“Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүн уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал З.Ганбаатар:Найзууд нэгнээ моринд урвуулах гээд морь бэлэглэдэг тэр замаар л уяач болсон


-Эрдэнэтийн морин спорт уяачдын холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад жил болох гэж байна. Хэдийгээр богино хугацаа ч амжуулсан ажил чамлахааргүй байгаа болов уу?
-Юуны өмнө сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Манай “Эрдэнэт хүлэг” уяачдын холбоо 2010 оны 5 сараас шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Ажлаа аваад уяачдаа цуглуулж ойрын үед хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа. Холбооны шинэ бүрэлдэхүүнийг ажлаа авахаас өмнө манай аймагт хангайн бүсийн уралдаан болох шийдвэрийг гаргасан байсан. Тиймдээ ч энэ бол анхаарал хандуулах том ажлын нэг байлаа. Ажлаа авснаас хоёр сарын дараа Ардын хувьсгалын 89 жилийн ой, залгаад 7 сарын 22,23-нд хангайн бүсийн улсын уралдаан болж, тун амжилттай зохион байгуулсандаа баяртай байгаа. Ямар нэгэн будлиангүй болж олон ч хүнээс сайшаалын үгийг сонслоо. Гол нь уралдаан будлиангүй, ая тухтай байвал үзэгчид, уяачид, тэнд оролцож хөдөлмөрөө гаргасан хүмүүст тухтай шүү дээ. Энэ бол шинээр зохион байгуулагдсан холбооны хувьд томоохон ажил байлаа. Үүнээс гадна бүтэц бүрэлдэхүүн дотроо ажлын хуваарилалт хийн, журам гаргаж тэргүүлэгчдийнхээ ажлыг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг болсон. Энэ ажлын маань үр дүнгийн нэг хэсэг нь дээрх уралдааны зохион байгуулалт, бэлтгэл ажлаас харагдах болов уу.
-Бүсийн уралдаануудаас бай шагналын хувьд нэлээн өндөр уралдаан болсон санагдаж байна?
-Өндөрт орно л доо. Бид 160-аад сая төгрөг гаргасан ба бүгдийн хандивын журмаар цуглуулсан. Үнэндээ бүсийн уралдаанд нэлээн хөрөнгө ордог. Бид уяачдын хөдөлмөрийг үнэлж урамшуулж байх нь зөв гэж үзэн шагналын сангаа ч нэлээн өндөр тавьсан. Түрүүлсэн морьдыг мотоцикль 10 сая төгрөгөөр, хүүхдийг нь унадаг дугуйгаар байлсан. Нийтдээ 30 хүүхдэд унадаг дугуй өгсөн. Түүнээс гадна зохион байгуулалтын хувьд анх удаа орон даяар орон нутгаас “Шууд” телевизээр уралдааныг шууд дамжуулсан байгаа. Бас үзэгчдэд бариан дээр нь морьдыг харах боломжийг бүрдүүлж өгсөн нь бас нэг шинэлэг зүйлийн нэг болсон гэж бодож байна. Үзэгчдийн хувьд экран тавьчихсан учраас ямар ч морийг холоос харах боломжтой гэсэн үг л дээ. Цаашилбал морь дагаж баахан машин давхидаг. Ямар сайндаа л морины уралдаан биш машины уралдаан боллоо гэж шүүмжилдэг шүү дээ. Энийг эмхлэх үүднээс зөвхөн комиссийн машинуудыг морь дагуулсан. Энэ мэт олон ажлыг хийхийн төлөө зүтгэсэн. Тиймдээ ч будлиан маргаангүй сайхан наадсан.
-Холбооны нэр солигдсон гэж байсан. Мэдээж холбооны туг, далбаа, энгэрийн тэмдэгт ч өөрчлөлт орсон болов уу?
-“Эрдэнэт хүлэг” уяачдынхоо туг далбааг салбарынхаа хувьд өөрчилсөн.
-Уяачдын галууд ч зохион байгуулалтанд орсон гэлүү?
-Эрдэнэт хот үйлдвэр дагасан хот. Тиймдээ ч өөрийн гэсэн онцлогтой. Уяачдаа галын зохион байгуулалтанд оруулж гал, галын уяачидтай хамтарч ажиллах тал руугаа явж байна. Өөрөөр хэлбэл гурав гурваараа гал болон айлсаж буугаад морьд уяж үсэргэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ бол шинэлэг ажил юм даа. Ер нь холбоо маань яваандаа “Эрдэнэтийн морь” гэсэн шинэ үйлдвэр угсаа бий болгохыг зорьж байна.
За бас улсын уралдаануудад уяачдаа зохион байгуулалттайгаар нэгдсэн журмаар оролцуулах ажлыг хийж байна. Энэ мэт бага багаар хөгжих маягтай болоод л явна. Өнөөдөр Монгол наадам сайхан болох ёстой. Тиймдээ ч эрийн гурван наадмын нэг морины уралдааныг эмх цэгцтэй элдэв маргаан будлиангүй эмцх цэгцтэй явуулах нь наадам сайхан болохыг нэг хэлбэр гэж холбооноос үзэж байгаа.
Мөн холбооноос сард нэг удаа “Эрдэнэт хүлэг” нэртэй сонин гаргаж байна. Сониноороо дамжуулан хийхээр зэхэж байгаа ажлууд, зохион байгуулж байгаа уралдаанууд, түүнчлэн залуу уяачдад зориулан зөвлөмж өгөх жишээний.
-“Эрдэнэт хүлэг” холбоо бусад уяачдын холбооноос ямар давуу талтай гэж та бодож байна?
-Орхон аймаг нэг үеэ бодоход уяачидтай болчихож. Цаг хугацаа гэдэг хурдан юм шүү. Би өөрөө Эрдэнэтэд ажиллаж амьдраад 30 жил болж байна. Энэ жил Эрдэнэтийн маань 35 жилийн ой болно. Бараг л чацуу байгаа биз. Одоогоос хэдэн жилийн өмнө бол уралдаан боллоо гэхэд манайхаас нэг их олон морьд ордоггүй, уяачид цөөхөн байлаа. Харин сүүлийн тав зургаан жил олширч байгаа нь илт анзаарагдаж байна. Энэ сайн юм. Хүмүүс морь сонирхож байна. Морио хайрлаж байна. Эрчүүд маань морь уралдуулах сонирхолтой болсон байна.Уяачид олон болж байгаа нь морин спорт хөгжих сайхан боломж юм. Бид 3 сард аймгийн Алдарт уяач болсон дөрвөн хүнийхээ мялаалгын уралдааныг зохион байгууллаа. Энд гурван насны морь уралдснаас их нас гэхэд 140-өөд, азарга, соёолон зуугаад байсан гэхээр нэг юм анзаарагдах болов уу.
Манай “Эрдэнэт хүлэг” холбоо Эрдэнэтийн шинэ үүлдэр бий болгох зорилт тавьчихсан ажиллаж байгаа нь холбооны бусдаас ялгарах нэг онцлог гэж болно.
-Улсын баяр наадамд нэг, хоёрдугаар үеийн цустай эрлийзүүдийг уралдуулахгүй болоод байгаа. Харин бүсийн наадмын хувьд зохион байгуулагчид шийдэх болсон. Энд таны бодол? -Минийхээр цэвэр үүлдрийн морьдыг тусдаа уралдуулах ёстой юм. Харин “Шинэ Монгол” адуунууд нь үнэндээ Монгол гүүнээс гарсан, эсвэл Монгол азарганаас хээл авч төрсөн байдаг. Тийм ч учраас өнгөрсөн бүсийн уралдаандаа цэвэр цусны адууг уралдуулаагүй. Тэрнээс болоод нэлээн маргаан болсон доо. Хүмүүс гэхдээ улсад айрагдсанаар нь оруулах ёстой гэсэн асуудлыг тавьцгааж байсан. Иймээс энд ялгаатай хандахын тулд улсад ч, аймаг орон нутагт ч уралдуулмааргүй байгаа юм. Үнэндээ уяачдын маань ихэнх Монгол адуугаараа наадаж байгаа шүү дээ. Монгол наадамд Монгол адууг уралдуулсан нь илүү үр дүнтэй л гэж бодож байна.
-Таны хувьд хэзээнээс морь мал сонирхож эхлэв?
-1999 оноос моринд орсон. Найзууд маань бүгд л морьтой. Найзууд нэгнээ моринд урвуулах гээд морь бэлэглэдэг юм шиг байна. Тэр замаар бэлэгний морьтой болсон. Эхэндээ айлд тавьчихаад нэг их анхаардаггүй байлаа. Яваандаа хүмүүсийн адилаар ганц нэг морь уралдуулаад гайгүй амжилт гаргаад ирэхээр урамшдаг юм байна лээ. Тэгээд ч Монгол эр хүн байна даа. Хүүхэд байхад морь мал эргүүлж өссөн бусдын л адил явлаа. Энэ мэт дээр нэмэгдээд алийн болгон ажилтай завгүй гэж явахав гэж бас өөрийгөө жаахан өмөөрөх янзтай. Ингээд нэг л мэдэхэд нэлээн хэдэн морьтой болчихсон байсан. Гэхдээ би тийм том уяач биш л дээ.
-Эрдэнэт үүлдрийн адуу гаргахын тулд үржил селекцийн тал дээр нэлээн анхаарч байна уу?
-Би Увс нутгийн хүн. Нутгаасаа нэлээн адуу гүү авчирсан. Харин миний унаган адуунууд бол Сэлэнгийнх. Анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн Ганболд гэж залуугаас нэг азарга авч байсан юм. Сэлэнгэ талын угшилтай. Бас Сүхбаатар, Хэнтий, Дорноговиос бага насны адуу ч авч байлаа. Би ер нь Монгол тал руугаа сонирхолтой, эрлийз адуу байхгүй.
-Аймаг орон нутагтаа ямар ямар амжилт үзүүлж байв?
-2010 онд аймгийн Алдарт уяач боллоо. Дээр хэлсэн дөрвөн хүний нэг нь би байгаа юм. Арав гаруй жилийн хөдөлмөр маань аймгийн алдартад хүргэсэн гэхээр гайгүй уяач байгаа биз дээ. /инээв/ Аймгийн алдартын болзол өндөр, аймгаас 12 айраг, түрүү авч байж болзлоо хангадаг. Жилд хоёроос гурван айраг авдаг хүн орон нутагт цөөхөн шүү дээ. Сүүлийн гурван жил их нас, азаргаараа хоёр хоёр айраг авлаа. Ер нь азарга, их насанд жил бүр нэг нэг айраг авна гэдэг том амжилт шүү. Энэ бол хүндтэй цол. Цол дагаж бяр гэдэг дээ. Цаашид улс бүсэд үзнэ дээ.
-Ер нь Эрдэнэтийн харьяат аймгийн болон улсын алдар цолтой хэчнээн уяачид байдаг юм бэ?
-Улсын алдарт уяач гурав, манлай уяач хоёр байна. Харин аймгийн алдарт уяач дөч гараад явж байна.
-Энд гокийнхон жин дараад байна уу?
-Үгүй ээ. Гокоос Ганзориг, би, Бат-Энх, Жаргалсүрэн нарын захиралууд морь уяна. Дээр нь цех нэгжийн хэд хэдэн дарга байна. Гэхдээ ажлын ачаалал их болохоор сонирхож байгаа ч амжихгүй хүмүүс олон байна. Би үйлдвэрээ ярих их дуртай. 30 жил ажиллаж амьдарч байгаагаас сүүлийн 11 жил энэ ажлыг хийж байна.Манайх 6000 ажилчинтай.
-Жил бүр уяачдын холбоо шилдгүүдээ тодруулдаг? Мэдээж холбооны шилдэгүүдийг бас тодруулна биз?
-Өнгөрсөн онд манайх ММСУХ-ны шилдэг холбооны нэг болсон. Харин манай галаас оны шилдэг уяач, унаач хүүхэд, хандивлагч, тэргүүлэгч гишүүн гэж шинэ болзол гаргаж урамшуулсан. Уяачид их сайхан хүлээж авсан. ам сайтай байсан.
-Ярилцлага маань өндөрлөж байна.
-Зорин ирж ярилцсан та бүхэнд баярлалаа. Нийт уяачид, малчдыг маань морины босоо цагаан хийморь үргэлж ивээж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 5 сар № 16
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна