“МАКС”-ын бөхчүүд


Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Ганбаатар, Дагвадоржийн Цэрэнжигмэд хэмээх хоёр эрхмийг мэдэхгүй хүн ховорхон. Ёстой л бор зүрхээрээ бүхнийг босгосон ах дүүс эдүгээ Монголын худалдаа, хүнс, барилга гэх мэтчилэн олон салбарт манлайлж явна. Ажил үйл нь өнгөтэй өөдрөг яваа тэдний нэг сонирхол нь хурдан морь бөгөөд бахархууштай нь хоёул “Монгол улсын тод манлай уяач” цолтой. Өмнөх зуунд Өвөрхангай аймагт нэр алдраа дуурсгасан Замбал хэмээх уяач байсан гэдэг. Замбалын ногоон хэмээх алдартай хүлэг аймаг сумын олон түрүү хүртэж байсан тухай нутгийн ахмадууд өгүүлэх. Энд өгүүлж буй Замбал хэмээх уяачийн охиноос төрсөн хөвүүд нь Цэрэнжигмэд, Ганбаатар нар. Аргагүй л удам дагасан уяачид гэдэг нь эндээс харагдах болов уу. Максынхан аль ч наадамд одтой нааддаг. Мориор ч тэр, бөхөөр ч тэр. Бөхөөр гэхийн учир юун хэмээвээс тод манлай уяачид маань цөөнгүй бөхийг группийнхээ нэр дээр барилдуулж ивээн тэтгэдэг.
Ах дүү хоёрын ээж З.Цэрэн хэмээх ахайтан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Арга байхгүй дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нутгийн хүн. Тиймээс ч нутгийн аварга Д.Цэрэнтогтохын хүргэн хүү, ид залуу начин Д.Рагчааг группийнхээ бөх болгож өдийг хүртэл амжилт ололтын баярыг хуваасаар иржээ.
Дамбийн Рагчаа хэмээх энэ эрхэм 1997 оноос аймаг цэргийн цолтны барилдаанд дөмөг барилдаж нэрээ дуурсгаж эхэлсэн агаад энэ л үеэс Макс группийн бөх болсон байдаг. 2001 онд улсын начин цол хүртэж түүнээс эдүгээг хүртэл улсынхаа баяр наадамд нэгэнтээ үзүүрлэж, хоёронтоо долоо давж, нийтдээ долоон удаа шөвгөрчээ. Эдүгээ цагийн хүчтэнүүд дотор арал бяр, ноён нуруу жудаг ёсоор аргагүй ялгарах энэ бөх дөч хэвийсэн настай ч ид залуу хүчтэнүүдтэй хүч бярыг сорьж өнөө жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн билээ. Харих болоогүйгээ харуулж харин ч төрийн наадмын түрүү үзүүрт үлдэх хэмжээний бөх гэдгээ баталсанд баярлах хүн олон байна. Хүчит гарди маань тун удахгүй тулгар төрийнхөө наадамд туг сүлдээ есөнтөө тойрох биз ээ.
Тод манлай уяачдын аавынх нь нутгийн Баттулгын Соронзонболд, Дугардоржийн Батбаяр нар Максийн бөхчүүд болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Зааны тухайд жил орчмын өмнөөс уг группийн бөх болсон агаад 2008 оны улсын баяр наадмаар у.ө.и.н М.Жамьянпүрэв, у.ав Г.Эрхэмбаяр, у.х А.Бямбажав, у.а Х.Мөнхбаатар, д.ав Г.Өсөхбаяр нарыг цувруулан орхиж “Монгол улсын заан” цолд хүрсэн билээ. Заал танхимын барилдаанд тогтмол амжилттай барилддаг, сийрэгхэн хийгүй барилдаантай, уран мэхтэй, мэхэндээ тэсрэлттэй барилдаантай бөх.
Дугардоржийн Батбаяр хэмээх энэ нэр Макстай холбогдоод бас ч багагүй удлаа. Зүүн баруунгүй хавирдаг, зүгээр зогсож байсан ч наадаг энэ бөх наадмын өм жаахан дутахаас бус зааланд бол мөн ч сайхан үздэг дээ. Саяхан л өөрийн компаний бөх Б.Соронзонболд заантай үлдэн түрүүлсэн дээ. Заан харцага цолд төвөггүй хүрчих арал бяр дүүрэн энэ бөхийг наадамчид жил бүр горьдон харсаар л байна.
Улсын начин Батмөнхийн Сангисүрэн аймгийн арслан байхдаа энэ группээр овоглосон. Сугадсан байхад хэнийг ч хаядаг Сангисүрэн начин нэг л өдөр төрийн наадмын засуулуудыг ханаруулах вий. Бэлтгэл нь жигдрээд ирэхэд ямар ч барилдаанд дайраад, даваад барилдчихна даа.
Мөн Макс группээр овоглон барилддаг нэгэн бөхийг өгүүлэхгүй байж болохгүй биз ээ. Байгууллага компаниуд улс аймгийн цолтой шилдэг бөхчүүдийг ивээн тэтгэдгээс биш өсвөрийн бөхийг ивээн тэтгэж байсан тохиолдол өмнө бараг үгүй болов уу. Тэгвэл Максийнхан Батжаргалын Лхагвадорж хэмээх хүүг ивээн тэтгэж барилдуулаад гурван жилийн нүүр үзэх гэж байна. Улсын их баяр наадмын өсвөр бөхийн барилдаанд хоёронтоо түрүүлээд буй Лхагвадорж хүү ах дүүсийн ээжийнх нь нутгийнх. Сар шинийн өсвөрт түрүүлж Максийн бөхчүүдийнхээ салхийг сайхан хагалсан энэ хүүд олон хүн найдвар тавьж байна.
Мөн Макс группын охин компаниудад а.н Б.Мөнхбат, с.з Б.Бямбадорж,с.з Ч.Эрдэнэбаяр, Б.Оюун-Эрдэнэ, с.н М.Мөнхбаатар нарын бөхчүүд ажиллаж байна.
Олон сайхан бөхийг ивээн тэтгэж бүхий л бололцоогоор хангаж буй "Макс" группын хамт олны хишиг буян дэлгэрч, уясан бүхэн нь түрүү манлай болж, унасан хүүхэд нь баярын жавхааг нэмж, бөхчүүд нь цол нэмж, бүр цаашлаад төрийн наадмыг манлайлахын ерөөл өргөе.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна