Аймгийн Алдарт уяач Л.Өлзийбат: Гурван хүү маань удам залган уяач болсон


Булган аймгийн Хангал сумын аймгийн Алдарт уяач Л.Өлзийбат энэ удаа та бидэнтэй уулзаж байна. Түүний гурван хүү нь аавыгаа залган уяач болжээ.
-Өлзийбат уяач 2013 онд сайхан наадав уу?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Усан могой жилд манай гэр бүлийнхэн үнэхээр сайн наадлаа. Гэр бүлийн нэг л гишүүн моринд ороход бусад нь уруу татагддаг гэдэг үнэн шүү. Манайх гурван хүүтэй. Бүгдээрээ уяа сойлго тааруулна. Энэ жил хүүхдүүд Эрдэнэт, Хөвсгөлийн Рашаант сум, Хайрханы ойгоор очоод гурван айраг авлаа. Эрдэнэтэд шүдлэн үрээ дөрвөөр, Хөвсгөлийн Рашаантад таваар давхилаа.
-Хүүхдүүд цолд хүрсэн байна уу?
-Бараг болчихоод л байгаа. Нэг хүү маань зургаан айраг, түрүүтэй болсон байна. Гэхдээ би хэлдэг юм. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориул. Алдар цолны төлөө яарах болоогүй гэж.
-Таныг алдар цолд хүрэхэд гол амжилтыг үзүүлсэн ямар, ямар хурдан хүлэг байна вэ. Аль зүгийн адуугаар наадаж байна?
-Надад уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн олон сайхан хурдан хүлгүүд бий. Эндээс сонирхуулахад Эрдэнэтийн Балжир гэж хүнээс нэг халзан азарга авч байлаа. Надад ирээд гарсан төл болгон нь хурдалж олонтаа баярлуулсан буянтай амьтан байгаа юм. Би ч голдуу бага адуу хурдлуулсан байна. Одоо хөвгүүд маань миний цуглуулсан адуугаар нааддаг. Мэдээж адууныхаа цусыг сэлбэж гаднаас ч адуу авч байна. Сүүлд Увс, Ингэтийн сангийн аж ахуй, Дорнодоос адуу авлаа.
-Та хүүхдүүдийнхээ хувьд хамгийн сайн зөвлөгч биз?
-Тийм л болж байна. Би чинь 22 настайгаасаа л хурдан морины хусуур, сойз зүүсэн хүн. Тэгэхэд аав минь өөрийн мэддэг чаддагаа сэтгэл харамгүй л хэлж өгдөг байж билээ. Гэхдээ аав морь мал уяж байсангүй л дээ. Монгол эр хүний генид байдаг шиг байгаа юм. Адууны дэргэд байж хийморь өөдөө явдаг. Ингээд аавынхаа дэмжлэгтэйгээр уяаны эрдэмд суралцаж, бие даан морь уях болсон юм. Энэ хугацаанд Булган аймгийнхаа наадмаас 21 айраг, түрүү авсан амжилтаараа 2006 онд аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та урт насалж удаан жаргаарай.
-Баярлалаа. Монгол орныхоо өнцөг булан бүрт хурд ирлэж суугаа "мэргэжил нэгт" нөхдөдөө уясан болгон нь айраг, түрүүнд хурдалж байхыг ерөөе.

5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.89.123
Сайн уяач адуунд дуртай хүн байсан шүү
Reply103.254.123.134
Munda hvn baisan shvv
Reply202.126.89.60
sain baina ajilin amjilt
Reply66.181.161.68
маш сайхан яриа хийжээ.нутаг усныхаа мундаг хүнээр бахархаж байна шүү
Reply64.119.23.196
ямар сайхан юм бэ.Хайртай аавынхаа ийм ярилцлага байдагийг анх удаа олж уншлаа
Reply