Сумын заануудын барилдаанд сураг нь дуулдах хүмүүс хэн, хэн бэ

2014 оны 3-р сарын 15 -нд

1. Бүрнээгийн Баянмөнх хэмээх залуу сүүлийн үед сумын заануудын барилдаан төдийгүй улс аймагт ч дөмөг үзэх болсон билээ. Одоогоор сумын заан залуу бөхчүүдийн барилдааны түүхэнд дээд амжилт тогтоож дөрвөнтөө түрүүлээд байгаа жүдоч залуу ахин түрүүлэх бололцоо маш их бий.
2. Буян-Арвижихын Энх-Очирхуяг. Түүний хувьд залуусын барилдаанд тун ч зангарагтай үздэг. Ямар ч хүнтэй нягт хийгүй барилдаж даацтай мэхээр өвдөглүүлдэг тэрээр бэлтгэл жигдэрсэн бол хэнийг ч хазайлгаж мэднэ.
3. Пүрвээгийн Өсөхбаатар. Саяхан Mongolia Open-с хүрэл медаль хүртсэн чөлөөтийн Өсөхөө заануудынхаа барилдаанд Д.Бат-Эрдэнэтэй нэг түрүүлж Б.Төмөрбаатар, Ц.Мөнхбаяр, Б.Чимэдвандан нарын шилдгүүдтэй гурван ч удаа үзүүрлэсэн. Ахиад түрүү бөхөөр магадлал тун өндөр юм.
4. Эрдэнэбатын Даш хэмээх ханагар сайхан бөх аль ч барилдаанд зоримог барилдсаар. Саяхан аймгийн арслан Д.Болдбаатарыг орхиж хэрхэн өсч буйгаа үзэгчдэд шалгуулсан Даш заан энэ сард өнгөнд үзэх биз ээ.
5. Их-Уулын Батцэнгэлийн Чимэдвандан энэ намар мөн ч олон үзүүрлэсэн дээ. Бөхийн өргөө, ШУТИС, ХААИС, Багахангайд тус тус үзүүрлэсэн бол сар шинийн заануудад саадгүй сайхан барилдаж түрүүлсэн юм. Өмнөх сарын алдаагаа засвал өөдөө үзэх л ёстой доо.
6. Баярхүүгийн Улаалзгана. Уран өмсөнө, уянгалаг хөөмийлнө, хөлд орно, хөшиж хутгана. Тун ч эвгүй барилдаантай Улз заан тогтмол бэлтгэлгүй ч торох юмгүй зургаа давах болов уу. Цааш хэрхэхийг өнөөдөр харцгаая.
7. Нямжавын Ширчинхүү гэж нягт барилдаантай залуу бий. У.Береке, Ц.Мөнхбаяр нарыг өвдөг шороодуулж түрүү магнай болсон удаатай. Намар өвлийн барилдаануудад шөвгөрсөөр л байна. Энэ удаад ч эвгүй үзэх залуусын нэг.
8. Бизьяагийн Цэрэндагва эрэмгий хурц барилддагсан. Түрүүлснээсээ хойш төдий л сайн үзсэнгүй. Биеэ хэт бариад ч тэр үү, бэлтгэл сургуулилт таарахгүй байна уу. Түүнээс бусдаар хав, цэрвүү аль алинаас тэнцүүхэн л барилддаг бөх дөө.
9. Доржготовын Батхүрэл хэмээх өндөр сүрлэг залуу намраас хойш харагдсангүй. Гарын бэртлээ эдгээж гайгүй сайн үзэхээр зорьж буй сурагтай. Энэ сард барилдвал дээшээ л үзнэ. Сар шинээр ч тэр, нээлтээр ч тэр, хаалтаар ч тэр сайн үзсэн түүх түүнд бий.
10. Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ буюу ЗТ констракшны Бат-Эрдэнэ. Биеийн хийц галбир сайхантай идэр залуухан заан маань саяхан Булганы мундагуудыг “мундагдаад” хоёр давсан. Нээлтээр үзүүрлэснээсээ хойш тогтмол гэмээр шөвгөрсөн Даниагийн хувьд наадмаас наана түрүүлэх бодолтой байгаа болов уу. Наадмын дараагаас уг барилдаанд барилдахгүй болно биз.
11. Оргодолын Үйтүмэн буюу олны хэлдгээр чөлөөтийн Үйтээ. Хонгонд хүрвэл хаяж л салдаг залуу маань заануудынхаа барилдаанд тогтмол барилддаггүй ч барилдахаараа бардам шөвгөрдөг. Энэ сард ч зодогловоос дээшээ даваа түүнд бий.
12. Ёндонпэрэнлэйн Улсболд сумын заануудын барилдаанд түрүү үзүүрээс бусад давааг гэтлэж байсан бөх. Гурав, тав, зургаа, наймд мөн ч олон шалгарсан даа. Энэ сард хэд давж шөвгөрөх бол, хамтдаа үзэцгээе.
13. Жигжидсүрэнгийн Бямбадоньд. Тарагтын заан та бидний итгэлийг алдахгүй байх аа. Түрүүлж үзүүрлэхэд тун ойр энэ залууг бэлтгэлээ үнэнч хийдэг, биеэ сайхан авч явдаг хэмээн багш нар нь магтах юм. Барилдаан нь ч мөн урамтай даа.
14. Гүнсэнноровын Батмөнх дөрөв, тавд үлдэж байсан туршлагатай, эрэмбэтэй бөх. Цулмаг, суурилаг, мэхэндээ даацтай барилддаг Хөхморьтын заан наах, ачих мэхээ даалгаад явахад горьдлоготой шүү.
15. Сүрэнжавын Очирбат буюу Цайдам-Ургацын Очирбат. Мөрний гэмтлээс шалтгаалж 11 сараас хойш зодоглоогүй бөгөөд саяхнаас Их Шавийн дээд сургууль дээр бэлтгэлээ хийж эхэлсэн байна лээ. Хонгодох, хутгах, давхар хамах зэрэг даацтай сайхан мэхүүдийг даалгаж хийдэг энэ залуу сумын заануудын барилдааны нэгэн чимэг нь зүй ёсоор мөн.
16. Энхжаргалын Дарханбат өнөө жил Хэнтийд түрүүлэх хамгийн магадлал өндөртэй залуу. Наадмаас өмнө заануудынхаа барилдаанд түрүүлчихвэл сайхан л байхсан. Суйлдаг, зайлж мушгидаг, морддог мэхтэй Дархаа олон удаа шөвгөрсөн бөх.
17. Тогтохын Хайдавдорж гэдэг залуу тогтмол шөвгөрдөг. Урт гартай, уран мэхтэй Хайдав их шөвөг рүү зүтгэх байх аа.
18. Ганпүрэвийн Ганбаатар. Булганы залгамж халаа залуусын нэг Сайханы сайхан Ганбаа сугадаж бариад дайрвал мордож мушгиад хэнийг ч орхино. Намар шөвгийн тавд үлдэж сайхан барилдсан удаа бий. Энэ улиралд давтахыг байг гэх газаргүй.
19. Баяртогтохын Мөнх-Өрнөх. Мэхэндээ тун даацтай барилддаг тэрээр сумын заануудад шуугиулж барилдсаар хоёр гурван ч жил болов. Аймгийн цолд зүтгэхээс урьд “арангуудын” барилдаандаа дээгүүр үзэх хэрэгтэй дээ.
20. Мөнхжаргалын Билгүүдэй. Бөх өрсөлдөгчтэйгөө шуудагнаас барилдаггүй бол бүр сайн барилдана даа Билгүүдэй заан. Их шөвөгт зогсож байхад болох л залуу даа.
Энд өгүүлсэн эрэмбэ өндөртэй шилдэг хорин залуугаас гадна ИМХ-ий Г.Цэнддорж, Их Богдын Т.Дүүрэнсаран, Г.Жамбалдорж, Увсын Б.Алтангэрэл, Булганы Б.Түмэндэмбэрэл, Архангайн Б.Чинбат, Б.Мөнхтулга, Сэлэнгийн Н.Батмөнх, Өвөрхангайн хоёр Лхагвасүрэн, Завханы Д.Батбаатар, М.Батмягмар, Ховдын Г.Хишигбат, Говь-Алтайн Э.Жүгдэрнамжил нар даваа олныг авах биз ээ. Энд нэрлээгүй залуус ч үлдэхийг хэн байг гэх вэ. Бөх хүнд бяр мэхээс гадна тухайн өдрийн аз од, хий зай гэж бий хэмээн ахмад бөхчүүд , бөх сонирхогчид хэлэлцдэг. Соёолонгийн уралдаан адил сонин сайхан барилдааныг сонирхон үзээрэй гэж уншигчдаасаа хүсье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна