Аймгийн Алдарт уяач О.Алаг-Уул: Уяачийнхаа хувьд түрүүлсэн хээр морийг хараад бахархан баясч л байлаа


Архангай аймгийн шилдгийн шилдэг уяачаар тодорсон Эрдэнэмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Алаг-Уултай ярилцсанаа хүргэж байна.
-Аймгийнхаа шилдгийн шилдэг уяачаар тодорсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа.Сэтгэл өндөр байна. Өнгөрч буй жил миний хувьд айраг түрүү олонтой, амжилт бүтээл ихтэй сайхан жил байлаа.
-Тэгэлгүй яахав. Алаг-Уул түүний хар морь 2013 оны Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтын эзэд болсон. Өнгөрсөн жилийнхээ амжилтаас хуваалцаач?
-Сум орон нутгийнхаа наадмаас гурван түрүү, гурван айраг хүртсэн. Мөн Архангай аймгийнхаа түүхт 90 жилийн ой, хангайн бүсийн наадамд хар морь маань түрүүлж, бор хязаалан наймаар давхисан. Түүний дараа Өвөрхангай аймагт болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг наадам болон Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 4929 морины уралдаанд хар морь маань тус тус аман хүзүүнд хурдалсан.
-Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдааны хангайн бүсэд хар морь аман хүзүүдсэн. Харин нийт уралдсан мориноосоо хэдэд давхисан юм бэ?
-11-ээр давхисан. Энэхүү амжилтуудаараа хар морь ММСУХ-ноос шалгаруулдаг чансаа өндөр 9 морины долоод эрэмбэлэгдсэн. Хар морь, унаач бид гурав ийнхүү төр түмэндээ үнэлэгдсэн нь нутгийн ард түмний минь буян, уул усны минь түшиг юм даа. Юм болгон нь тэгширч байж уяач хүн амжилт гаргадаг гэдэг. Түүнээс хүсэл мөрөөдлөөр болохгүй шүү дээ.
-Даншиг хар хэмээх нэрийг түмэн олноосоо хүртсэн хар морь хаанахын адуу вэ?
-Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Базаргүрийн Бямбацогт гэдэг хүний унаган адуу. “Баатрууд тэнгэр” компанийн захирал Хэнгэрэгийн Цогтсайхан ах маань надад бэлгэлэсэн юм. Над дээр хавчиг морь ирж байлаа.Ер нь олон хурдан адуу, азарга авчирч өгсөн дөө. Мөн “МТ” компанийн захирал, МУ-ын Алдарт уяач Тэрбиш, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ч.Ганзориг, Тэмүүлэн нарын сайхан сэтгэлт хүмүүс надад сайхан буянгууд хайрлаж, түүгээр нь адуугаа сайжруулж байна. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад тэдэндээ “маш их баярлаж явдаг шүү” гэдгээ хэлмээр байна. Та бүхний энэ үйл зөвхөн миний бус Архангайн адууг сайжруулж буй буянтай үйлс юм шүү.
-Талархлын үгс хаягласан эзэддээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хар морь тань дээр ирэхээсээ өмнө уралдаж байсан гэнэ үү?
-Тэрийг би сайн мэдэхгүй.Над дээр хавчиг ирээд тэр жилээ түрүүлсэн. Ер нь уралдсан болгондоо түрүүлдэг адуу байгаа юм. Надад ирснээсээ хойш сумынхаа болон ойр хавийн хэдэн сумдад дандаа түрүүлдэг. Булган аймгийн “Илчит металл”ХК-ийн нэрэмжит бүсийн уралдаанд түрүүлж ирээд, хүүхэд нь буруу замаар орж гурвалсан. Тэгээд л би аймгийн наадамд авч явсан юм.
-Өвөрхангайн наадамд түрүүлээд ирэхэд нь аман хүзүүнд барилаа гээд цахим ертөнцөөр дүүрэн шуугиан тарьсан. Тэр бүү хэл шүлэгтэй хүртэл болоод амжсан байх шүү?
-Миний хар морь зурхай дээр түрүүлж хошуу өлгөж, цээжин бие нь илүү гарсан нь үнэн. Хүний газар наадна гэдэг хэцүү юм билээ. Гэхдээ яахав морь уяач хоёрт өөр олон наадам байна гэж бодоод тайвширсан даа. Ер нь ямар ч наадмыг зохион байгуулалт сайтай, будлиангүй хийж сурах хэрэгтэй юм билээ. Бас аль ч газрын наадам шударга сайхан болж байвал уяач, унаач наадамчин олон сэтгэл хангалуун байх бизээ. Би уяач хүнийхээ хувьд түрүүлсэн хээр морийг хараад бахархан баясч л байлаа.
-Ингэхэд та хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-Би чинь 11 настайдаа анх морь унаж сураад хоёр жил хэртэй унаад хасагдсан. Том биетэй байсан юм байлгүй дээ. Тэгээд 21 настайгаасаа эхлээд хурдан морь уяж эхэлсэн.
-Уяаны талаар хэн зөвлөж байв?
-Манай аав морь мал уяхын хувьд уядаг ч тэгтлээ хорхойсч байгаагүй байх. Насаараа төрийн албанд зүтгэсэн хүн. Сүүлдээ хөдөө гараад морь мал сонирхож, би түүнийг уядаг байлаа. Манайх бас ч гэж олон адуу, хоньтой айл байсан. Загал голдуу адуутай. Тэднийгээ уяж хурдлуулаад л айраг, түрүү бишгүй авдаг байсан.
-Морь уяснаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн айраг түрүү хүртсэн байдаг вэ?
-Бүс, аймгийн чанартай наадмаас 8-9 айраг, түрүүтэй. Харин сумын наадмаас бараг 40-50 айраг түрүү авсан байхаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
-2000 хэдэн он билээ дээ. Сүүлд авсан шүү. Ноднин аймгийнхаа шилдэг уяач болсон. Энэ жил шилдгийн шилдэг уяач боллоо. Арван гаруй жил морь уяхдаа завсаргүй их морь түрүүлгэж байсан хүн. Тэгээд аймагт ирж уралдаад бүсийн уралдаанд хүрэн халзан морио түрүүлгэсэн. Мэдээж уралдсан болгондоо түрүүлгэж айрагдуулна гэж юу байхав.Гэхдээ голдуу л айрагдуулчихаад байдаг юм.
-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг. Магадгүй морь жилд төрийн наадамд уясан хүлгэдээ уралдуулъя гэсэн төлөвлөгөө бий юу?
-2014 онд морьд сайн байгаад, хангай дэлхий ивээж газрын гарц сайн байвал улсад уралдах санаа бий.
-Морины ажилд тусалдаг туслах уяач бий юу?
-Манай эгчийн хүү Гантулга гэж залуу бий. “Шихихутаг” дээд сургуульд сурдаг юм. Тэр хүү надад их тус болноо. Би дүүгээ сайн уяач болно гэж горьддог юм. Багадаа миний морийг унаж байсан хүүхэд. Би чинь арваад хүүхдээр морио унуулж,амихандаа морь уях арга барилаасаа зааж сургаж байлаа. Тэднийгээ боловсрол, мэдлэг, эрдэмтэй хүмүүс болоосой гээд залбирч суудаг юм. Морь уях ч бас амаргүй шүү дээ.
-Зарим нэг нь нэг үеэ бодвол уяачийн хөдөлмөр үнэлэгддэг болсон л гэх юм. Таны энэ тоглоомноос гарах оройтсон байх. Адуугаа хэрхэн чанаржуулж байгаа вэ?
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг хурдны голомтот аймгуудаас адуу авсан. Түрүүн хэлсэн дээ Цогтсайхан, Тэрбиш, Ганзориг нарын нутгийн сайхан ах нар надад сайн адуу ав гээд санал болгоно, бас бэлгэлнэ. Зүүн аймгуудаас авчирсан адуугаа аавынхаа үлдээсэн хэдтэй хольж сүлээд өөрийнхөө хэмжээнд адуугаа чанаржуулж л байна. Сая 90 жилийн ойгоор хар морь түрүүлэхэд манай уяачдын холбоо, аймгийн Тамгын газар надад Араб бор азарга өгсөн. Манай аймгийн “Арын хангайн шигшмэл хурд-1” уралдаанд манай сум түрүүлэхэд анх мөнгөн цом энэ араб азаргыг өгч байсан юм. Сумын уяачдыг гүү тавьж адуугаа сайжруул гэж тэгсэн манайхан “гадаад адуу маллахад бэрх” гээд авахгүй байхаар нь би авсан. Нэг хэсэг “Хасу”-гийн Мөнхбат ахынд байж байгаад буцаад надад ирээд байгаа нь энэ. Би сумынхнаа гүү тавь гэдэг юм.
-Та хэдэн төл авав?
-Эр, эм хоёр унага гарсан.
-ММСУХ-ны VI их хуралд төлөөлөгчөөр оролцсон гэсэн. Хурлын сонин сайхнаас дуулгаач?
-ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийг сольё гэж байснаа эргээд Энхболд даргыг сонгосон. Дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Зөв санаатай олон л юм ярьж байна лээ. Хүүхдийн эрхийг хамгаалъя гэдэг дээр би их санал нийлсэн. Бид чинь голчлон хүний хүүхдээр, морио унуулдаг хүмүүс. Хүний хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлнэ гэсэн санал санаачилгуудыг дэмжиж л суулаа.
-Хийморилог эрхэмтэй ярилцах сайхан байлаа. Угтан ирж буй усан морин жилийн мэндийг уугуул нутгийн түмэндээ дэвшүүлэх боломжийг олгож байна?
-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл нь биелэхийг өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Мөн Монголынхоо бүх уяачдад уясан болгон нь түрүү магнай, унасан хүүхэд нь гийнгоотой сайхан наадацгаагаарай гэж ерөөе дөө.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна