Аймгийн Алдарт уяач Б.Буянбаатар: Гиннест айрагддаг халтар морь маань 30-аад медальтай болоод байгаа


-Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд халтар морио айрагдуулсан танаар Дашинчилэнчүүд бахархаж байна. Түүхэн уралдаанд нутгийнхаа нэрийг дуурсган амжилтанд гаргасан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Халтар морь маань могой жилд Төв аймгийн Эрдэнэсант сумын 90, Архангай аймгийн 90, Булган аймгийн Бүрэгхангай сумын 90 жилийн ой гээд томоохон уралдаануудад оролцож, Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн уралдаанд Булган бүсдээ айргийн дөрөвт хурдалсан. Энэхүү түүхэн уралдаанд оролцож амжилт гаргахад сумын уяачдын холбоо, Засаг даргын Тамгын газрын удирдлагын зүгээс ихээхэн дэмжсэн.
-Гиннесийн уралдаанд амжилт гаргасан уяачдад аймгийн Алдарт уяач цол олгосон байсан?
-Миний хувьд ноднин өвөл Цагаан сараас өмнө аймгийн Алдарт уяач цолоо авсан байсан. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Манлай уяач Д.Хишигжаргал ахдаа баярласнаа илэрхийлмээр байна. Энэ хүн нутаг орныхноо маш сайн дэмжсэн. Бидний зардал мөнгийг дааж, очиход хашаандаа байлгаад л.
-Түүхэн уралдаанд айрагдсан халтар мориныхоо угшил гарвалын талаар танилцуулаач?
-Миний халтар морь 2011 онд над дээр ирсэн. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашдондог гэдэг хүний адуу байгаа юм. Ирсэн жилийнхээ зун уралдаж түрүүлээд, дараа жил нь Залуучуудын сангийн аж ахуйн 35 , Өвөрхангай аймгийн Бүрд сумын 80 жилийн ойд тус тус түрүүлсэн. Тэндээсээ хойшоо Дарханы 50 жилийн ойд очоод 12-оор давхисан. Ер нь ирсэн цагаасаа түрүүлж, айрагдаж буй бэлэн давхилтай адуу. Бас Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Баасандоржийн мялаалга, Тод манлай уяач Аюуш агсны нэрэмжит бүсийн уралдаан, Өгий нуурын 60 жилийн ойд тус тус гурвалсан. Мөн аймагтаа тавлаж, Бүрэгхангайн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Энэ мэтчилэн яриад байвал айраг, түрүү олныг авсаан. 30-аад медальтай болоод байгаа.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагт ханасан цол. Энэ цолд хүрэхэд халтар мориноос өөр ямар хурдан хүлгэд буян хишгээ өгсөн бол?
-Нэг цоохор даага байсан. Одоо хязаалан болчихсон тэжээгдээд л байж байна.
-Ингэхэд хэзээнээс хурдан морины уяаг тааруулах болсон юм бэ. Уяаны эрдэм заасан багшийнхаа талаар яриач.
-Би чинь малын захад өссөн хөдөөний хүүхэд. Тэр утгаараа нарийн ширийнийг нь мэдэхгүй ч ерөнхий гадарлана аа. Хамгийн анх 2000 оны үед нэг даага уяж сумынхаа наадамд айрагдуулаад түүнээс хойш мориноос холдоогүй ээ.
-Аав тань морь уядаггүй байсан юм уу?
-Миний аав намайг багад өнгөрсөн болохоор би бараг мэддэггүй юм. 1930 хэдэн онд Улсын наадамд түрүүлж байсан Хүрэл даргын хээр гэдэг хурдан морины эзэд манай аавын талын хамаатнууд гэгддэг. Дашинчилэн, Эрдэнэсантын зааг хавиар нутагладаг улс манайхан чинь. Би уяачийг оюун санааны тэмцээнд оролцогчид гэж боддог. Адгуусан дээр өөрсдийнхөө ухааныг туршиж улс шүү дээ, бид чинь.
-Оюун санааны тэмцээнд оролцсон арав гаруй жилийн хугацаанд ямархуу амжилт үзүүлсэн байдаг вэ. Айраг түрүүгээ тоолж байв уу?
-Олон бий. Тоолж байгаагүй юм байна.
-Энэ жил танай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Алдарт бэлтгэл хэр базааж байна?
-Өвлөөс эхлээд морьдоо тэжээсэн. Зун цагийн байдал ямар байх юм бол. Хөдөөгийн малчин бид чинь байгаль цаг ууртаа захирагдаж амьдардаг хүмүүс шүү дээ. Байгаль цаг уур, газрын гарц бидний ажилд бас их нөлөөлдөг. Гэхдээ ямар байсан ч 90 жилийнхээ ойд уралдалгүй яахав.
-Нутгийн дэвжээгээ хамгаалах үүрэг оногдож таарна. Ялангуяа халтар морины эзэнд?
-Тэгэлгүй яахав. Нутгийнхаа ойн түрүүг алдчихгүй байхыг бодолгүй яахав. Гэхдээ дээгүүр, доогуураа давхих нь хамаагүй, гол нь мориныхоо сүүл шуучихаад наадмын талбайгаараа орж хул айраг уучихад л тэр сайхан наадам шүү дээ. Сүүлийн үед моринд орж байгаа залуус тэр сайхныг нь мэдэхгүй, айраг, түрүүнд шунаад морь малаа машин тэргээр хөөж монгол наадмын үнэ цэнийг бууруулаад байгаа болохоос биш.
-Таны уясан морьдыг өөрийн хүүхдүүд унадаг уу?
-Хүү хотод оюутан, морь мал эргүүлж өгөх гээд түр ирчихээд байна. Өөрийн унах хүүхэдгүй болохоор хүний хүүхэд л гуйж унуулж байна даа. Саяхан би хотоос нэг хүүхэд авчирсан.Хөөрхий, амьдралын бололцоо муутай, орцны жижүүр хийдэг айлын хүүхэд гэнэ лээ. Хүүхдийг нь зун хотын хүмүүс морь унуулж сургаад бүтэлгүй гээд голчихсон юм гэсэн. Тэгээд би аав, ээжтэй нь уулзаж ярилцаад авчирсан.
-Ярилцсанд баярлалаа. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан нутаг орныхондоо мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна?
-Баярлалаа. Морио уяж байгаа улс нь сайн уяж, морио уралдуулах хэрэгтэй. Уралдахгүй байж ерөөсөө болохгүй.
А.Мөнх



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна