Дөрвөн жилийн зайтай хоёр барилдаан хийгээд дөмөг хоёр бөхийн хойшдын барилдааны тухайд


2010 оны 7 дугаар сарын 12. Төв цэнгэлдэх хүрээлэн. Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмын 5-ын даваанд улсын харцага Л.Пүрэвжав Сэлэнгэ аймгийн харьяат, а.а Ч.Баянмөнхийг амлаж авав. Хоёр бөхийн хувьд бөхийн өргөөнд болсон барилдаануудад цөөнгүй удаа учраа таарсан бөгөөд харцага их төлөв давж байв.
Ер нь Лхагвасүрэнгийн Пүрэвжав ямар ч бөхтэй айж эмээхгүй эрмэг барилддаг агаад давхар шуудагнаас шахаж дотуур хашиж хавирах үндсэн мэхээрээ олон шилдэг өрсөлдөгчдийг өвдөглүүлж байсан бөгөөд а.а Чотонгийн Баянмөнхийг ч бөхийн өргөөнд болсон нэгэн барилдаанд энэ мэхээрээ давж байлаа.
Үзэгчдийн зарим нь “За “өндөр” Баянаа таслуулах нь дээ. Пүүжээ ахиад шөвгөрөх нь. Бэлтгэл сайтай байна. Заанд ч зүтгэх байх аа.” хэмээн ярьцгааж байв. Зарим хэсэг нь “Манай Баянаа саяын тэргүүн дэвжээний барилдаанаар мөн ч сайхан барилдсан шүү. Одоо түүн шигээ л барилдчихвал” хэмээн дор бүрнээ “шивнэлдэж” байлаа.
Хоёр бөх дэвжээнд гарсан хойноо өмнөх дүйзийн бөхчүүдийг барилдтал хүлээж хэсэг суув. Тэд халуун наранд халж суусан ч сэтгэл дотроо аль эрт барилдаж байсан болов уу. Талбайд хамгийн сүүлд харцага арслан хоёрын барилдаан үлдэж засуулууд давхар золгуулав. Арслан арлаар илүүрхэж харцагын барьцыг алдуулсан агаад харцага баруун талдаа сугадаж мушгих гэсэн боловч өндөр Баянаа аргагүй чацтай гэдгээ харуулж зүүн талд нь мордож дайраад давлаа. Багагүй цуцсан боловч аргагүй их баярласан Баянмөнх арслан баруун гараа дээр өргөн гүйж начин болсноо тунхаглав. Тугаа гялсхан тойрчихоод түрүүхэн нь давсан өөрийн багш у.н Т.Өсөх-Ирээдүй, найз а.а Б.Одгэрэл, А.Отгонбаатар нартайгаа инээлдэн суугааг харахад үнэхээр бахархам, баярлам байлаа. Ингэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” групп, “Таван хан” бөхийн дэвжээний бөх, аймгийн начин Ж.Чотонгийн хүү, аймгийн арслан Баянмөнх “Монгол улсын начин” хэмээх эрхэм цолд хүрсэн билээ.
2013 оны 2 дугаар сарын 15. Монгол бөхийн өргөө. Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 5-ын даваанд улсын харцага Л.Пүрэвжав улсын начин Ч.Баянмөнхийг амлаж авав. Хоёр бөх 2010 оны наадмаас хойш төдий л учраа таараагүй агаад энэ удаад харцага маань төрийн наадамд унасан даагаа дөрвөн жилийн дараа нэхэхээр шийдсэн нь энэ байв. Хоёр бөхийн барилдаан тулгуухан үргэлжилж улмаар шуудагдсан барьцанд хүрэв. Энэ барьцнаас харцага өөрийн дархан шахаж татах мэхээрээ начныг даваад туг тойрлоо. Дөрвөн жилийн өмнө унаж байсан бол дөрвөн жилийн ард давав. Аргагүй шилдэг харцага болохоо харуулж залуу начнаас даагаа нэхлээ. Шилдэг харцага начин хоёр маань үүнээс хойш ч олон таарч шимтэй барилдаан олныг үзүүлэх биз ээ.
Лхагвасүрэнгийн Пүрэвжав хэмээх энэ залуу анхлан 2004 онд төрийн их баяр наадамд у.ав Г.Өсөхбаяр, у.х Э.Батбаатар, у.х Г.Ганхуяг нарыг цувруулан орхиж харцага цолд хүрч байсан бол сүүлд 2009 онд у.н Л.Гантулга, у.ав С.Мөнхбат нарыг орхиж харцага цолоо батлаж, 2012 онд у.з Ч.Санжаадамба, у.н Б.Пүрэвсайхан нарыг орхиж хоёр дахь удаага батлаж байлаа. Мөн 2006 онд у.н Да.Батбаяраар 5 давж шөвгөрч байсан өнөө цагийн хамгийн шилдэг харцага билээ. Түүнийг олон үзэгч заан цолд хүрэх бөх хэмээн хүлээсээр байна.
Чотонгийн Баянмөнх анх Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж, аймаг цэргийн цолтны барилдаанд давгүй үзэж эхэлснээр олны анхаарлыг татсан бөгөөд 2008 онд улсын наадамд 4 давж, 2009 онд 3 даваад у.з Б.Соронзонболдтой багагүй маргаж унаж байсан агаад 2010 онд харцага Л.Пүрэвжаваар 5 давж начин цолд хүрсэн билээ. 2013 оны наадамд 4 давсан боловч у.з Ч.Санжаадамбад унаж наадмаа өндөрлөсөн. Өнөө жилийн хувьд бэлтгэл сургуулилт сайхантай, тун ч өнгөлөг байна лээ. Арал чац дүүрэн, бяр мэхтэй түүнээс улсын начнаас хол илүү амжилтыг үзэгчид хүлээж байдаг.
Хоёр зургаас үүдсэн хоёр сайхан бөхийн тухай бичил бичвэрээ төгсгөе.
МУИС-ийн оюутан Д.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна