Хурд хайрлан, хийморь тэтгэгч


Уясан хүлгээрээ овоглож, алдаршсан уяачид олон бий. Тэдний нэг нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Уламбаярын Нямбуу агсан юм.
Нэгдлийн сүргээс шинжин байж уясан зээрд морь нь түүнд 13 түрүү, долоон айргийг авчирсан бөгөөд олноо Нямбуугийн “Нэгдэл” зээрд хэмээн алдаршсан билээ. Тайж угшилтай Нэгдэл зээрд уясан эзэн унасан хүүхэд наадамчин түмнээ олонтаа баярлуулсаны дотор 1991 онд аймаг байгуулагдсаны 60 жилийн ой, 1993 онд Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 190 жилийн ойн их баяр наадмуудад магнайдаа тоосгүй түрүүлж байсан нь хамгийн бахдалт агшнуудын нэг байсан хэмээн уяач нь онцолсон удаатай. Нэгдэл зээрд 1982 оны унага бөгөөд 1998 онд 16 настайдаа хийдийн ойд уралдан зодог тайлж байсан гэдэг.
Нэгдэл зээрдийн эзэн 1938 онд Дэлгэрэх сумын нутаг Шарга хэмээх газар мэндэлсэн бөгөөд тэр үеийн жишгээр сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг дүүргэн, түүнээс хойш мал маллах болжээ. Дорнын их говиос тодорсон улсын цолтнуудын анхдагч У.Нямбуу агсан шар цоохор морио айрагдуулан амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд нэгэн цаг үеийг эзэлсэн нэрт уяач хэмээгдэн нутаг нугынхандаа хүндлэгдэж явсан юм. Уясан болгон нь шахуу түрүүлж айрагддаг Нямбуу агсныг нутгийнхан нь “адуу таньдаг нүдтэй, айраг амсах хувьтай аргагүй сайн уяач байсан” хэмээн тодорхойлох нь олонтаа. Нээрэн ч Алдартын нүд унагасан адуу давхихгүй, айрагдаж түрүүлэхгүй байх нь ховор байсан гэдэг юм билээ.
Түүний баталгаа болгож цөөн хэдэн жишээг дурдваас:
Монгол Улсын Алдарт уяач “Торгон” хэмээх Дашнямд өгсөн хар даага нь уралдсан болгондоо түрүүлж айрагдан, эрхэм уяачийг төрийн хишиг хүртэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээдэг. Түүнчлэн Бат-Очироос Санзайжавын адууны угшилтай шарга азаргаа авч тав түрүүлгэж байсан төдийгүй үр төлүүдийг нь ч гэсэн урамтай сайхан хурдлуулж, адуунд дуртай олон эрхэмд хурд хайрласан юм.
Тэрхүү шарга азарганы төлүүдийн нэг бор хонгор азарганы эр төл болгон нь хурдалсан хэмээдэг. Хүү Өнөрболдынх нь хүрэн халзан азарга гэхэд л том бага наадмуудаас 17 медаль хүртэж байсан бол сумын Алдарт уяач У.Төмөртогоогийн будан азарга сумдын ой болон сумын баяр наадамд ес түрүүлжээ. Мөн сумын Алдарт уяач М.Одбаярын хүрэн азарга “Хутагтын хурд-2009” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэж, тэр жилээ аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн байна. Бор хонгор азарганы өөр нэгэн төл сумын Алдарт уяач М.Өнөрболдын хар азарга 2009 оны аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, 2010 онд түрүүлж байсан бол З.Бат-Эрдэнийн хээр соёолон 2012 онд сум, аймгийн баяр наадамд мөн л түрүүлж, 2013 онд Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд аман хүзүүдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Алдарт уяачийн шинжин таньж авсан шарга азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай хурдан буян байжээ хэмээн дүгнэж болохоор. Алдартаас хурдны хишиг хүртэн түүгээрээ урамтай сайхан наадаж буй олон эрхмүүд бий бөгөөд олонх нь сум, аймгийн цолонд хүрснийг дуулгах нь зүйтэй байх.
Ийнхүү хүлгийн хийморьт сүслэгч олон эрчүүдэд хүслийн жигүүр хайрласан буурал уяач 1993 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон бөгөөд 2004 онд бурхны хүлгийн уяаг тааруулахаар одсон аж.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна