Алтан жолоо өргүүлсэн ах дүү гурван хурд


Сүүлийн 30-аад жил Сүхбаатар аймгийн Онгон сумын наадмыг чимэн хурдалж буй ах дүү гурван хурдан азарга байх. Ниндэв овогтны энэхүү хурдан азаргануудын эцэг нь Дарьгангын алдарт Дүйдэнгийн хар азарганы төл бөгөөд шүдлэнд нь Ниндэв овогт Ренчингийн Гомбо Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдахдаа 500 төгрөгөөр худалдан авч байсан гэдэг. Харин эх хээр гүүг нь Донойн Чулуунбор нутгийн буурал Доржготовоос худалдан авч байжээ. Ах дүү гурван азарганы эзэн Донойн Чулуунбор гэгч 1950 оноос эхлэн багийн ухуулагч, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийхийн зэрэгцээ морь уяж сойход цаг зав, сэтгэл зүрхээ зориулж явдаг байсан нэгэн бөгөөд хүүхдүүдээ эр эм гэж ялгалгүй хурдан морь унуулж, өөрийн цөөн хэдэн адууныхаа угшлыг сайжруулахын тулд тэр үед зохиогддог байсан 100 дааганы болзолт уралдаанд байнга оролцдог байсан хэмээдэг /нэгдлийн сүргээс даага сурган уяж хурдлуулж, түрүүлбэл даагаар шагнуулдаг байжээ/. Харин Ренчингийн Гомбо бол Донойн Чулуунбортой ах дүүсийн хамааралтай бөгөөд Чулуунбор нь ахынхаа хар азарганд хээр гүүгээ тавьж, хүрэн, хар, хонгор зүсмийн гурван эр унагатай болсон нь хожмын хурдан азарганууд юм.
Чулуунборын хүрэн азарга нь 1982 онд шүдлэндээ Онгон сумын наадамд гурвалж, түүний дараа жил Дарьганга сумын наадамд дөрвөөр давхижээ. /Тэр жилийн өвөл зудтай байснаас болж Онгон сум наадам хийгээгүй аж/ Харин 1984 оны хавар Д.Чулуунбор уяач бурхны орноо заларч, хүү Хүрэлбаатар нь хүрэн азаргаа уяж сумынхаа наадамд түрүүлгэсэн юм.
1985 оноос Чулуунбор агсны хөвгүүд ном эрдмийн мөр хөөн оюутан байх ахуйд тэдний адууг талийгаачийн дүү Донойн Шар маллах болж. Тэр үеийн эрчүүдийн гангараа болсон Иж Планета-5 мотоцикль авахад нь бэр эгч нь /Чулуунбор агсаны гэргий/ хүрэн азаргаа бэлэглэн мялаажээ. Тэр цагаас хойш хүрэн азарга Д.Шарын нэр дээр уралдаж, хоёр айрагджээ.
Хүрэн азаргатай эцэг эх нэгтэй хар, хонгор үрээнүүд Чулуунбор агсан түүний хөвгүүдийн нэрийг гарган мөн л сайхан хурдалсан байдаг. Хар азарга даагандаа буюу 1984 онд ах хүрэн азаргатай нэг өдөр Онгон сумын наадамд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлж байсан бол 1985 онд шүдлэндээ Халзан сумын 60 жилийн ойн баяр наадамд магнайдаа тоосгүй тэргүүлж байжээ. Чулуунбор агсны нэртэй энэхүү хурдан хар азарга нийт зургаа түрүүлж, нэг аман хүзүүдсэн бол дүү хонгор азарга нь сумын наадамд гурав айрагдсан өдгөө 19 настай хурдан буян бий.
Дүйдэн харын угшилтай ах дүү гурван азарганы үр төлүүд өдгөө Онгон сумнаа дээдсийнхээ шийрийг хатаан хурдалж буй бөгөөд хэдхэн хоногийн өмнө болсон аймгийн Аварга хүлэг шалгаруулах доод гурван насны морьдын уралдаанд Ч.Түвшинбаярын Од хонгор шүдлэн түрүүлж, Онгон сумнаа болсон урд бүсийн бага насны морьдын уралдаанд Э.Өнөрбаяны саарал шүдлэн мөн л магнайлжээ.
Хүрэн азарга
-1982 онд-Онгон сумын наадамд-айргийн гурав
-1983 онд-Дарьганга сумын наадамд-айргийн дөрөв
-1984 онд-Онгон сумын наадамд-түрүү
-1990 онд-Алтан овооны их тахилгын наадамд аман хүзүү
-1992 онд-аймгийн наадмын -аман хүзүү
Хар азарга
-1984 онд Онгон сумын наадамд- түрүү
-1985 онд Халзан сумын 60 жилийн ойн наадамд-түрүү
Хонгор азарга
-1998 онд-Онгон сумын наадамд-айргийн гурав
-1999 онд- Онгон сумын наадамд-аман хүзүү
-2000 онд- Онгон сумын наадамд-айргийн гурав /Овоо тахилга, жижиг наадмуудын амжилтыг тооцохгүйгээр/




2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.55.188.43
Айраг түрүүнүүд нь их л дутуу байна даа сайн судал даа
Reply202.9.46.21
Миний хар морьны угшил юм байна даа мөн ч хурдан амьтан шүү...намайг алдарт болгосон буян даа...
Reply