Б.Бат-Өлзий Манлай дахин шилдгээр тодорлоо


ММСУХ сар шинийн босгон дээр могой жилийн шилдгүүдээ тодруулжээ.
Шилдгийн шилдэг салбар холбоогоор Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ. Дэлхийн дээд амжилт тогтоох 11125 морьтон монголчуудын их жагсаал, 4249 үндэсний хурдан морины уралдаанд аймгийн уяачдыг амжилттай сайн зохион байгуулан оролцож, холбооныхоо үйл ажиллагааг байнгын тогтмол болгож үр дүнтэй олон ажлыг санаачилснаас гарааны төхөөрөмж, морины шүтээний цогцолборын загварыг гаргаж нутгийн олонд таниулан сурталчлах, сумдын салбар холбоог батламжлан тамга, гэрчилгээ олгох, “Хонгорын хурд” сэтгүүлийг эрхлэн гаргах зэрэг ажлыг тэд хийсэн байна.
Шилдэг салбар холбоогоор Булган аймгийн “Булганхангай” МСУХ. Тус холбоо 11125 морьтон монголчуудын их жагсаал, 4249 морины уралдаанд манлайлан амжилттай сайн оролцож, аймгаасаа 700 гаруй морьтонг жагсаасан. Мөн тооны хурдан морийг нэг бүс болгон уралдуулж, уг арга хэмжээнд оролцож буй уяачдын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс аймгийн цагдаа, хүүхдийн байгууллага, эмнэлгийн ажилчид зэрэг төрийн 68 албан хаагчийг тус арга хэмжээнд оролцуулав.
Шилдэг гал уяагаар “Их хурд” уралдаан, Улсын наадам, бүсийн уралдаанаас 7 түрүү, 10 гаруй айраг авч, холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжин “Их хурд-6”, Дэлхийн дээд амжилт Гиннесийн жагсаал, уралдааныг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан “Од” гал уяаны хамт олон
Шилдэг уяачаар “Их хурд” уралдаан, Улсын наадам, бүсийн уралдаанаас 6 түрүү, 8 айраг авсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий
Шилдэг залуу уяачаар 2013 онд Улсын наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг авсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир. Тэрээр 22 настай бөгөөд Гиннест морь уралдуулсан уяачдаас хамгийн залуу нь байв. Мөн Гиннесийн 4249 морины уралдааны баруун бүсэд Өсгийн цагаан зээрд их насны морь түрүүлгэж, бор их насны морь айргийн тавд хурдлуулсан.
Шилдэг уралдаанч хүүхдээр:
1. “ОД” гал уяа-Гансүхийн Сүхбат . Уяач нь Б.Бат-Өлзий
2. “Ажнай” гал уяа-Тогоохүүгийн Баярхүү. Уяач нь Б.Цэндбаатар
3. “Чонон саарал” гал уяа-Мөнхтөрийн Улсболд. Уяач нь Б.Ерөөлт
4. “Хүй мандал” гал уяа-Нэргүйн Амарбаясгалан. Уяач нь Т.Ихбаяр
5. “Босоо хүлэг” гал уяа-Отгонбаатарын Намхайнямбуу. Уяач нь Д.Мөнхбат
6. “Түмний эх” гал уяа-Батбилэгийн Буяндэлгэр. Уяач нь О.Батбилэг
7. “Хүй мандал” гал уяа-Цолмонгийн Мөнхзул. Уяач нь Т.Ихбаяр
8 “Бүрэн хурд” гал уяа-Батмөнхийн Сэлэнгэзаяа. Уяач нь С.Эрдэнэбат
9. “Их салхин” гал уяа-Баярхүүгийн Зориг. Уяач нь С.Ганзориг
10. “Ажнай” гал уяа-Ганбаатарын Мөнхболд. Уяач нь Б.Пүрэв-Очир
11. Завхан аймаг-Отгонхүү Зоригбаатар. Уяач нь н.Ганзориг
12. Архангай аймаг-М.Ганхөлөг. Уяач нь О.Алаг-Уул
Шилдэг сумын салбар холбоогоор:
1. Сэлэнгэ аймгийн Бугант сумын МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд аймгаасаа хамгийн идэвх санаачилга гаргаж амжилттай сайн оролцож, цэнхэр дээл, хээр морины зүсээр ижилссэн)
2. Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд 50 гаруй морьтонг оролцуулж, дан цагаан мориор зүс ижилссэн. Түүнчлэн 6x8 хэмжээтэй ажлын байрыг сумын уяачдын хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Мөн сумынхаа уяачдын 1933-2011 он хүртэлх түүхийг бичиж, баримтат кино хийсэн)
3. Булган аймгийн Дашинчилэн сумын “Нутгийн хурд” МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд аймгаасаа хамгийн идэвх санаачилга гарган 80 гаруй уяачийг оролцуулсан)
4. Сонгинохайрхан дүүргийн “Партизан хурд” МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд хамгийн идэвх санаачилга гарган 170 гаруй уяачдыг оролцуулж амжилттай сайн ажилласан)
5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” МСУХ. (Дэлхийн дээд амжилт Гиннесийн их жагсаал, 4249 үндэсний хурдан морины уралдаанд 30 гаруй уяач, хурдан морь оролцуулсан. Холбооны үйл ажиллагаа явуулах албан өрөөг тохижуулж, иж бүрэн компьютерээр тоноглож өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн сум орон нутагт зохиогддог уралдааныг тогмол болгож, сум орон нутгийн онцлогийг харуулсан медаль, нэмнээ хийсэн. Түүнчлэн морины дууны уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулав. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж 200 гаруй уяачийг бүртгэлжүүлээд байна. Холбооныхоо санхүүг бэхжүүлж, одоогоор 8.700.000 төгрөгийн хуримтлалтай болоод байгаа аж.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна