Аймгийн Алдарт уяач Ц.Ганбат: Анхны айргаа армид алба хааж байхдаа амсаж байлаа


-Алдартын хурдан морьтой холбогдсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Манай аав нэгдлийн хонь малладаг, унааны хэдэн морьтой байлаа. Аав маань морь уяж байгаагүй л дээ. Харин би багадаа хурдан морины унаач явлаа. Хүргэн ах Оохообуд, Гантогтох нарын уясан морьдыг унаж, Сайхандулаан сумын наадамд хязаалан, соёолон түрүүлгэж байв. Манай нагац эгчийн нөхөр л дөө. Мөн миний уяаны эрдмийн багш гэж болно. Ингээд 1984 онд Сүхбаатарын Эрдэнэцагаанд цэргийн албанд татагдсан. Тэнд байхдаа агтны цэрэг явлаа. Сүхбаатарын Эрдэнэцагаанд хилийн цэргийн 50 жилийн ой болоход заставаасаа Тамаровын хар морийг уяж аман хүзүүдүүлж билээ. Ингэж л анхны айргаа армид байхдаа авч хөл газар хүрэхгүй хөөрч явлаа. Энэ үеэс л уяаны эрдэмд илүү шимтэх болж, хурдан туурттай хувь заяагаа холбосон. Цэрэгт явахаасаа өмнө ганц хоёр даага оролдож байсан ч айрагдаж байгаагүй л дээ. Тэгэхэд бас нэгдлийн адуутай айлаас эмнэг догшныг нь унаж сургадаг байсан.
-Цэргээс ирээд адуу цуглуулж эхэлсэн үү?
-Намайг халагдаж ирэхэд Оохообуд ах хоёр, гурван гүүтэй азарга тасдаж өгсөн юм. Тэр нь Дундговийн Өндөршил, Сайхандулаан чигийн адуунууд байлаа. Нэг хэсэг бас завсарласан л даа. Төвийн хүн болоод 1990 оноос морь уялгүй байж байгаад 2005 оноос дахин уяа эвлүүлэх болсон. Тэр үедээ Дэлгэрэх сумын аймгийн Алдарт уяач Моломоос Түдэвийн будангийн угшилтай соёолон будан азарга авч байлаа. Надад ирсэн жилээ нэг их сайн давхиагүй. Харин 2007 онд хавчиг азарга аймгийн өвлийн наадамд түрүүлээд, хоёр жилийн дараа дахиад түрүүлсэн. Молом Алдартаас бас нэг шүдлэн хүрэн үрээ авсан юм. Энэ хүрэн үрээ хязаалангаасаа эхлээд олон удаа айраг, түрүүнд хурдалж, уяач хүний баяр жаргалыг надад мэдрүүлсэн дээ. Ер нь будан азарга, хүрэн мориныхоо амжилтаар би аймгийн Алдарт уяачийн болзлыг хангасан. Өнөө завсарлагын жилүүдэд би зүгээр суугаагүй л дээ. 1990-2005 он хүртэл адуугаа сүлж, бас цуглуулсан. Нутгийнхаа ах дүү нарын адуунаас Пүрэвийн боруудын угшилтай загал азарга авч байлаа. Мөн нутгийнхаа Бүрнээбаатараас азарга, Дэлгэрэхийн Түмэн гуайгаас будангийн угшилтай будан азарга гээд олон адуу авсан даа.
-Та адууны наймаа хийж байна уу. Гадагшаа гарсан адуу бий юу?
-Хааяа хийнэ ээ. Хүрэн морио зургаан настайд нь нутгийн Баатархүү гэж залууд хот руу зарсан. Наадам тун дөхчихсөн байхад аваад улсад 21-ээр давхиулсан юм. Тэр чинь “Хотгойдын хурд”-тай жил байсан. Тэнд хүрэн морь айргийн таваар хурдалсан. Нутгийн хүү болохоор надад хүрэн морийг орхисон юм. Одоо хөл нь жаахан муудчихаад байгаа.
-Та хэдэн оны аймгийн Алдарт уяач билээ?
-2010 оных шүү дээ. Харьцангуй богино хугацаанд аймгийн Алдартын болзлыг хангасан. Би чинь Дорноговьдоо анхны морио тэжээсэн хүн байх шүү. Ямартаа ч түүнийхээ ид шидийг үзэж богино хугацаанд амжилтанд хүрсэн гэж болно. Тэр үед аймгийн чанартай наадмаас долоон айраг, түрүүн амжилтаараа Алдарт болж байсан юм. Равжаагийн 205 жилийн ойд хүрэн морио аман хүзүүдүүлж, Дорноговийнхоо баруун бүсэд дахин хоёрлуулсан. Хүрэн морь хязааландаа айргийн таваар орж байлаа. Бас 2007, 2008, 2009 оны өвлийн уралдаануудад будан азаргаа гурван жил дараалан түрүүлгэсэн гээд аатай сайхан наадсан жил олон бий. 2007 оны аймгийн наадамд будан азаргаа хол тасархай түрүүлэхэд үнэхээр их урам зориг орсон. Түүнээс өмнө хоёр, гурван жил морь уяад явна, хөл гар нь гэмтээд нэг л явцгүй байсан юм. Нэг жил хоёр, гурван морины хөл авчихаад жаахан сэтгэл гонсойгоод хойтон нэг уяад болохгүй бол больё гэж бодож байсан шүү. Тэр бодлыг маань будан азарганы түрүү өөрчилж чадсан юм даа.
-Тэгвэл могой жилд яаж наадав?
-Би жилд 3-4 насны морь уядаг юм. 2013 онд Равжаагйн 210 жилийн ойгоор даага, шүдлэн аль аль нь 20-иор л давхилаа. Хүрэн Саруулбаярын хүрэн азарганы төл хүрэн үрээ аймгийн наадамд 20-доор, шарга даага нь Хамрын хийдийн наадамд дөрөвлөлөө.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна, баярлалаа. Уясан болгон тань айраг, түрүүнд хурдалж байх болтугай.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна