Манлай хүлэгч Г.Зундуйхүү: Хамгийн сүүлд 18 настай хурдан морь унаж түрүүлгэж байлаа

2014 оны 3-р сарын 07 -нд

-"Манлай хүлэгч" цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Хүү минь 71 насан дээрээ төрийнхөө ордонд нэг өдөр хоёр ч удаа орлоо. Сэтгэл өндөр сайхан байна. Төрийнхөө ордныг зурагтаар л харж байснаас өөрөө ороод шагнал авах юм чинээ санаж байсангүй. Би өөрөө “Манлай хүлэгч” цол хүртэж, сумын маань уяачдын холбоо улсын тэргүүний холбоо боллоо. Сэтгэл хэмжээгүй сайхан байна аа /инээв/. Би хоёр хүү, хүргэн, хоёр найзыгаа гээд таван хүнийг уяач болгосон хүн. Тэрийг маань үнэлсэн байх. Хүү, хүргэн хоёр маань энэ жил сумын Алдарт уяач болсон.
-Таныг нутгийнхан “соёолон” Зундуй гэх юм билээ. Соёолонгийн уяаг илүүтэй тааруулдаг гэсэн үг үү?
-Ах нь морь уях хугацаандаа найман соёолон уяж, тавыг нь түрүүлгэн, гурвыг нь айрагдуулж байсан. Булган аймгийн Гурванбулаг сум 60 жилээ хийхэд нь очиж их нас, соёолон хоёроо түрүүлгэж байлаа. Түүний дараа жил Эрдэнэсантын 60 жилийн ойд очиж мөн соёолон үрээ саахалтын зайтай түрүүлгэж байсан юм. Соёолон адуу ер нь их хурдан шүү. Соёолондоо хурд нь тодорсон адуу цаашдаа хурдалдаг гэж хөгшчүүд хэлэлцдэг. Би үнэх байх гэж боддог шүү. Ялангуяа морин соёолон бол очтой давхина шүү дээ.
-Найман соёолонгоос арай илүү нь гэж бодогдох адуу байв уу?
-1991 онд Булагийн 60 жилийн ойд очиж саахалтын зайтай түрүүлсэн бор соёолонгоо би арай илүү юм уу гэж боддог.
-Соёолон морьдын тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэдэг. Уяачийн хийморь бас өөдөө байх байлгүй?
-Өө, тэгэлгүй яахав. Эр, эм ялгаагүй соёолонгийн уралдааны тоосонд орчиход гэрийнх нь хийморь сэргэдэг гэсэн үг бий. Тэр сайхан хурдан буянгуудыг уяж хурдлуулан түмэн эхийг нь дуудуулж, олон түмнийхээ хийморийг сэргээсний буянаар би өдий зэрэгтэй явна. Жишээ нь гэхэд, өөрт чинь ярилцлага өгөөд сууж байна шүү дээ. Монгол оронд хэдэн мянган уяач байгаа билээ. Тэгэхэд би тэдний төлөөлөл болоод өөртэй чинь ярилцаж байна.
-Цэрэгт явтлаа хурдан морь унасан гэж байсан. Хэдэн настайгаа эхэлж унаа морь унасан юм бэ?
-Би ер нь бие жижигтэй хүн л дээ. Ах нь ихрийн өрөөсөн хүн байгаа юм. Тэгээд тэр үү, бие багатай. Тиймээс хүүхэд байхаасаа эхлээд ахынхаа уясан морьдыг унадаг байлаа. Би өөрөө ч морь унах дуртай. Ахынхаа морийг унаад олон айраг, түрүү авч өгсөн. Хамгийн сүүлд 18 настай байхдаа тээврийн товчооны дарга байсан Раднаабазар гэдэг хүний хурдан бор морийг унасан. Тэр бор морь их хурдан адуу байсан л даа. Раднаабазар гуай нэг өдөр манайд ирээд аавд “Хөгшин мориныхоо зодгийг тайлах гэсэн юм. Чи хүүгээ өгөөч” гэж байна. Тэгээд яваад очлоо. Тэгсэн чинь эзэн нь тэр үеийн наадмын комиссынхонд хэлээд газар гуйхаар яваад өгдөг юм.
-Газар гуйна гэдэг нь ...?
