Аймгийн Алдарт уяач Т.Ганбаатар: Даага, шүдлэнгээ “ОНЦ ТӨГССӨН” хязаалан үрээ бол миний унаган адуу


Хөвсгөл аймгийн Хатгал сумын аймгийн Алдарт уяач Т.Ганбаатартай ярилцсанаа хүргэж байна.
-Ганбаатар уяач хичнээн айраг түрүүтэй вэ?
-1989 оноос хурд ирлэж сууна. Багадаа хурдан морь унадаг байгаад хэдэн жилийн дараа цэрэгт явж, халагдаж ирээд л морь уяж эхэлсэн. Түүнээс хойш сумын наадмаас 20 гаруй айраг түрүү авсан бол аймгийн наадмаас хоёр гурван айраг түрүүтэй болоод байгаа. 2001 онд аймгийн наадамд хязаалан үрээгээ, 1980, 1990-ээд оны үед даага, шүдлэнгээ шөвгөрүүлж байсан. Оныг нь яг нарийн санахгүй байнаа. Би ч голдуу сумандаа нааддаг хүн л дээ. Хол гэвэл Хатгалынхаа 90, Ханхын 80, Цагаан-Үүрийн 80 жилд очиж морьдоо уралдуулж байлаа. Эндээс Алаг-Эрдэнэд бол тогтмол очиж нааддаг юм.
-Хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2002 оны хаврын бүсийн уралдааны үеэр аймгийн Алдарт уяач цолоо гардаж авч байлаа.
-Наадмын өм нээгдсэн анхны уралдаан хэзээ байв?
-Говь-Алтайгаас манай Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын адуунд нэг шүдлэн үрээ ирэхэд нь 300 төгрөгөөр авч байлаа. 1987 онд юм шүү дээ. Би хавчигаас нь эхэлж уяад их насандаа гурван айраг авч өгсөн. Мөн Цагааннуур үйлдвэрийн 20 болон Ренчинлхүмбэ сумын ойд тус тус айрагдаж байлаа. Түүнээс гадна өөрийн унаган адуугаа дааганаас нь соёолон хүртэл нь түрүүлгэж байлаа. Одоо унаган адуу болох Дархад цагаан адуугаараа л наадаж байна. Уяа сойлго тааруулсан энэ хорь гаруй жилийн наадмаас Ардын хувьсгалын 90 жилийн ой их сайхан дурсамж үлдээсэн. Хатгалынхаа ойд даага түрүүлгээд, Цагаан-Үүр болон Ханхын 80 жилд тус тус дахин түрүү магнайд хурдлуулж байлаа. Ингэж нэг жил гурван түрүү хүртэж, хоёр мотоцикль байнд нь авч байсан юм. Одоо ч байныхаа мотоциклийг унаж байна. Энэ даага яг миний удмын унаган адууны угшилтай. Даага, шүдлэнгээ “онц төгссөн”, энэ жил хязаалан саарал үрээ бий.
-Хатгалын адууны онцлогийг хэлж өгөөч?
-Манай адуу чинь давжаадуу бага биетэй, булчин шөрмөс сайтай. Хангайн сэрүүн уур амьсгалдаа дасан зохицсон амьтан байгаа юм. Зүүн зүгийн адуунаас их ялгаатай л даа. Сүүлийн үед адууныхаа цусыг сэлбэх ажилд анхаарал хандуулж байгаа. Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгатаас хоёр азарган үрээ авлаа. Энэ жил нэг нь соёолон, нөгөө нь хязаалан үрээ бий.
-Алдартын хүүхдүүдээс удам залган морь уяж байна уу?
-Дээдчүүлээс маань ээжийн хөгшин аав морь уядаг байсан юм билээ. Нутаг усандаа нэртэй, олон жил хурдан морь сойсон, Дархад цагаан адуутай хүн байсан гэдэг. Өвөг дээдсээс өвлөн ирсэн адууны ажлыг одоо хүү маань үргэлжлүүлж байна. Манай хүү, охин хоёр багадаа миний уясан морьдыг унаж хурдлуулдаг байлаа.
-Ярилцсан танд баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна