Их богд дэвжээний сар шинийн барилдаан боллоо


Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний сар шинийн барилдаан боллоо. Барилдаанд у.н Ж.Чулуунбат, а.а Р.Дамдин, Д.Энхбат, Б.Эрдэнэхүү, Б.Бат-Орших, Давж.Батбаяр нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдсан байна. Мөн Баянбулаг сумын харьяат а.з Н.Золбоо чөлөөт бөхийн тэмцээн давхцсан тул зодоглож амжсангүй .Энэ удаагийн барилдааныг Баянцагаан сумын нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж зохион байгуулсан байна.
Бөхийн барилдааны хоёрын даваанд с.н Б.Дорждагва а.а Р.Дамдинг, Баянлиг с.н Болдбаатар а.н Ж.Наранпүрэвийг тус тус өвдөг шороодуулсан бол давааны төгсгөлд аралтай бяртай сумын заанууд болох Ч.Энхтөр А.Бат-Эрдэнэ нар оноолт таарч Бууцагааны Чимэддансрангийн Энхтөр давжээ.
Гурвын давааны төгсгөлд Хонгор нутгийн шилдэг заанууд болох Хүрээмаралын Ганзоригийн Жамбалдорж Жинстийн Төмөрийн Дүүрэнсаран нар тунан барилдаж ногоон зодогт Жамбалдорж давсан байна. Энэ хоёр залуу МБӨ-д болж буй сумын заануудын барилдаанд нутаг орныхоо нэрийг гарган дээгүүр барилдаж байгаа төдийгүй өнгөрсөн жил аймгийн наадамд хоёул 4 даваад өвдөг шороодсон ахих цол алхамд буй залуус юм.
Дөрвийн оноолтод начин Ж.Чулуунбат с.з Г.Жамбалдоржийг, а.а Д.Энхбат а.х Д.Бямбасүрэнг, Б.Эрдэнэхүү а.з Т.Эрдэнэтуулыг, а.а Б.Бат-Орших а.а Давж.Батбаярыг тус тус өвдөг шороодуулав.
Их шөвөгт үлдсэн дөрвөн бөхийг тойргийн журмаар барилдуулахад Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Болдын хүү а.а Эрдэнэхүү гурав даван түрүүлж, Богд сумын харьяат түрүү сарын түрүү бөх а.а Батсуурийн Бат-Орших үзүүрлэж, Бууцагаан сумын харьяат у.н Жаргалсайханы Чулуунбат , Баянбулаг сумын харьяат а.а Даш-Очирын Энхбат нар удаалсан байна.
Барилдааны уран барилдааны шагналыг сумын заан Г.Жамбалдоржид олгосон бол ирэх сарын барилдааныг Баацагаан сум зохион байгуулахаар тогтжээ. Мөн барилдааны үеэр нутгийн дуучид болох Н.Баасандорж, Д.Нямжав нар ирж ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөжээ.
Оноог 3-ын даваанаас харна уу.
Гурвын даваа
1. Ж.Чулуунбат у.н – Дорждагва с.н
2. Д.Энхбат а.а – Болдбаатар с.н
3. Б.Эрдэнэхүү а.а – Ч.Энхтөр с.з
4. Б.Бат-Орших а.а – Алтангэрэл с.з
5. Давж.Батбаяр – А.Эрдэнэмөнх с.з
6. Т.Эрдэнэтуул а.з – Ж.Баярдамба а.н
7. Д.Бямбасүрэн а.х – Т.Түмэнбаяр а.н
8. Г.Жамбалдорж с.з – Т.Дүүрэнсаран с.з
Дөрвийн даваа
1. Ж.Чулуунбат у.н – Г.Жамбалдорж с.з
2. Д.Энхбат а.а – Д.Бямбасүрэн а.х
3. Б.Эрдэнэхүү а.а – Т.Эрдэнэтуул а.з
4. Б.Бат-Орших а.а – Давж. Батбаяр а.а
5.
Эзэлсэн байр
1 Б.Эрдэнэхүү I байр /3 оноогоор /
2.Б.Бат-Орших II байр /2 оноогоор/
3.Ж.Чулуунбат III байр /1 оноогоор/
4. Д.Энхбат IV байр /0 оноогоор/








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна