Аймгийн Алдарт уяач П.Балдандорж: Анхнаас нь байгалиар нь тарга авахуулчихвал хөл эвгүйтэх нь бага


-Оройхон гарсан ч олон сайхан амжилтын эзэн болж амжжээ. Одоогоор хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Тийм шүү. 2005 оноос эхлэн морь уясан гэхээр бага хугацаа гэлтэй. Энэ хооронд аймгийн наадмаас 14-15 айраг, түрүү авсан юмуу даа. Дээр нь том жижиг наадмуудыг нэмэхээр 130 гаруй айраг түрүүтэй болчихож. Морь уяж эхэлснээс гурван жилийн хойно Дундговийн Ихмандал буюу Сайхан-Овоод болсон хаврын бүсийн уралдаанд хээр морь маань айргийн тавд хурдалсан. Хээр морь маань Өвөрхангай аймгийнхаа наадамд аман хүзүүдэж, гурван жил дараалан айрагдсан, сумандаа их олон айраг түрүү авсан хурдан буян байгаа юм. Би Сайхан-Овоо сумын Батболд гэж хүнээс 11-тэйд нь худалдаж авсан. Гэхдээ угшил гарвал нь нарийн тодорхой биш юм билээ. Хээр морь маань надад ирснээсээ хойш бараг уралдсан болгондоо айрагдсан. Одоо 30 гаруй медальтай.
-Ийм сайхан хурдан адуутай атлаа яагаад Улсын наадамд очдоггүй юм бэ?
-Хэдэн жилийн өмнө байсан бол явахсан. Тухайн үедээ бодож байсангүй дээ. Одоо хээр морь маань хөгширсөн, хорь гарчихсан шүү дээ. Дээр нь хөл нь гэмтчихэж мэдэх учраас хайрлаад уралдуулахаа больсон.
Харин ирэх зунаас улсынхаа наадамд очиж уралдуулна даа. Хоёр гурван сайхан азарга байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын угшилтай халзан азарга байна. Бас нэг шарга азарга бий. Их урт уяатай хэцүү, нимгэрдэггүй адуу байгаа юм, амжихгүй ч байж мэднэ.
-Балдандорж уяачийн нэрийг гаргасан олон сайхан морь бий гэж дуулсан. Бидэнд сонирхуулаач?
-Тийм ээ. Энд хүрэн хязаалангийнхаа амжилтыг дурдмаар санагдаж байна. Анх битүү хязаалан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын наадамд очиж уралдан аман хүзүүлж, тэр өвөлдөө соёолон үрээ олон айрагдаж түрүүлсэн. Нийт дөрөв түрүүлж, зургаа айрагдсан. Соёолонд нь аймагт уралдуулах санаатай байсан ч харамсалтай нь хөлийг нь эвгүй болгочихоод уяагүй юм. Бас нэг хул үрээ бий. Даагандаа Баянгол сумын наадамд гуравласан. Дундговь зүгийн адуу байгаа юм. Би ч ихэвчлэн Дундговиос л адуу авдаг. Зүүнээс бараг адуу авч үзээгүй. Гэхдээ ойрын хоёр жил адуу авсангүй, унаган адуугаараа л наадаж байна. Би ер нь гурван адууныхаа амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг авсан хүн дээ.
-Нэг адууг тогтмол хурдлуулахад таны хувьд юун дээр илүү анхаардаг вэ?
-Тэжээл хэрэглэхгүйгээр морьдоо уядаг. Гэхдээ сүүлийн үед хэрэглэхгүй бол бас болохгүй байна л даа. Тэжээл байнга хэрэглэлгүй, байгалиар нь анхлан тамир тэнхээг нь авахуулах нь тогтмол сайхан давхихын нэг үндэс байж болох юм. Би тэгж боддог. Тэжээлийн хорыг сайн гаргаж чадахгүйгээс болоод 2-3 жил давхиад л хөлгүй болчихоод байх шиг санагддаг шүү.
-Танай сумын уяачид морьдоо тэжээж байгаа биз дээ. Өвс тэжээлээс гадна, дусал, витамин, тамир тэнхээ сэргээх юу хэрэглэж байна?
-Манай сумын уяачид сүүлийн гурав дөрвөн жилээс тэжээх болсон. Тэжээлийн морьдын уяаг тааруулж чадвал хурдан л байдаг бололтой. Тухайн морины давхих хугацаа нь л багасчихдагаас биш. Дээхэн үетэй адилгүй болж дээ гэж хөгшид ярьдаг юм. Жилд хэчнээн олон уралдаан болж байна. Тэр олон ойрхон ойрхон болж байгаа уралдаанд орж байгаа морьд витамины хүчээр л сэргэдэг юм биш үү.
-Та давхар уяагаар дээд тал нь хэд давхиулж байв?
-Өвлөөс эхлэн уралдахад нэг жил том жижиг нийлээд 12 удаа уралдаж байлаа. Тэр үед бол тэжээл хэрэглэснээс шингэн, дусал, витамин гэж мэддэггүй л байлаа. Ер нь битүү хязаалан үрээг хүйтний улиралд уяж өвөл хавартаа уралдуулчихаад, соёолон үрээ зун нь уралдуулахад яг л болоод байдаг юм. Өвөл уяж уралдуулахад зундаа барил нь олдчихдог болохоор би хязаалангаас нь эхлэн уях сонирхолтой.
Хязаалан үрээний уяа хатуу талдаа байдаг болохоор нэлээн нимгэлж байж уяж уралдуулахгүй бол горьгүй. Манай сум говь тал руугаа болохоор нутгийн өвс ургамал их чанартай байдаг нь нөлөөлдөг юм болов уу даа.
-Таны уяаны эрдэм хэнээс эхтэй вэ. Аав тань морь уядаг байсан уу?
-Миний л мэдэхийн аав маань морь мал гэдэггүй хүн байлаа. Гэхдээ залуудаа морь уядаг байсан гэж ярьдаг л юм. Харин аавын ах аймгийн Алдарт уяач Дашдорж сайн уяач явсан гэлцдэг. Гэрт маань морь уядаг хүнгүй болохоор би ч бас мориноос хол өссөн гэж болно. Нэг удаа найзтайгаа Өмнөговь руу оторт хамт явсан юм. Тэгэхэд найз маань хурдан зээрд адуутай байлаа. Намайг морь сонирхвол хүрээд ирээрэй гэдэг юм байна. Түүнээс хоёр жилийн дараа хар аяндаа морь уячихмаар санагдаад, гараад давхилаа даа. Ингэж л найзтайгаа уулзаж 800 мянгаар хээр морио анх авч байлаа. Тэгэхэд “чи жижиг наадамд битгий уралдаарай, аймагт давхих морь шүү” гэж хэлж байсан юм. Хэлсэн ёсоор нь аймагт анх очиж уралдаад дөрөвлөсөн. Ингэж л зүрх сэтгэлийн дуудлагаар хээртэйгээ таарч түүнээс хойш морь уяж байна.
-Алдартаар морио уяулах хүсэлтэй хүн хэр олон байна?
-Уянаа, хоёр хүний морь байна. Хүн хүч тааруу болохоор нэг их олон морь уядаггүй юм. Олон морь уяхаар ажил цалгардаад барьц алдчих юм шиг санагдаад байдаг юм. 2010 онд их урт нүүдэл хийгээд морь сайн уяагүй. Харин өнгөрсөн онд найман морь уяж, хоёр сумын наадам, аймгийн 80 жилд очиж уралдаад бүгд айраг түрүү хүртсэн. Бас Өлзийт сумын 80 жилд соёолон үрээ түрүүлж, азарга аман хүзүүдсэн, Хужирт суманд их морь, соёолон үрээ түрүүлгэсэн, аймгийн наадамд азарга аман хүзүүнд давхиулсан гээд амжилтаар арвин жил байлаа. Өнгөрсөн жил морьдоо Хужирт сумын наахна уясан юм. Хавар эртний ногоо идсэн морийг хангайд аваачиж уях их тааламжтай байдаг бололтой. Минийхээр нутгийн шимтэй ургамлын хүч, морины хурд хоёр хоршиж байж л амжилт авчирдаг юм болов уу даа.
-Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүл, сайтын уншигчдыг морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна