С.Лхүндэврэгзэн: Улсын шилдэг холбоогоор шалгарсандаа маш их баяртай байгаа


Булган аймгийн Дашинчилэн сумын "Нутгийн хурд" МСУХ үүсгэн байгуулагдаад зургаа дахь жилтэйгээ золгож байна. XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр тус уяачдын холбоо улсын шилдэг салбар холбоогоор шалгарч, ярилцлагын эзэн болох холбооны тэргүүн маань "Манлай хүлэгч" цолны эзэн болсон билээ. Ингээд "Нутгийн хурд" МСУХ-ны тэргүүн С.Лхүндэврэгзэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Улсын хэмжээний шилдэг салбар холбоодын нэгээр шалгарлаа.
-Баярлалаа. “Тод магнай”-н хамт олондоо. Миний бие 2007 оноос эхлэн “Нутгийн хурд” МСУХ-ныхоо тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай холбоо аймгийнхаа хоёр удаагийн, улсын нэг удаагийн шилдэг салбараа шалгарсанд бид бүхэн баяртай байдаг. Улсын хэмжээний шилдэг салбар холбоогоор шалгарахад дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаан ихээхэн нөлөөлсөн. Энэхүү уралдаанд манай сумын уяачид идэвхи зүтгэл гаргаж, 80 гаруй морьтон оролцсон. Мөн манай сумын Батмөнхийн Буянбаатарын /аймгийн Алдарт уяач/ хээр морь бүсдээ айргийн дөрөвт давхиж өндөр амжилт үзүүлсэн.
-Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа шилдгээр шалгарч байсан гэлээ. Тэр нь хэд хэдэн онд вэ?
-2009, 2011 онд. Манай холбоо чинь 2007 онд үүсгэн байгуулагдсан шүү дээ.
-2007 онд оо, нэлээд хожуу байх нь ээ?
-Урьд нь холбоо нэртэй байсан ч ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тиймээс манай сумын хэсэг залуус ярилцаж байгаад “Нутгийн хурд” холбоогоо үүсгэн байгуулж, хаврын уралдааныг зохион байгуулж байлаа. Тэр үед манай сумын уугуул, “Зээст” компанийн захирал Зоригоо, Жавзмаа даргын хүү Ганболд, UFC компанийн захирал Амартүвшин нарын залуус дэмжлэг үзүүлж, хаврын уралдаанаа зохион байгуулж байлаа. Манай холбоо тэргүүн, нарийн бичгийн дарга, 11 тэргүүлэгчтэй.
-“Нутгийн хурд” хичнээн хүний гишүүчлэлтэй вэ?
-50 гаруй гишүүнтэй. Бүгдэд нь энгэрийн тэмдэг, үнэмлэх олгосон.
-2009 онд анх аймгийн шилдэг холбоогоор шалгарч байсан гэсэн. Үхэр жилд та бүхэн юу хийж бүтээсэн байсан бэ?
-Бид аймгийнхаа уяачдын холбоотой нягт хамтран ажиллаж, бодлого шийдвэрийг нь орон нутагтаа хэрэгжүүлдэг. Тэр үзүүлэлтээрээ үхэр жилийн аймгийн шилдэг салбар холбоогоор шалгарч байсан юм. Бид холбоогоо үүсгэн байгуулаад сумынхаа адууны чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа амлаж, тэр хүрээндээ тэргүүлэгчид Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн аймгаас хурдан адуу авчирч, түүнийгээ уяж сойхын зэрэгцээ нутгийн адууныхаа цусыг сэлбэж байна. Мөн уралдаан сунгаанаа ямар нэг будлиан маргаангүй эмх замбараатай зохион байгуулж чаддаг болсон. Сая 2013 онд аймгийн уяачдын холбооноос гарааны төхөөрөмжөөр шагнаж, уралдаан зохион байгуулахад бүр ч хялбар болсон.
-2014 онд сумын тань 90 жилийн ой тохиож буй. Бэлтгэл хэр базааж байна?
-Ойн бэлтгэл ажлыг бараг жилийн өмнөөс эхэлсэн. Манай холбооны зүгээс морин уралдаанаа сайн зохион байгуулахын зэрэгцээ уяачдынхаа амжилтыг ахиулж, нутгийн дэвжээнээ сайхан наадах үүргийг хүлээж байгаа. Уяачдаа морь малаа сайтар тэжээж уяа сойлгоо тааруул гэсэн үүргийг эртнээс өгсөн. Манай сумын уралдааны зам жаахан тааруу. Түүнийгээ сумын захиргаатай нийлж засахаар бэлтгэж байна.
-Төрийнхөө ордонд хоёронтаа орж, шилдэг холбооноос гадна “Манлай хүлэгч” цол хүртсэн. Мориор дамжсан үндэсний өв соёлыг хөгжүүлэх үйлсэд хичнээн жил зүтгэж байгаа вэ?
-Хөдөө өссөн малчны хүүхэд. Багаасаа адуу малтай ойр байж, хурдан морь унадаг байлаа. Манай аав морь сайн уядаг хүн байдаг юм. Одоо 70 гарсан хөгшин бий. Залуудаа Хэнтий аймгийн Галшар сумын гаралтай халзан азарга авч, тэр нь их хурдлан Сандагийн халзан хэмээн алдаршсан. Миний төрсөн дүү Болд гээд залуу бас морь уяна. Сумын Алдарт уяач цолтой. Сүхбаатар аймгийн Асгат сумаас хурд авчран нутагтаа дэлгэрүүлж байгаа. Ер нь манайхан цөмөөрөө морины төлөө сэтгэлтэй хүмүүс.
-Тэргүүн морь уях уу?
-Аавынхаа уясан морьдыг унадаг байсан бол сүүлийн үед өөрөө уяж байна. Уяачийнхаа хувьд шальтай амжилт гаргаагүй ээ. Хүүхэд, морь мэнд сайхан наадаад л явдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Морин жил та бүхэнд аз ивээлээ хайрлах болтугай.
-Баярлалаа. Ингээд “Тод магнай”сэтгүүлээрээ дамжуулан нийт Дашинчилэнчүүддээ ирж буй модон морин жилдээ хийсэн бүтээсэн ажил нь амжилттай сайхан байхыг хүсэн ерөөж, уясан морь болгон нь хурдан байж, унасан хүүхэд нь сэргэлэн цовоо, ард түмэн нь аз хийморьтой байхыг бэлгэдье.



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
1 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна