Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар бүх аймаг, сумдын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2014 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар Зөвлөмж хүргүүллээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Зөвлөмж хүргүүлэх тухай
Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж болзошгүй улиралд хурдан морины уралдааныг газар сайгүй зохион байгуулж байгаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эрс шүүмжлэлтэй хандаж байна.
Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумуудын нутаг дэвсгэрт 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн харамсалтай явдал давтагдлаа. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд зөвхөн 2014 он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна.
Үндэсний өв соёл, түүх, хурдан морины уралдаан, уяачдын эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, наадаж цэнгэх нь хэн бүхний эрх хэдий ч хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах үүргээ биелүүлэх нь түүнээс ч чухал.
Аливаа хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгааны үед хууль тогтоомж, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандарт зэргийг чанд мөрдөж хэрэгжүүлдэггүй, уг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан, уралдаан зохион байгуулагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох зэргээр эрх нь ноцтойгоор зөрчигдсөөр байгаа тухайд Комисс холбогдох байгууллагуудад зөвлөмж, шаардлага удаа дараа хүргүүлсэн бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах талаар хариуцлагагүй, хяналтгүй ажиллаж байгаа явдлыг таслан зогсоохыг шаардаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан болно.
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.
Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байгааг дахин сануулсан ба Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын Хороо энэхүү илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон болно.
Иймд харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч болохынх нь хувьд аймаг, сум, багийн засаг дарга нарт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
1. Хүүхэд нь нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд нь тохироогүй тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцохгүй байх эрхтэй. Иймд тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл бүхий хүйтний улиралд аливаа хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд оролцуулахгүй байх;
2. Харьяалах нутаг дэвсгэртээ хүйтний улиралд хурдан морины аливаа төрлийн уралдаан зохион байгуулж байгаад хяналт тавьж, энэхүү зөвлөмжид дурдсан шаардлагыг хангуулах, хүүхдээр морь унуулсан тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож ажиллах;
Уг зөвлөмжийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу авсан арга хэмжээний тухай бичгээр хариу мэдэгдэж ажиллана уу.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
7 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна