Эрдэнэт хотод болсон барилдаан


Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо аймаг цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан болж а.а Д.Амарсайхан, а.а Б.Уртбаяр, а.а Т.Чулуунгэрэл, а.а С.Лхагвабаатар нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдав. Барилдааны чанар чансаа тун сайн болсон бөгөөд а.з Б.Болдбаатар, а.н О.Мөнх-Ирээдүй нар нэгийн даваанд өвдөглөжээ. Бөхийн барилдааны гурвын даваанд с.з Б.Хосбаяр а.а С.Лхагвабаатарыг, а.н Б.Түмэнбаатар а.з Ж.Дагва-Очирыг тус тус өвдөглүүлсэн бол а.н Ц.Ганбат с.з Ч.Мөнхбаттай тунан барилдаж давсан байна.
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд а.а Д.Амарсайхан с.з Б.Хосбаярыг зайлаад, а.а Т.Чулуунгэрэл а.н Б.Түмэнбаатарын хөлд ороод, а.а Б.Уртбаяр а.н Ц.Ганбат дан шуудагны барьцнаас шахаж татаад орхив.
Тавын давааны барилдаанууд дан золгооноос шийдэгдсэн байна. А.а Д.Амарсайхан а.а Т.Чулуунгэрэлийг амлаж зайлж мушгиад өвдөг шороодуулсан бол өнгөрсөн жилийн аймгийн наадмын үзүүр түрүүний бөхчүүд тунан барилдаж шахаж татаад тулгуур хөлд мордоод түрүү бөх ахин давсан байна.
Түрүү үзүүрт а.а Д.Амарсайхан а.а Б.Уртбаяр нар барилдаж Б.Уртбаяр шахаж татаж хавираад давснаар түрүү бөхөөр тодорчээ.
Ийнхүү Эрдэнэт хотноо болсон оны эхний барилдаанд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, өнгөрсөн жилийн Орхон аймгийн баяр наадмын түрүү бөх, аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр түрүүлж Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Булган аймгийн арслан Дэлгэрсайханы Амарсайхан үзүүр булаажээ. Их шөвөгт 2012 оны Орхон аймгийн наадмын түрүү бөх, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, а.а В.Тавхайн хүү, аймгийн арслан Чулуунгэрэл, өнгөрсөн жилийн үзүүр бөх, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн заан Батсүхийн Гантөмөр нар шалгарчээ.
Үзүүрт үлдсэн хоёр арслан өнгөрсөн намар хоёр ч барилдаанд учраа таарч 1:1-ийн харьцаатай байсан бол энэ удаад Уртбаяр арслан давснаар тооны харьцаа 2:1 болов.
Оноог дөрвийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
1. Д.Амарсайхан а.а – Б.Хосбаяр с.з
2. Т.Чулуунгэрэл а.а – Б.Түмэнбаатар а.н
3. Б.Уртбаяр а.а – Ц.Ганбат а.н
4. Б.Гантөмөр а.з – Д.Золбаяр а.з
Тавын даваа
1. Д.Амарсайхан а.а – Т.Чулуунгэрэл а.а
2. Б.Уртбаяр а.а – Б.Гантөмөр а.з
Зургаагийн даваа
1. Д.Амарсайхан а.а – Б.Уртбаяр а.а
Мэдээллийг Х.Сабит /Эрдэнэт хот/


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна