Л.Лха-Очир түрүүллээ


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Завхан аймгийн бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, Ж.Оргил нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдлаа. Бөхийн барилдааны нэгийн даваанд Их-Уул сумын харьяат с.з Э.Даваадорж а.н Т.Батбаярыг, Шилүүстэй харьяат с.з Д.Батбаатар а.н Э.Сумьяабазарыг, Тэлмэн сумын харьяат с.з М.Батмягмар а.н Б.Ганзолбоог, Тосонцэнгэл сумын харьяат с.з М.Амарсанаа а.н Т.Ганзаяаг тус тус өвдөг шороодуулсан бол Их-Уул с.з Д.Дэмиддорж Тосонцэнгэл с.з Б.Адарсүрэнгээр, мөн Их-Уул с.з С.Доёддорж Цагаанчулуут с.з Э.Доржсүрэнгээр тус тус давлаа.
Хоёрын даваанд с.з Д.Дэмиддорж а.а М.Баярсайханыг, Алдархаан с.з З.Хангалбаатар а.а П.Батмөнхийг, Их-Уул с.з Б.Чимэдвандан а.х Т.Бэгзсүрэнг орхисон бол Нөмрөгийн Ё.Улсболд а.а Ш.Пүрэвгарьдыг дагуулж хөмрөөд угсруулж гуд татаад тун сайхан давлаа. А.з Б.Бадамсүрэн Нөмрөг с.з Д.Бат-Эрдэнийг мордоод давсан бол аймгийн нэмэх начин П.Батсүх Яруу с.з П.Өсөхбаатарыг өвдөг шороодуулав.
Гурвын даваанд зүүн барууны магнай бөхчүүд учраагаа тахимдаж түрээд орхицгоов. Мөн у.н У.Балжинням с.з З.Хангалбаатарыг зүүн мордоод давлаа. Начны хувьд нэг, хоёрын давааны учраанууд ч бас амаргүй залуус байсан бөгөөд 40 гаруй насандаа залуустай ингэж барилдана гэдэг үнэхээр бахархам юм. У.н Л.Нямсүрэн с.з Ё.Улсболдыг хонгодоод дайрахад дагуулж муриад, а.а Д.Батжаргал аймгийн нэмэх начин О.Батжаргалыг тахимдаад, а.а Л.Лха-Очир с.з Б.Чимэдванданг дагуулж тойгдоод, а.з Б.Бадамсүрэн аймгийн нэмэх начин Б.Даваадоржийг наагаад, тунасан хоёрын барилдаанд аймгийн нэмэх начин П.Батсүх а.н Ч.Мөнхтогтохыг мордоод тус тус давлаа.
Дөрвийн даваанд Ш.Уламбаяр а.н П.Батсүхийг хутгахад а.н төдий эсэргүүцсэнгүй өвдөглөсөн бол а.з Б.Бадамсүрэн у.н Ж.Оргилыг давж шөвгөрөв. А.а Л.Лха-Очир у.н У.Балжиннямаар даваагаа ахиулж Л.Нямсүрэн начин а.а Д.Батжаргалд барьц сонгуулсан ч дагуулаад мушгичихав.
Тавын даваанд Ш.Уламбаяр начин Л.Нямсүрэн начныг амлаж шахаж татаад давсан бол тунасан хоёрын барилдаанд арслан нь давж үзүүрт үлдлээ.
Үзүүр булаалдах барилдаанд Л.Лха-Очир дагуулж хонгодоод давснаар бэлтгэл сургуулилт сайн байгаагаа харууллаа. Өчигдөр МБӨ-д болсон барилдаанд арслан их шөвөгт үлдсэн билээ.
Оноог гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Ш.Уламбаяр у.ө.и.н – Д.Дэмиддорж с.з
2. Ж.Оргил у.ө.и.н – Ж.Сүхбат а.а
3. У.Балжинням у.н – З.Хангалбаатар с.з
4. Л.Нямсүрэн у.н – Ё.Улсболд с.з
5. Д.Батжаргал а.а – О.Батжаргал а.н.н
6. Л.Лха-Очир а.а – Б.Чимэдвандан с.з
7. Б.Бадамсүрэн а.з – Б.Даваадорж а.н.н
8. П.Батсүх а.н.н – Ч.Мөнхтогтох а.н
Дөрвийн даваа
1. Ш.Уламбаяр у.ө.и.н – П.Батсүх а.н.н
2. Ж.Оргил у.ө.и.н – Б.Бадамсүрэн а.з
3. У.Балжинням у.н – Л.Лха-Очир а.а
4. Л.Нямсүрэн у.н – Д.Батжаргал а.а
Тавын даваа
1. Ш.Уламбаяр у.ө.и.н – Л.Нямсүрэн у.н
2. Л.Лха-Очир а.а – Б.Бадамсүрэн а.з
Зургаагийн даваа
1. Ш.Уламбаяр у.ө.и.н – Л.Лха-Очир а.а
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна