Чулуунбаатарын Батчулуун манлайлан барилдсаар түрүүллээ


Дашчойлон хийдийн нэрэмжит аймаг цэргийн цолтны барилдаан боллоо. Барилдаанд а.х.а Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга нараар манлайлуулсан хүчит 256 бөх барилдав.
Барилдаанд 15 сумын цолтон багтсан агаад Дорнодын М.Билгүүдэй хурц арслан А.Алтанхуягийг, Булганы Э.Энх-Амгалан Завханы а.а Д.Батжаргалыг, Завханы Д.Бат-Эрдэнэ Дундговийн Т.Занданбатыг, Дундговийн Э.Даш Булганы Б.Хашбатыг, Завханы Б.Чимэдвандан Дорнодын Б.Батхуягийг, Завханы П.Өсөхбаатар Сэлэнгийн Б.Дэлгэрсайханыг тус тус шороодуулж нэг давав.
Хоёрын давааны эхэнд Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Э.Энхбатын төрсөн дүү с.з Энх-Амгалан Сүхбаатарын Мөнгөнбаатар арсланг шороодуулж хоёр давлаа. Мөн Завханы Б.Чимэдвандан, Ховдын Б.Баянмөнх нар Ч.Булганхүү, Ё.Эрдэнэжаргал нарыг шороодуулав.
Мөн Хөвсгөл аймгийн начин Ц.Сандагдорж өөрийн а.а Г.Батнямыг, Дорнодын Ш.Нямсайхан Завханы Ж.Сүхбатыг, Говь-Алтайн Т.Сайханжаргал Баянхонгорын Б.Баянмөнхийг, Булганы Д.Ихтамир Өвөрхангайн Д.Цэвэлсодномыг, Увсын Э.Элбэгбаяр нэг нутгийн Н.Ганзоригийг, Ховдын Ц.Адьяа Архангайн Н.Адьяабатыг, Сэлэнгийн Н.Баярбаатар Архангайн Ч.Ганзоригийг, а.х А.Мөнхтүшиг Архангайн Э.Ванданцэрэнг, Д.Мөнхболд Булганы Д.Амарсайханыг, Д.Пүрэвдорж Өвөрхангайн Т.Чулуунгэрэлийг, Б.Батжаргал Хэнтийн С.Ариунбилэгийг, Б.Зоригтбаатар Говь-Алтайн Ж.Алтаншагайг, Увсын Д.Тогтохжаргал Архангайн У.Батгэрэлийг, а.з Н.Золбоо Увсын Б.Ганболдыг, М.Даваасүрэн Булганы Д.Тамирыг, Сэлэнгийн Б.Болдбаатар Төвийн Г.Ганжадыг, Э.Нямаа Архангайн М.Бадарчийг тус тус өвдөглүүлж ам авах даваанд гарав. Мөн а.х Б.Бат-Өлзий а.а Г.Баасандоржид, а.з С.Ган-Идэр а.а Б.Мижидсүрэнд, а.з Х.Алтансүх Ж.Наранбаатарт тус тус өвдөглөв.
Гурвын даваанд хурц догшин барилдаантай, Булганы Д.Ихтамир начин Баян-Өлгийн Б.Баатарцолыг орхив. Мөн Сүхбаатарын Батсугарын Зоригтбаатар барилдаан бүрт чангарч буйгаа харуулж Өмнөговийн Сугирын Идэрсүрэн арсланг шороодууллаа. Мөн аймгийн арслангууд биесээ амлаж А.Сүмбээ Б.Уугандавааг, Л.Шинэбаатар Н.Энх-Амгалан, Д.Цэрэндаваа П.Батмөнхийг, Б.Мижидсүрэн Б.Энхбаатарыг, Б.Бат-Эрдэнэ А.Саруулсайханыг, Б.Эрдэнэхүү З.Наранбаатарыг, М.Еркебулан Б.Уртбаярыг, Б.Бат-Амгалан Ж.Наранбаатарыг, Д.Тангад Х.Оргилболдыг, П.Батхуяг Н.Жаргалбаярыг тус тус орхилоо. Аймгийн заан Н.Золбоо, сумын заан Б.Баянмөнх нар тунаж Золбоо даваа авав.
Дөрвийн даваанд а.х Б.Зоригтбаатар а.а А.Сүмбээг, а.з Н.Золбоо а.а Л.Шинэбаатарыг, а.з Э.Нямаа а.а Л.Лха-Очирыг тус тус өвдөг шороодуулж бага шөвөгт шалгарлаа.
Тавын даваанд хурц арслан Ч.Батчулуун а.з Э.Нямааг сугадаж өргөөд, Б.Одгэрэл а.х Б.Зоригтбаатарыг сугадаж мушгиад давсан бол О.Гантулга Хөвсгөлийн Ч.Батчулуун арсланд өвдөглөв. Бэртлийн улмаас багагүй хугацаанд зодоглоогүй залуу арслан шалмаг барилдаанаа үзүүлсээр шөвгөрөв.
Сүхбаатарын Бо.Батжаргал Булганы Б.Бат-Эрдэнийг барьц сонгож түрээд, Дорнодын П.Мөнхбат Баян-Өлгийн М.Еркебуланыг барьц сонгож хавирахад сөрж мордоод, Хонгорын хоёр тунаж Б.Эрдэнэхүү мордоод тус тус давлаа. Мөн аймгийн залуу заан Н.Золбоо тав даван шөвгөрлөө.
Зургаагийн даваанд амидаа нар хүч үзэж хурц арслан сугадаж зүүн хавираад, а.а Б.Суманчулуун Бо.Батжаргалыг зүүн тахимдаад, Б.Эрдэнэхүү Н.Золбоог зүүн мордож дайраад давав. Ингэснээр Болдын Эрдэнэхүү арслан нэг нутгийн Б.Бат-Амгалан, Д.Энхбат, Н.Золбоо нартай оноолт таарч, тунаж давсаар их шөвөгт шалгарлаа.
Долоогийн даваанд хурц арслан Батчулуун арал ойролцоо Б.Эрдэнэхүүг баруун хутгахад сөрж мушгиад, Б.Суманчулуун давхар шуудагнаас мөргөж түрээд хурц Б.Одгэрэлийг тус тус шороодууллаа.
Үзүүрт хурц арслан сугадаж араар нь мордоод давснаар аргагүй манлай бөх гэдгээ харуулж түрүүллээ. С.з М.Билгүүдэй, а.х Б.Батжаргал, а.н д.Ихтамир, а.з Э.Нямаа, а.а Ч.Батчулуун, а.а Б.Эрдэнэхүү, а.а Б.Суманчулуун нарын шуудагны барьцнаас сайн барилддаг бөхчүүдийг шуудагнаас илүүрхэж барилдсаар манлайлав. Зоримог агаад хийгүй сайхан барилдвал арал бяр, арга мэх түүнд бүрэн байна. Балжиннямын Суманчулуун хоёр жилийн урд түрүүлж байсан бол өнөө жил үзүүр булаалаа.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна