Түдэвийн будан, түүний угшил


Аливаа хурдан хүлэг өөрийн удам угшил, намтар түүхтэй. 1950-1960 оны үед хурдалж олны дунд “Түдэвийн будан” гэж алдаршсан хурдан будан азарганы эцэг будан, бас түүний төл болох хурдан азаргануудын талаар өвгөдийн өгүүлэх нь:
Хурдан будангийн эцэг будан азаргыг анх Түдэвийн ах Лувсанрэгзэн /өргөмөл хүү Дашнямд/ зааж өгчээ. Тухайн үедээ олон азарга адуунаас таван эр унага хараад Түдэв өөрөө нэг будан шилж аваад азарга тавьж, тэр нь хавчиг насандаа цоорч Давхарын ухаа овоонд Цагаан сараар анх түрүүлсэн гэнэ. Мөн Цэвэгсүрэн ахлагчтэй Социалист хөдөлмөрийн бригадын мандат авах наадамд аман хүзүүдэж хурдан болохоо харуулжээ.
Азарганы шинж байдлыг хэлвэл, хавирга уужим, ташаа сайтай, ам зөөлөн, алхаа гишгээ сайтай, том биетэй азарга тэр үед Бөг Дамбийн халзан, Цэрэн-Осорын цавьдар, Өргөн сумын Ходоодын хонгор, манай сумын Түдэвийн будан зэрэг сайн азаргануудтай хойно өмнөө орж ид уралдаж байжээ. Энэ уралдааны эхний наадамд Харцага, дараагийн наадамд Буянравжих унаж байжээ.
Дэрт, Хоолойн гашуун, Хамар, Тэмээдийн уулаар нутагтай Түдэв уяач азаргандаа эсгий нэмнээтэй давхил өгдөг азаргаа их настай нийлүүлээд сунгахаас буцахгүй, сунгаж ч байсныг олон хүн ярьж байна. Ер нь азаргаа их настай нийлүүлээд сунгаж байгаад онгойх, эс онгойхыг үзнэ гэж ярьж суудаг нэгэн байв.
Түдэвийн будангийн эцэг будан ийм байсан бөлгөө. Их будангийн төл хурдан будан азарга тайж адууны угшилтай гүүнээс гарсан. Түдэв өөрөө урьд ярихдаа,
Гэнгээжамцын адууны хүрэн гүүнээс будан унага гарахад түүнийг даага, шүдлэнд нь уяагүй байсаар хязааланд нь Баяндэлгэрийн Дугарсүрэн худалдаж аваад уясан хэдий ч ер хурдлуулж чадаагүй гэнэ. Тэр нутгийн хүмүүс Дугарсүрэнд, яасан муу азарга вэ, эргүүлж өгвөл таарна энэ тэр гэсээр байгаад эзний урмыг хугалж, соёолонд нь Түдэвт эргүүлж өгөхдөө хоёр айрагдсан үрээ, тугалтай үнээгээр өгч авалцсан юм байж. Авсан өвөл их эцэнхий байсан ч будан азаргаа өвлийн наадамд уяад гуравт оруулжээ. Энэ уралдаанд Таяагийн хонгор түрүүлж, дөрөвт Пүрэвжавын саарал, тав, зургаад Гүл өвөөгийн саарал, Навааны шарга дараалан ирж байсныг Гэндэнжав, ахмад уяач Наваандорж, Харцага нар баталж ярилаа. Дараа нь Баяндэлгэрийн нутаг Тойгийн талд болсон хаврын уралдаанд анх түрүүлж, хүний нутагт гологдож ирсэн азарга олны анхаарлыг татаж, эхлээд ах Лувсанрэгзэн дүү Түдэвтээ, будан азарга чинь их эцэнхий байна, хаврын шуурганд сайн мэдэж байгаарай, уралдах гэсний хэрэггүй биз гэж зөвлөж байжээ.
Хойтон жил долоон настайдаа сумандаа зуны наадамд түрүүлж, /1969 он байхаа/ алтан жолоогоо өргүүлснээс хойш “Түдэвийн будан” гэсэн алдар цуу алсад дуулдаж 1970, 1971, 1972 онд аймгийн наадамд түрүүлж, Хэнтий аймгийн Буянт суманд аман хүзүү, өөрийн аймгийн Алтанширээ суманд бас аман хүзүүдэж, 1973 онд сумандаа, дараа нь Алтанширээд, бас энэ жилдээ Өргөнд, нэг жил гурав дараалан түрүүлэхэд нэг жил гурав түрүүлдэг азарга бас байдаг юмаа гэж олон хүн гайхан шагширч байлаа. Ер нь Түдэвийн будан азарга сум, сум дундын, аймгийн наадамд 10 илүү түрүүлж, хэд хэдэн удаа аман хүзүү, айрагдсан буюу Дэлгэрэхийн азарганы түүхэнд хамгийн олон түрүүлж хүндтэй байрыг эзлэн олноо алдаршсан хурдан хүлэг байв.
Дэл сүүл шингэн, цэвэрхэн зэгзгэр биетэй будан азаргыг сүүлд нэгдэлд өгөөд 19 настай үхсэн гэж ярих боловч энэ азарганы төл олон хурдан азарга, морь төрж үр удам үлджээ. Төл азаргануудаас нэрлэхэд Дүгэрсүрэнгийн хонгор будан, Наваандоржийн будан, “торгон” Дашнямын хүрэн, будан халзан, Нямжавын хүрэн, Даланжаргалан сумын Ганхуягийн, мөн хурдан будангийн үрийн үр болох Хоролын будан, Надмидын шарга зэрэг азарга төрж олон удаа айрагдаж, түрүүлж наадамчин олноо баярлуулсаар байна. Хурдан удмын адуу, азарга, түүний үр төлүүд газар газар, нутаг нутгийн хаана ч тэр алдар нь мөнх дурсагдаж, ард олондоо яригдсаар он жилийг элээсэн бус уу.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна