Аймгийн Алдарт уяач Ж.Лхагвадорж: 16 настайдаа ааваараа заалгаж хурдан морины уяа эвлүүлж байлаа


-Алдарт уяач аавын тухайгаа яриагаа эхэлье?
-Миний аав Жанцан Түнэл сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяач байгаа юм. Ардын хувьсгалаас өмнөх үеийн уяач Ядамжав гэж байсан нь миний өвөө. Тийм болохоор би гурав дахь үеийн удамт уяач болж байгаа юм. Аавын маань нэртэй хурдан хул азаргыг аймаг даяараа андахгүй дээ. Би хоёр хүү, хоёр охинтой. Бүгдээрээ л багадаа хурдан морины унаачид байсан бөгөөд одоо отгон хүү л унаж байна. Өнгөрсөн жил сайн унаж 5-6 айраг түрүү авсан. Хүү бид хоёр өнгөрсөн жилийн төвийн бүсийн уралдаанд очиж оролцлоо. Тэр наадамд манай Түнэл сумын уугуул Отгон-Очирын хар азарга 12-оор ирсэн. Тэр олон хурдан хүлгүүдээс 12-оор ирж байгааг нь хараад өөрийн адуу ирсэн шиг л баярласан. Дараа жил энэ эрчээрээ байвал юм дуулгах нь лавтай.
Миний хувьд 30 гаруй жил завсаргүй морь уяж байна. Анх 16 настай жаахан хүү ааваараа заалгаад эхэлж байлаа. Цаг хугацаа ч хурдан байна шүү. Цаашдаа хүүхдүүд маань залгамжлаад уях байхаа. Гэхдээ уяачийн ажил амаргүй шүү. Энэ тухай хүнд хэлэх ч юм бий, бас хэлэхгүй нь ч байна.
-Энэ 30 гаруй жилийн хугацаанд сэтгэл догдлуулсан наадам олон байсан бизээ. Эндээс аль нэгийг нь онцлооч?
-Бие даан морь уяад 1985 онд хавчиг хээр болох улаан морио Түнэлийнхээ наадамдаа түрүүлгэчихээд үнэхээр их баярлаж билээ. Уяаны эрдмийн багш болсон аав маань тэгэхэд надаас дутуугүй хөөрсөн. Харин хожмоо 1992 онд Тариалангийн сангийн аж ахуйд хул азаргаа түрүүлгэж, мөн 3-4 адуугаа айрагдуулж билээ. Харамсалтай нь энэ үед аав маань хамт байгаагүй ээ. Түүнээс 10 жилийн дараа аймгийн Алдарт уяач болж байлаа. Одоо айраг 30 гаруй, түрүү 4-5 болсон байна.
-Унаган адуугаараа л наадаж байна уу?
-Тийм ээ, саяхныг хүртэл нутгийн унаган адуугаараа нааддаг байлаа. Ер нь далаад оны дундуур манай Түнэлийн адуунууд аймгийн наадамд жинхэнэ тахлаж, наадмын 6 насны түрүүг авдаг байлаа шүү дээ. Навчилтайн голын Пунцагийн буурал гэж аймгийн наадамд 4 удаа түрүүлж 2 айрагдаж хурдан буян байлаа. Сүүлийн үеэс гэвэл Сандагийн алаг азарга 3-4 түрүүтэй болсон байна. Мөн Зоригтын бор азарга гэж аймгийн наадамд 6 удаа түрүүлсэн, манай аймгийн манлай азарга байна. Гэхдээ нэг хэсэг Түнэлийн адуу жаахан муудаж байснаа сүүлийн үед эргээд сайжирч байнаа.
Миний адуунууд бол холч маягийн, зузаан хөрстэй, бахим биетэй, хатуу уяатай. Харин сүүлийн үед урд зүгийн, холимог цусны янз бүрийн адуунууд хөлийн хурдаар давхидаг, хөнгөхөн ястай болж. Ер нь салхин хурд тал руугаа орж байна. Тийм ч болохоор би цаг үетэйгээ хөл нийлүүлээд гэх үү дээ, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган адуу, Түмэнцогтоос авчирсан Мяасүрэн, Амаржаргал нарын адуунаас битүү үрээнүүд нутагтаа авчирсан. Өнгөрсөн жилээс мордуулсан сайн давхиж байна.
-Тэгвэл таны нэрийг гаргасан өөрийнхөө хурдан хүлгэдээс сонирхуулаач?
-Хурдан тууртын хийморьт гурван үеэрээ сүслэн яваа бидэнд олон сайхан хурдан хүлэг бий. Ааваас минь уламжлагдан ирсэн хул азарга, цодгор хээр морины маань амжилт аймгийн Алдарт уяачийн болзол хангахад нэлээн жин дардаг юм. Аймгийн наадамд 4 удаа айрагдаж, тойрсон сумдын наадмуудад олонтаа айрагдсан адуунууд. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Адилбишийн Төртогтохоос авсан шарга морь сумандаа дээгүүр давхидаг. Сумын наадмын их насанд миний 3 морь дараалан ирж байсан бөгөөд мөн л урд зүгийн адуунууд байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Уясан болгон тань хурдан байх болтугай.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 10/45/. 2013 он/
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
203.91.115.56
миний бахархал минь
Reply203.91.115.37
mundag
Reply