Галдангийн Далиу ногоон


Халзан сумын харьяат Дуужаа хэмээх Дорж аргалын ацагт /хөлсөнд/Хэнтий аймгийн Галшар сумаас ногоон үрээ авсан нь нутаг руугаа гүйж явахдаа Уулбаян сумнаа саатаж, айлын адуунд саатаж. Гүү тасдах гэж айлын адуу хуйлартал хөөж буй ногоон үрээг харсан Ламтаны Санжаа / хурдан морь таньдагаараа нутаг орондоо зартай нэгэн байж/ Гомпил гэгчийг дуудан “Энэ үрээг барьж аваад уначих. Эзэн нь гэж хаанаас ямар хүн ирэх нь вэ чи надад хэл өгөөрэй” хэмээн захижээ. Гомпил ч Санжаагийн хэлсэн ёсоор ногоон үрээг барьж аваад унаж байж. Удалгүй Дуужаа Дорж ирээд үрээгээ аваад явчихаж. Санжаа тэрхүү хурдан хүлгийн тухай нэг нутгийн Галданд / Хүүхэн Шүүлэнгийн хээр азарганы унаган эзэн Шарав зайсангийн дунд хүү Галдан / хэлж, нөгөөх нь Дуужаа Доржийн араас очин жороон морин дээрээ 1000 төгрөг өгөн ногоон үрээг авчээ.Тэгэхдээ тэнд нь хурааж байсан хоёр гүүг хураалгаж, үр төлийг нь Дорж авахаар тохирсон аж. Ногоон үрээг авчраад Санжаа уябал том жижиг ямар ч наадамд уралдсан Хүүхэний хээр азаргатайгаа өмнө хойноо орж уралдаж байгаад үзүүр дээрээ хээр нь дийлж ногоон нь ямагт аман хүзүүддэг байж.
Санжаа,Галдан, Нацаг нар ногоон азарганд гүү тавьж, олон сайхан хурдан буянгууд гарган авсан бөгөөд Санжаагийн ногоон, Нацагийн хээр,Жамсранжавын хээр,Шарын ногоон зэрэг хурдалсан адуунууд олон бий. Санжаагийн ногоон азарга Сүхбаатар аймаг сумандаа хэд хэд түрүүлсэн бол, Нацагийн хээр мөн л айраг түрүүнд хурдалж байсан адуу. Жамсранжавын хээр азарга хурдан ч эцэг шигээ түрүүлдэггүй аман хүзүүнд голдуу давхидаг адуу байсан гэдэг. Мөн Дуужаа Доржийн ногоонууд ихээхэн хурдан байсан гэлцдэг. Халзан сумын харьяат, адуу судлаач С.Жамъяаншарав Галдангаас ногоон азарганы төлийн төл саарал азарга авч тэр нь их хурдалсан гэдэг. Харин морины тухайд сумынхаа наадамд хэд хэд түрүүлж, айрагдсан Гэндэнжавын халтар, сумынхаа наадамд 2-3 түрүүлсэн Дугарсүрэнгийн хээр, сумандаа хэд хэд түрүүлсэн Шагдаржавын хээр зэрэг хүлгүүд төржээ. Галдангийн Галшар угшилтай ногоон азарга ийнхүү Уулбаян цаашлаад Сүхбаатар даяар хурдны үр цацсан бөгөөд өрөөсөн чихээ азаргатай ноцолдож байгаад хулгар болгосон тул түүгээр нь Далиу ногоон хэмээн нэрийдсэн гэдэг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна