Бөхбилэгтийн хүчтэнүүд манлайллаа


Шинэ үндсэн хууль баталсны 22 жилийн ойн барилдаанд ойрд зодоглоогүй у.а Д.Ганхуяг, у.з Т.Санчир, Б.Соронзонболд, у.х Т.Амартүвшин, Э.Оюунболд, у.н Л.Нямсүрэн, Ч.Баянмөнх нар хүрэлцэн ирж зодоглолоо. Мөн ахмад бөхийн суудлаас у.а Б.Жамьяндорж, у.н Б.Шоовдор, С.Эрхэмбаяр, М.Чимэддорж, ц.з Б.Санжаа нар, үзэгчдийн боло бөхчүүдийн суудлаас у.а Х.Мөнхбаатар, у.х Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, у.ө.и.н Ш.Жаргалсайхан, Ж.Оргил, у.н С.Батсуурь, Б.Пүрэвсайхан нар үзэж харагдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд у.з Б.Соронзонболд а.н Л.Отгонбаатарыг зайлаад, у.н Ц.Одбаяр а.н М.Баасанбатыг дагуулж мушгиад, у.н А.Батмөнх а.н Ц.Мөнхбаярыг хонгодоод, у.н Т.Баасанхүү а.н Д.Аззаяаг дагуулж бусгаад, а.х.а Ч.Батчулуун а.н Г.Гантулгыг сугадаж мушгиад, а.х.а О.Гантулга а.н Ө.Сүхбатыг хавираад, а.а Н.Ганзориг а.н А.Хосбаярыг тахимдаад, а.а О.Хангай а.н П.Даваадоржийг мөргөж түрээд, а.а Ч.Ганзориг а.н Н.Бямбацогтыг дагуулж мушгиад, а.а Ш.Дарханбат а.н Д.ганцоожийг сунгаж татаад, а.а Д.Амарсайхан а.н Г.Эрхэмбаярыг шахаж өргөөд дотуур хашиж хавираад, а.а Т.Мягмарсүрэн а.н А.Батсуурийг тахимдаад, а.з Л.Батзориг а.х Д.Мөнхболдыг давуулж хөндий гуядаад, Хөвсгөл аймгийн начин Ц.Сэдбазар у.н Б.Сангисүрэнг хавирахад сөрж хонгодоод, Архангайн а.н Ц.Цогт-Эрдэнэ у.х Г.Алтангэрэлийг барьц сонгож өргөөд, а.н Б.Тайван а.а Л.Шинэбаатарыг гуд татаад, а.х Б.Төмөрбаатар а.а Н.Эрдэнэчулууныг хөмрөөд, а.з Х.Алтансүх а.з Б.Мөнх-Эрдэнийг зүтгэж гар ачаад, а.х Ц.Эрхэмбаяр а.а Н.Жаргалбаярыг давхар хамж араар нь мордоод, а.х М.Хаш-Эрдэнэ а.а Х.Оргилболдыг их холоос давхар тохоод, а.х Б.Жавхлансайхан а.з М.Батцэнгэлийг тахимдаад, а.х Ш.Мөнх-Од а.з Д.Буянтыг ачаад тус тус давлаа.
Хоёрын даваанд у.з Ч.Санжаадамба нэг нутгийн бөх у.н “өмсдөг” Б.Хүрэлбаатарын хамт их л хөгжилтэй сууж харагдсан бөгөөд барилдаан эхлэнгүүт Булган аймгийн начин Н.Тулгыг баруун талдаа өмсөөд давж үзэгчдийг шуугиулав. Бодвоос нутгийн начны заасан мэхийг туршиж үзсэн нь энэ байх. Мөн у.з Д.Баасандорж а.н Б.Тайваныг мордоод, у.х Т.Өсөх-Ирээдүй а.н Ч.Эрдэнэсайханыг бусгаад давсан бол у.н Н.Бүрэнбаатар а.х Б.Бат-Өлзийгийн хөлд шурдхийн хүрсэн ч өөрөө өрсөөд тохойлдчихов. У.н Д.Цогзолдоржийг түрж хөөсөн а.х Ш.Мөнх-Од барьцаа алдаад унав. А.х.а О.Гантулга а.а Ш.Пүрэвгарьдыг давхар хамаад дөрвөн хөллүүлж дугтарсан ч Ш.Пүрэвгарьд баруун хөлийг нь авч ардаа цацаад давав. Энэ мэх үнэхээр мэдрэмж, хурд харуулсан барилдаан байлаа. У.н Л.Нямсүрэн а.х Б.Зоригтбаатарыг зүүн хутгаад, а.х.а Ч.Батчулуун а.з н.Баттүвшинг мордоод, а.а П.Батхуяг а.а Ж.Мөнгөнийг хөмрөөд, а.а С.Ерөөлт а.а Б.Бат-Амгаланг өргөж цацаад, а.а Ч.Ганзориг а.а Б.Эрдэнэхүүг давуулахад сэжээд, а.а А.Давааням а.а Б.Бат-Оршихыг суйлаад, а.а М.Еркебулан а.а Д.Цэрэндавааг зайлж хавираад тус тус давлаа.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.х Н.Батсуурь а.х Б.Бат-Өлзийг амлаад давчихав. Сүүлийн үеийн барилдаануудад у.з Б.Батмөнх, у.х Н.Батсуурь нар шилдэг залуусыг шилж амлаад байна уу гэлтэй харагдаж байна. Заан Б.Батмөнх а.а О.Хангай, а.х Б.Бат-Өлзий нарыг амлаж давсан бол харцага Н.Батсуурь а.х Ц.Эрхэмбаяр, Б.Бат-Өлзий, а.а Ш.Пүрэвгарьд нарыг амлаж давав. Ширвэж биш шилж амлана гэдэг дөмгийн шинж биз ээ. У.н Ж.Чулуунбат а.а Б.Хишигбаатарын хөлд ороод, у.з Б.Соронзонболд а.а П.Батхуягийг хөлд нь ороход дагуулж хөнтрөөд, у.х Ө.Даваабаатар а.а Э.Ванданцэрэнг хөмрөөд буцааж мушгиад, у.н Т.Баасанхүү а.х.а Ч.Батчулууныг араар нь хашиж мордоод, у.н Ч.Баянмөнх а.з С.Ган-Идэрийг давхар хамахад дагуулж сунгаж татаад, а.а Ч.Ганзориг у.н Э.Энхбатыг хонгодоод, а.а Д.Амарсайхан у.н Л.Нямсүрэнг наагаад, а.а Л.Лха-Очир у.х А.Цацабширыг наагаад, а.а Ш.Пүрэвгарьд а.а Бо.Батжаргалыг мордоод давав. Мөн у.х Ө.Бат-Орших а.з Б.Бадамсүрэн нарын барилдаан маргаантай болж харцага давлаа.
Дөрвийн даваанд у.а Д.Ганхуяг а.а Ш.Пүрэвгарьдыг дагуулж мушгиад, у.х Д.Рагчаа а.а Д.Амарсайханыг голлож түрээд, у.з Ч.Санжаадамба а.а Б.Баатарцолыг зүүн хонгодоод, у.з Б.Батмөнх у.н Т.Баасанхүүг тахимдаад, у.х Ө.Бат-Орших у.н Ж.Чулуунбатыг хавираад, у.х А.Батмөнхийг барьцгүй хавираад, у.х Э.Оюунболд у.х Н.Батсуурийг мордоод, у.н Ч.Баянмөнх у.х Ө.Даваабаатарыг хамахад дагуулж зайлаад давав. А.а Ч.Ганзориг у.г Б.Гончигдамбыг мордоод, а.а А.Давааням у.г Ж.Бат-Эрдэнийг баруун хутгаад, а.а Л.Лха-Очир у.з Т.Санчирыг дунгуйлдаад давав. Мөн а.а С.Ерөөлт у.з Д.Баасандоржийг хавираад давсан бөгөөд заан хөл дээр гишгэсэн гэж хөлийн цэцэд гомдол мэдүүлж үзэгчдийг ихэд хөгжөөсөн бөгөөд у.а Х.Мөнхбаатар ихэд хөгжилдөөн зааныг “явуулж” байлаа.
Тавын даваанд у.г Д.Рагчаа а.а Ч.Ганзоригийг гуд татаад, у.з Ч.Санжаадамба а.а С.Ерөөлтийг баруун хөл авч мөрлөөд, у.з Б.Батмөнх у.н Ш.Уламбаярыг тахимдаад, у.х Э.Оюунболд у.х Т.Өсөх-Ирээдүйг зүүн мордоод, у.н Ч.Баянмөнх у.х Ө.Бат-Оршихыг зүүн талдаа хашиж мордоод, а.а А.Давааням у.а Д.Ганхуягийг баруун хутгаад, а.а Л.Лха-Очир у.з Б.Соронзонболдыг зайлж хавираад, буцааж дунгуйлдаад тус тус давж шөвгөрөв.
Дунд шөвөгт гарди гоцлож, заан Ч.Санжаадамба а.а А.Даваанямыг зүүн хонгодоод давлаа. У.н Ч.Баянмөнх у.х Э.Оюунболдыг шахаж өргөөд хий мордоод суначихав. Мөн а.а Л.Лха-Очир у.з Б.Батмөнхийг дагуулж дунгуйлдаад давснаар дунгйлдах мэхээ дархалж буйгаа нотлож улсын гурван зааныг дараалан давлаа.
Долоогийн даваанд у.г Д.Рагчаа а.а Л.Лха-Очирыг шахаж татаж түрээд давав. Тунасан хоёрын барилдаанд заан Ч.Санжаадамба харцагыг дунгуйлдахад сөрж сэжээд давлаа. Хөлийн цэцийн ширээ мөргөхвий хэмээн сэргийлж буцаагаад сэгсэрч босгов. Зааны энэ үйлдэл үзэгч олныг багагүй хөгжөөж байв.
Үзүүр түрүүнд гарди заан нар бие биенээ анаж хэсэг удсан бөгөөд гарди барьц сонгож тэрүүхэнд нь зайлж эргүүлээд давж түрүүллээ.
Оноог гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Д.Ганхуяг у.а - Л.Батзориг а.з
2. Д.Рагчаа у.г - Б.Батзориг а.з
3. Б.Гончигдамба у.г - Т.Мягмарсүрэн а.а
4. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Уугандаваа а.а
5. Д.Баасандорж у.з - Ж.Галбадрах а.а
6. Т.Санчир у.з - Д.Болдбаатар а.а
7. Ч.Санжаадамба у.з - М.Ганзориг а.х
8. Б.Батмөнх у.з - М.Бадарч а.а
9. Б.Соронзонболд у.з - П.Батхуяг а.а
10. Ө.Бат-Орших у.х - Б.Бадамсүрэн а.з
11. Т.Өсөх-Ирээдүй у.х - Д.Цогзолдорж у.н
12. А.Цацабшир у.х - Л.Лха-Очир а.а
13. Т.Амартүвшин у.х - С.Ерөөлт а.а
14. Ө.Даваабаатар у.х - Э.Ванданцэрэн а.а
15. Ж.Амартүвшин у.х - Ц.Лхагвасүрэн у.н
16. Н.Батсуурь у.х - Б.Бат-Өлзий а.х
17. Э.Оюунболд у.х - Н.Ганзориг а.а
18. Э.Энхбат у.н - Ч.Ганзориг а.а
19. Ш.Уламбаяр у.н - М.Еркебулан а.а
20. Л.Гантулга у.н - А.Давааням а.а
21. Л.Нямсүрэн у.н - Д.Амарсайхан а.а
22. Ч.Баянмөнх у.н - С.Ган-Идэр а.з
23. А.Батмөнх у.н - Д.Энхбат а.а
24. Ж.Чулуунбат у.н - Б.Хишигбаатар а.а
25. Ц.Одбаяр у.н - Б.Баатарцол а.а
26. Р.Пүрэвдагва у.н - Л.Цэрэнтогтох у.н
27. Т.Баасанхүү у.н - Ч.Батчулуун а.х.а
28. Бо.Батжаргал а.а - Ш.Пүрэвгарьд а.а
Дөрвийн даваа
1. Д.Ганхуяг у.а - Ш.Пүрэвгарьд а.а
2. Д.Рагчаа у.г - - Д.Амарсайхан а.а
3. Б.Гончигдамба у.г -Ч.Ганзориг а.а
4. Ж.Бат-Эрдэнэ у.г -А.Давааням а.а
5. Д.Баасандорж у.з - С.Ерөөлт а.а
6. Т.Санчир у.з -Л.Лха-Очир а.а
7. Ч.Санжаадамба у.з - Б.Баатарцол а.а
8. Б.Батмөнх у.з - Т.Баасанхүү у.н
9. Б.Соронзонболд у.з - Л.Цэрэнтогтох у.н
10. Ө.Бат-Орших у.х - Ж.Чулуунбат у.н
11. Т.Өсөх-Ирээдүй у.х - А.Батмөнх у.н
12. Ө.Даваабаатар у.х - Ч.Баянмөнх у.н
13. Ж.Амартүвшин у.х - Ш.Уламбаяр у.н
14. Н.Батсуурь у.х - Э.Оюунболд у.х
Тавын даваа
1. Д.Ганхуяг у.а - А.Давааням а.а
2. Д.Рагчаа у.г - Ч.Ганзориг а.а
3. Ч.Санжаадамба у.з - С.Ерөөлт а.а
4. Б.Батмөнх у.з -Ш.Уламбаяр у.н
5. Б.Соронзонболд у.з -Л.Лха-Очир а.а
6. Ө.Бат-Орших у.х - Ч.Баянмөнх у.н
7. Т.Өсөх-Ирээдүй у.х - Э.Оюунболд у.х
Зургаагийн даваа
1. Д.Рагчаа у.г -гоц мөргөв
2. Ч.Санжаадамба у.з - А.Давааням а.а
3. Б.Батмөнх у.з - Л.Лха-Очир а.а
4. Э.Оюунболд у.х - Ч.Баянмөнх у.н
Долоогийн даваа
1. Д.Рагчаа у.г - Л.Лха-Очир а.а
2. Ч.Санжаадамба у.з - Э.Оюунболд у.х
Наймын даваа
1. Д.Рагчаа у.г - Ч.Санжаадамба у.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна