Аймгийн Алдарт уяач Г.Болд: Аав маань адуу танихдаа эрүүл хэнбугайг ч дагуулахгүй


-Аавыг тань адуу сайн таньдаг мундаг уяач байсан гэх юм билээ. Алдартын тэмдэг гялалзуулж яваа нь тэр хүний ач тус биз?
-Тэгэлгүй яахав. Аавынхаа буянаар өдий зэрэгтэй явна. Манай аав Гунгаа гэж хүн байсан. Нутгийнхан “согтуу” Гунгаа л гэдэг юм. Яагаад гэхээр жаахан балгана. Гэхдээ адуу танихдаа эрүүл хэнбугайг ч дагуулахгүй. Архангайн Дөрөө цагаан нуурт аавтайгаа хамт явж байсан чинь нэг хүрэн халзан гүү унагалж хар саарал унага гаргалаа. Унага нь тэнцэж байхыг аав харчихаад “энэ ч ёстой соёолон хүртлээ гүйцэгдэхгүй адуу байна даа” гэж байна. Би тухайн үед залуу байсан болохоор ааваасаа ичээд “аав битгий согтуурахаад худлаа яриад бай” гээд л өнгөрсөн. Донгосч байна л гэж бодохгүй юу.
-Тэгсэн аавын тань хэлсэн хожим биеллээ олсон уу?
-Харин тийм. Хожим нь сураглаад байсан Архангай аймгийн Цэцэрлэг сумын Лхачинмахын саарал гэж хурдан адуу болсон байсан. Тэгэхдээ аавын хэлсэнчлэн соёолон хүртлээ гүйцэгдээгүй гэдэг шүү.
-Хурд таньдаг л хүн байж дээ?
-Бас нэг түүх ярихад аав Дашдаваа гэж өвгөнтэй хамт Төмөрбулагийн Цагааны дээд эх рүү ороод ирсэн чинь гол дээр баахан адуу байж л дээ. Тэгсэн аав “за энэ Завханы адуу байна” гэж. Дашдаваа гуай худлаа хэлээд гээд яваад очтол нээрээ л Завханы тууварчид явж байсан гэдэг. Адууны хэлбэр хийцийг хараад яг л хэлдэг байсан. Аав “нутаг нутгийн адуу өөр өөр хийцтэй” гэдэгсэн.
-Гунгаа гуайгаас зөвлөгөө авах хүн олон биз?
-Нутгийн морь таньдаг хүмүүс хүртэл авсан адуугаа авчирч аавд үзүүлж зөвлөгөө авдаг байсан. Манай аав их нас бараг уядаггүй. Голдуу бага адуу уядаг хүн байсан.
-Бага адууны уяаг илүүтэй тааруулдаг байсан юм болов уу?
-Багад нь давхиулж байтал хүмүүс гуйгаад авчихдаг байсан юм. Төмөрбулаг сумандаа манай Тариат багийн адуу илүү сайнд тооцогддог. Яагаад гэхээр дээр үед Хэнтийгээс адуу орж ирсэн юм гэнэ билээ. Түүнтэй холбоотой ч юм уу намайг бага байхад аав маань аймагт ганцхан удаа л орж ирээд хоёр үрээгээ түрүүлгэж байсан.
-Аав тань морьдоо ер нь яаж уядаг байсан бэ?
-Тарган талдаа уядаг байж дээ гэж боддог шүү. Зайдан унахад ах бид хоёрын хонго холгодоггүй байсан шүү. Дээр үед манай энд Зүрх сум гэж байлаа. Аав ургацын баяраар Зүрх сумын наадмын таван насны түрүүг авчихаж байсан юмдаг.
-Та хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-1962 оноос. Аймгийн 35 жилийн ойгоор 16 настайдаа хязаалан, шүдлэн хоёр үрээ түрүүлгэж байлаа. Долоодугаар ангийн сурагч шүү дээ. Аав маань намайг сумынхаа хэдэн хөгшчүүлийг дагуулаад таван насны адуу хөтлүүлээд явуулчихсан. Тэгсэн тэр наадамд нь улаан цоохор хязаалан, цавьдар шүдлэн хоёр маань түрүүлж, бусад гурван нас нь бариатай давхиж би гэдэг хүн баатарлаг амьтан нутаг буцаж билээ.Тэрнээс хойш 30-40 жил морь уяж байна. Төмөрбулагтаа олон морь түрүүлгэсэн. Түүнээс гадна Архангайн Цэцэрлэг өөрийнхөө аймгийн Галт, Шинэ-Идэр, Жаргалант зэрэг сумдын наадамд уясан морьдоо уралдуулж түрүүлгэж айрагдуулдаг байсан. Нэг наадамд манай уяаны таван насны морины хоёр нь түрүүлж, гурав нь айрагдаж байсан сайхан дурсамжууд бий.
-Аймгийнхаа наадамд олон морь түрүүлгэсэн үү?
-Аймгийнхаа наадамд тэр болгон ирж уралдаад байж чаддаггүй. Гэхдээ 4-5 айраг авсан, түрүү авч байгаагүй ээ. Морь уяад гаргасан амжилтаараа 2006 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Би андуураагүй бол барилддаг дуулдсан?
-Өөрийнхөө хэмжээнд ноцолддог байсан. Сумын начин цолтой.
-Хөвсгөлийн эрчүүд барилдана чиг, уралдана чиг. Эрийн гурван наадмаараа тэгш нааддаг хүмүүс юмаа?
-Ер нь манайхны эрчүүд өөрсдийнхөө хэмжээнд ноцолдоно шүү. Би гэхэд л бага залуугаасаа барилдсаар 38 настайдаа 1978 онд сумын начин болж байлаа. Сумынхаа наадамд зодоглодог болохоор уясан морио ч сумандаа тавина. Тэгэхээр аймгийн наадамд тэр бүр явж чадахгүй байхгүй юу. Барилдаж байгаад морь цоллуулахаар хаяад яваад өгдөг байсан болохоор орой сумын начин болсон.
-Дөч хүрч байж цол авна гэдэг шөрмөстэйн шинж биз. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 10/45/ 2013 он/


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна