарт уяач Жамбалсүрэн гэдэг хүн авсан гэдэг.
-Хандгай хүрэн анхны “Говьшанхын хурд”-д хавчиг азарга түрүүлж байсан гэдэг. Тэгэхээр наймаа 1997 онд хийгджээ дээ?
-Тэгсэн байх. Хүрэн азарга очсоныхоо дараа жил Төв аймгийн Баянцагаан суманд болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан байдаг юм. Мөн “Их хурд-2” уралдаанд наймаар давхисан юм билээ.
-Соёмбо хүрэнгээ Алдарт өвгөн хээрийнх нь төл гүүний унага гэдэг?
-Тийм байхаа. Манай хүрэн азарганы дээд удмыг хөөвөл Галшар зүгийн адуу байгаа юм. Манай аав хүрэн азарганы эцгийг Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Буяндаш гэдэг хүнээс авч байсан юм билээ. Тэгээд өөрийнхөө бундан сартай хүрэн гүүг хураалгаж, Хандгай хүрэн гарсан гэдэг. Хүрэн азарганы удмын адуунууд манай ах нар, бидэнд бий.
-Хандгай хүрэн даагандаа уягдаж байсан уу?
-Уягдаагүй ээ. Дааганд нь сургаад, шүдлэнд нь гайгүй хөнгөн байхаар нь шууд улсад авч явсан юм билээ. Өмнө нь ер уралдаж байгаагүй адуу хадуураад 11-ээр давхисан. Дараа жил нь улсад 40 гаргаж давхичихаад наашаа явж байхдаа Жамбалсүрэн Алдарттай наймаа хийсэн гэж ярьдаг. Аав Алдарттай цэрэгт хамт алба хааж байсан, эртний танилууд юм билээ. Тэгээд л наймаа хийсэн гэж ярьдаг.
-Хүрэн азарга ямар ханшаар зарагдсан байдаг юм бэ дээ?
-Хоёр үрээгээр өгсөн юм билээ.
-Хүрэнг азаргатай угсаа нэгтэй адуу олон бий юу?
-Өө, байлгүй яахав. Эгч дүү нар нь гүү зөндөө бий. Олон охин унаганы дараа гарсан болохоор олон эгчтэй. Эгч нараас нь олон сайхан хурдан буян гарч нутаг орондоо хурдалж байна. Бид ч тэр болгон гарч уралдаж чадахгүй юм даа.
-Балжинням Алдарт өөрөө хаа хаанаас хурд цуглуулсан гэдэг вэ?
-Хурдан адуу, азарга, үрээ энд тэндээс олныг авч байсан. Баадуу угшилтай нэг хээр азарга байсан. Тэрний угсааны адуу мөн улсын наадамд түрүүлсэн.
-За ямар адуу вэ?
-Баасанбазарын Сувдан зээрд азарга.
-Эрдэнэтогтох гэдэг хүнээс дааганд нь авсан гэдэггүй билүү?
-Тийм тийм. Сувдан зээрдийн эцэг зээрд азарга нь энэ хавьдаа их хурдан байсан адуу. Тэр зээрд азарганы эцэг нь дээр дурдсан манай Баадуу угшилтай хээр азарга байгаа юм. Тэгэхээр Сувдан зээрд манай хээр азарганы төлийн төл нь болж таарч байгаа биз. Хээр азаргыг үрээнд нь манай сумын Долгорсүрэн гэдэг хүн анх авчраад, азарга болсных нь дараа манай аав авсан юм билээ.
-Хээр азарга өөрөө уягдаж байсан юм уу?
-Тойрсон сумдадаа ганц нэг айрагдаж байсан. Харин төл зээрд азарга нь их хурдан байгаад шүдлэнд нь Эрдэнэтогтох гэдэг хүнд өгсөн юм билээ. Зээрд азарганы эх нь Долгорсүрэн гуайн адууных.
-Ямартаа ч танай адууны угшилтай хоёр ч азарга улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан юм байна?
-Тиймээ, мөн Айраг сумын харьяат Монгол улсын Алдарт уяач Магсарын Ухна гэж хүн бий. Тэр хүний Даллагын хул гэж манай энэ хавьдаа нэртэй хээр азарганы төл шүдлэн үрээ авч уяад хэд хэд айрагдуулсан. Бүдүүрсэн хойно нь хөлийг нь муутгаад уяагүй ч үр төлүүд мөн их хурдалж байгаа. Гэлжгий Баяраагийн хоёр хээр морь гээд л ярих юм бол зүүн хойшоо Дэлгэрхаан чигт нэлээд зарагдсан даа. Манай аав чинь Хэнтийн Дарханы дийлдэг Дамдин гэдэг хүний хүргэн шүү дээ. Тэр хүн мөн хурдтай. Төв аймгийн Мөнгөнморьт суманд алдаршсан Үүлэн бор гэдэг азаргыг хамгийн анх гаргаж ирсэн хүн юм гэнэ лээ. Тэдний Үүлэн борын угшилтай зэгэл бор адуунууд манай аав адуунууд нийлээд хурд их төрсөн шүү.
-Балжинням Алдарт нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?
-Аав минь өнгөрөөд 6-7 жил болж байна. Ах бид хоёр аавыгаа залгамжлаад зундаа нийлээд морио уядаг юм.
-Хурдан адуу сурагласан хүмүүс танайд цөөнгүй ирнэ биз?
-Аавыг маань амьд сэрүүн байхад хүмүүс их ирж адуу мал авдаг байсан. Улсад шарга үрээ түрүүлгэж байсан Хурц гэдэг хүн манайхаас мөн ч олон адуу авсан даа. Аавыг маань биднийг сураглаж л байдаг дуулдсан. Чадвал хойтонгоос улсын наадамд явах санаа байгаа. Тэгэхдээ нэг уулзана даа.
-Та бүхний хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Мөнх





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна