Шинэ үндсэн хуулийн барилдаанд хэн түрүүлэх вэ


Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан барилдаан анхлан 1992 онд болжээ. Барилдаанд Хөвсгөл аймгийн харьяат монгол улсын заан С.Хүрэлбаатар түрүүлэн дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэжээ.
Дараагийн 6 жил алдарт 1964 оны луутнууд түрүү булааснаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4 удаа, у.г П.Сүхбат, у.з Ц.Баярсайхан нар тус бүр нэг удаа түрүү бөхөөр тодорсон байна. Тухайн үеийн у.з А.Сүхбат 1997, 1998 онд дараалан үзүүрлэсэн бол П.Сүхбат, Ц.Баярсайхан, Д.Хишигдорж, Д.Баяраа нар мөн үзүүр булаасан байна. 1999 онд А.Сүхбат заан хоёр дараалан үзүүрлэсэн амжилтаа ахиулж түрүү бөхөөр тодорсон бол уран барилдаант улсын начин М.Жамьянпүрэв үзүүрлэжээ.
Хойтон жилийнх барилдаанд өмнөх жилийн үзүүр бөх, начин М.Жамьянпүрэв а.а Ц.Магалжав, у.н И.Доржсамбуу, у.ав О.Балжинням, да.ав Б.Бат-Эрдэнэ, у.а Д.Мөнх-Эрдэнэ нарыг цувруулан орхиж түрүүлсэн бол арслан Д.Мөнх-Эрдэнэ их шөвөгт заан А.Сүхбатыг хавсарч даван үзүүр булаасан байна. Түрүү бөх М.Жамьянпүрэв начин хоёр Эрдэнийг баруун хөлд орох, давуулсан барьцнаас өхийлдөх мэхүүдээр даван түрүүлсэн байна.
Дараагийн хоёр жилд тухайн цагийн улсын залуу заан Б.Ганбат дараалан түрүүлжээ. А.Сүхбат, Ч.Батзориг нар үзүүр булаасан байна. Заануудыг түрүү булаалдахад да.ав Б.Бат-Эрдэнэ, у.ав А.Сүхбат нар их шөвөгт үлдэж байжээ.
2003 онд у.а Г.Өсөхбаяр дархан аварга Б.Бат-Эрдэнийг орхин түрүүлсэн бол их шөвөгт түрүү жилийнх нь барилдаанд улсын цолд ойрхон бөхийн шагнал хүртээд тэр оноо улсын начин цол хүртсэн Д.Азжаргал, уран барилдаант Н.Бүрэнбаатар нар үлджээ.
2004 онд тухайн жилийн түрүү бөх у.ав А.Сүхбат түрүүлж да.ав Б.Бат-Эрдэнэ дахин үзүүрлэжээ. Мөн у.н Д.Азжаргал дахин шөвгөрчээ. Их шөвгийн нөгөө бөх нь “ерөнхийлөгчийн бөх” Ц.Сумьяабээс начин байв.
2005 оны энэ барилдаан тун сайхан болсон бөгөөд у.ав Г.Өсөхбаяр түрүүлж өмнөх гурван жил сайхан барилдсан Д.Азжаргал начин д.ав А.Сүхбатыг давхар хаман давж үзүүр булаажээ. Их шөвөгт А.Сүхбатын хамт Б.Ганбат арслан үлдсэн байна.
Их ойн жилийн барилдаанд И.Доржсамбуу заан 7 даван түрүүлж тухайн үеийн у.н Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн байна. Их шөвөгт Ц.Мягмарсүрэн, Т.Мөнгөнцоож нар үлдэв.
2007 оны барилдаанд у.н Ду.Батбаяр солгой хавирах мэхээ даалган хийсээр түрүүлж у.а Д.Азжаргал үзүүрлэжээ. Их шөвөгт өмнөх жил мөн шөвгөрч байсан у.з Ц.Мягмарсүрэн, у.н М.Өсөхбаяр нар шалгарчээ.
2008 оны барилдаанд у.г И.Доржсамбуу хоёр дахь удаагаа түрүүлж, өмнөх жилийн түрүү бөх үзүүрлэжээ. Их шөвөгт у.з Д.Рагчаа, у.н Б.Баянжаргал нар үлдсэн байна. Б.Баянжаргал начин тавын даваанд у.а Х.Мөнхбаатарыг дагуулж даацтай тонгороод давж байв.
Дараагийн жил у.ө.и.н Г.Эрхэмбаяр түрүүлж а.а Ш.Жаргалсайхан үзүүрлэсэн байна. Их шөвөгт өмнөх наадмын түрүү у.а До.Ганхуяг, у.н Ду.Батбаяр нар үлдсэн байна.
2010 оны барилдаанд ц.а Ч.Санжаадамба түрүүлж хоёр түрүүтэй гарди И.Доржсамбуу үзүүрлэсэн байна. Их шөвөгт у.х Д.Баасандорж, у.н А.Цацабшир нар шалгарчээ.
2011 оны барилдаанд Ч.Баянмөнх начин сайхан барилдаж түрүүлсэн бол тухайн оны начин С.Батсуурь үзүүр булаажээ. Их шөвөгт у.а До.Ганхуяг, у.з Д.Рагчаа нар үлдсэн байна. С.Батсуурь у.г Н.Ганбаатарыг мөн өвдөглүүлсэн билээ.
Хоёр жилийн өмнөх барилдаанд у.г И.Доржсамбуу гурав дахь удаагаа түрүүлж Азаа арслан гурав дахь удаагаа үзүүрлэжээ. Их шөвөгт у.а Х.Мөнхбаатар, у.з Б.Соронзонболд нар шалгарсан байна. Дунд шөвөгт у.з Д.Рагчаа, у.х Ц.Содномдорж, у.н Б.Батмөнх, а.а Б.Пүрэвсайхан нар үлдсэн билээ.
Харин өнгөрсөн жил энэ барилдаан зохиогдоогүй юм. Өнөө жил хэн түрүүлэх бол? Байнга гэмээр түрүүлж буй у.з Ч.Санжаадамба, шилдэг 128 бөхийн барилдаанд сайхан барилдаж түрүүлсэн у.н Б.Пүрэвсайхан, у.х Ц.Содномдорж, у.а П.Бүрэнтөгс, у.ав Г.Эрхэмбаяр нар түрүүлэх хамгийн бололцоо бүхий бөхчүүд гэхэд болох биз. Хэний аз од, хийморь гийхийг нөгөөдөр харцгаая.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна