Хүүхдийн зохиолч О.Сундуй: Миний “Эх нутаг” өгүүллэг “Шарга даага” кино болсон


Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуйн "Зуны нар мөхөөлдсөнд дуртай", "Зочин", "Хүүхэлдэйн чинээ ээж", “Аймаар том нохой”, “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” зэрэг зохиол бүтээлээр нь Монголын уншигч хүүхдүүд анддаггүй юм. 1980 оноос “Оюунтүл¬хүүр”, “Тоншуул” сэтгүүлд О.Сундуй зохиолчийн шүлгүүд хэвлэгдэн гарах болсоноос хойшхи гуч шахам жилийн хугацаанд 20 гаруй өгүүллэг, туужийн ном хэвлүүлээд байна. 1992 онд анхны тайз дэлгэцийн бүтээл "Долоон хожгор нэг можгор" дуулалт жүжиг нь нийтийн хүртээл болсон бол дээр өгүүлэх “Шарга даага” кино нь түүний “Эх нутаг” нэртэй өгүүллэгээс эхтэй юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны өгүүллэгээр бүтсэн “Шарга даага” кино ямар санагдав?
-Сайхан байлгүй яахав. Зохиол байх нэг өөр. Тэрийг кино зохиол болгож хувиргаад, дэлгэцийн бүтээл болгоно илүү гайхалтай. Үнэхээр дэлгэцийн бүтээлийн хүнд хүрэх хүч чадал гэдэг агуу юм.
-Таны төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдам зураг авалтыг нь хийсэн байгаа. Киног үзээд хүүхэд насны сайхан дурсамжууд хөвөрсөн болов уу?
-Тийм шүү. Миний төрсөн нутаг ямар ч сайхан юм. Дэргэд нь байхдаа тэр сайхныг тэгж нарийн мэдэрдэггүй юм шиг санагдсан. Өнөө Гүррагчаа баатар сансарт нисэж ирээд “миний дэлхий чинь яасан гоё, ямар ч жижигхэн юм бэ дээ” гэж дуу алдсан байдаг шүү дээ. Тэрэн шиг дэлгэцнээс хараад би ямар сайхан нутагт төрж, өсөө вэ хэмээн бодож, эх нутгаа хайрлах хайр бялхаж байлаа.
-“Шарга даага” киноны өгүүллэгийг та хэзээ бичсэн юм бэ?
-2008 онд “Эх нутаг” нэртэйгээр бичиж байлаа. Энд сонирхуулахад миний бага охин нэг удаа төрсний гэрчилгээгээ үзэж байснаа “би Улаанбаатар төрсөн байхад Төв аймгийн Угтаалцайдам гээд биччихэж” хэмээн их л гайхсан байртай асуусан юм. Тэр үед би охиндоо Угтаалцайдамд аав ээж нь ажиллаж амьдарч байхад “чи ирсэн” юм. Харин эхээс мэндлэхдээ Улаанбаатар хотод төрсөн. Тэгэхээр миний охины төрсөн газар Улаанбаатар, эх нутаг Угтаал юм гэдгийг тайлбарласан. Эндээс үүдээд “Эх нутаг” нэртэй жижигхэн өгүүллэгээ бичиж байлаа. Хожим ийнхүү уран бүтээлчдийн санаагаар дэлгэрээд кино болсон байна.
-Энэ тухайгаа өгүүлэгтээ хэрхэн өгүүлсэн бэ?
-Миний хувьд ураг бүрэлдсэн нутаг, төрсөн нутаг хоёр ялгаатай юм. Өөрөөр хэлбэл монгол хүүхэд эхийнхээ хэвлийд байж байгаад гадаадад төрж болно. Тэр хүний хувьд ураг бүрэлдсэн нутаг нь Монгол биз дээ. Үүнийг л би ураг бүрэлдсэн нутаг гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээрээ ураг бүрэлдсэн нутаг гэдэг бол, эх нутаг. Энэ нь эхэлсэн гэсэн санаа юм шүү дээ. Чи хаанаас эхтэй вэ, чи хаана “ургасан” бэ гэдэг санаа байгаа юм. Тэгэхээр ураг бүрэлдсэн нутаг хүн амьтан ялгаагүй эд эсэнд нэвт шингэсэн байдаг учраас төрсөн газраасаа өөр байгаа юм. Үүнийг тэр эд эс хэлээд байгаа юм. Тиймдээ ч өөрийн мэдэлгүй зөн билгээрээ төрсөн нутгийн салхинд “уруу татагдан” сэтгэл гэгэлздэг. Гэхдээ энэ бол ухаан биш л дээ. Зөн билэг, инстикт гэж хэлэх болов уу. Адуу нутгаадаа гүйж байгаа үүгээр тайлбарлаж болох талтай. Эх нутгийн эд эсэд шингэсэн ургамал, шим, агаар дуудаж байгаа юм. Тэрийг л би хэлэх гэсэн юм. Өнөөдөр хот бараадъя гээд хөл хүнд ээж Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд төрлөө гэж бодъё. Тэгвэл тэр хүүхэд хотын хүн биш л байхгүй юу. Яагаад уулархаг газрын хүмүүс нь бяр чадалтай, тал нутгийн улс дуучин, уяхан туяхан байгаа юм. Энэ бүхэн эд эсэнд нь шингэсэн учраас тэр. Тиймдээ бид эх нутгийнхаа нэг хэсэг болдог юм. Эх нутгаасаа том хүн гэж байхгүй биз дээ. Өнөөдөр дэлхийн хүн гэж байлаа ч гэсэн чи тэр л голын хүн байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлийн ажилд амжилт хүсье.
П.Ундраа
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.181.138
Stup up
Reply202.9.40.94
Хүсэе гэдэг үгээ буруу бичжээ засаараи
Reply66.181.166.152
Зохиолчтой уулзалт зохион байгуулах боломж байгаа болов уу?
Reply66.181.181.138
Tfugg