-Яахав, хөгшин морь болохоор арай наанаас эргүүлж болох уу гэж асуухыг хэлж байгаа юм. Тэгээд дарга нар нь зөвшөөрч бор морийг азарганы газраас эргүүлэхээр болсон зарлаад гаргасан. Тэгээд би азарганы гараан дээр хүлээж байгаад их нас ирэхээр нийлээд давхичихлаа. Тэгсэн хөгшин морь нь хол түрүүлж, баахан амьтныг уйлуулж байсан юм. Бор морийг түрүүлгэсний хөлсөнд Раднаабазар гуай надад унагатай гүү өгч билээ.
-Бор морь хэдтэй байсан юм бэ?
-21-тэй гэж байсан.
-Та ер нь хэдэн настайгаасаа эхэлж хурдны морь унасан бэ?
-Би долоотойгоосоо эхэлж унасан.
-Сүүлийн үед унаач хүүхдийн аюулгүй байдал хурцаар яригдах болж. Олон жил уяа морь унасан хүний хувьд энэ тал дээрх өөрийнхөө бодлоос хуваалцаач?
-Морь уналаа гээд муудах юм байхгүй. Хүүхдийн эрүүл мэндэд муу л гэх юм. Гэтэл би тэр олон жил унасан элэг, цөс, бөөр муудсан юм алга.Ер нь унаж ойчихгүй л бол морь уналаа хүүхдийн биед муугаар нөлөөлөх зүйлгүй. Харин ч минийхээр одооны хүүхдүүд сайхан болж дээ. Дээр үед чинь морь баалгах гэж өдөржин уяа тойруулна. Халуун наранд өдөржин морь тойруулах мөн бэрх байж билээ. Одоо тэгэхэд морь баалгадаг уяач гэж байхгүй болж. Би энэ тал дээр нь сумынхныгаа зэмлэдэг юм. Уяа морио хэдий чинээ сайн баалгана. Төдий чинээ сайн. Хүүхэд мориноос унаад эндэж байгаа тухай сонсоод зүрх шимшрэх юмаа. Морь унаад удаагүй, дадаагүй хүүхдээр унуулахаар л ийм асуудал гараад байх шиг. Ер нь болж л өгвөл өөрийнхөө хүүхдээр унуулж байх хэрэгтэй.
-Та морь унадаг байхдаа унаж байв уу?
-Уналгүй дээ. Унаж байж уяач,унаач болно шүү дээ. Бөх ч гэсэн унаж байж л болдог биз дээ. Би ер нь сайн унаач байсан шүү. Айргаас хойш бараг давхиж үзээгүй. Тийм болохоор хүмүүс их гуйнаа. Тэгээд морь унууллаа гэхэд одоогийнхотой адил мөнгө төгрөг гэж өгөхгүй шүү дээ. Гайгүй зарим нэгэн нь унага, даага өгнөө.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-Хамгийн хол нь Хархорин, Өвөрхангай, Арвайхээрт л очиж уралдсан даа. Наашаа гэхээр Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт зэрэг сумаар наадаж байсан. Би морь унаж байхдаа улсад л уралдаагүй хүн байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд морь унаж байна уу?
-Уналгүй яахав. Морь унахаар бие хөнгөрөөд цаанаа л нэг сайхан. Хүүхдүүдийнхээ хажуугаар ороод өөрөө мориндоо хөлс авч давхил хийнэ гээд л зөрнө шүү дээ /инээв/. Залуудаа багийн дарга, тоо бүртгэгч хийгээд мотоцикль голдуу унаж байсан. Сүүлдээ морь л унадаг болсон.
-Зундуйхүү уяачийн нэрийн хуудас болсон хурдан хүлгэдийнхээ тухай манай уншигчдад хуучлаач?
-Зундуйхүүгийн Цаст зээрд гэж 28 медальтай 19 настай азарга бий. Тойрсон хэдэн сумандаа зартай адуу байгаа юм. Зээрд азарга маань Сүхбаатар чигийн адуу. Нэг төл нь сумын Алдарт уяач Дамдиндоржийн цавьдар азарга 8-9 удаа түрүүлчихсэн хурдан буян бий.
-Бидний урилгыг хүлээн авч, баярын сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
-Сар шинийн босгон дээр төрийнхөө сүлдэнд ивээгдэж сайхан юм үзлээ. Сэтгэл өндөр сайхан байна. Ингээд Монголынхоо бүх уяачид уясан хүлэг нь хурдан байх болтугай гэж ерөөе. Харин нутгийнхаа ард түмэнд онцлон өнөөдрийн баяр жаргал та бүхний дэмжлэгтэй холбоотой шүү гэж хэлмээр байна.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
8 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
8 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна