Бөхчүүдийн тоглолт сайхан боллоо

2014 оны 3-р сарын 21 -нд

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан санаачлан зохион байгуулсан “Эр хүн танаа” бөхчүүд дуучдын нэгдсэн тоглолт сайхан боллоо.
Уртын дуучид “Эртний сайхан” дуугаар эхэлсэн тоглолт у.х Т.Өсөх-Ирээдүйн уншсан
“Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага
Жаргалтай дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа аадалсан эр бор харцага
Зэрлэг салхины урсгалд харин ч дуртай эр бор харцага
Зэлүүд талынхаа аялгуунд даанчиг дассан эр бор харцага
Жин жингийн алхаанд цуцаа нь үгүй эр бор харцага
Жил жилийн урсгалд гундаа нь үгүй эр бор харцага
Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага
Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага
Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага
Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргодог эр бор харцага
Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага
Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага” хэмээх яруу найрагч Б.Ичинхорлоогийн сайхан шүлгээр хөглөгдөж улсын начин,Соёлын гавьяат зүтгэлтэн Содномын Эрхэмбаярын уянгат дуугаар амилсан юм. Начны удаагаар аймгийн арслан М.Баярсайхан, цэргийн арслан Д.Баттогтох нарын Завхан нутгийн арслангууд ая дуугаа өргөсөн бол мөн Завхан нутгийн хүү, аймгийн арслан Жамбажамцын Сүхбат үзэгчдийг ихэд хөгжөөж хөөрсөн үзэгчид ч арсланг урамшуулж ахин дуулуулж байлаа. Үүний дараагаар улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Багахүү нарын “дуучин” бөхчүүд ая дуугаа өргөж, үзэгчдийн хүсэлтээр дахин дуулцгаав.
Аварга дунд сургуулийн сурагчид Монгол бөхийн уламжлалт гараа дэвээ, шаваа, барилдааны ёсонг харуулсан үзүүлэх тоглолт хийсэн нь үзэгчдийг уухайлуулж, нүдийг сэргээж сэтгэлийг баясган байв.
Энэ хүүхдүүдийн дараа Булган аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн начин Найдансүрэнгийн Тулга МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулсан “Чамд дурлачихаж би”, дуучин Д.Намсрайноровын дуулсан “Дурлан дурлан хайрламаар” дуунуудыг дуулж бөхийн өргөөг нураах шахав. Үнэхээр түүнийг дуулахад үзэгч олон уухайлан дэмжиж байлаа. Үзэгчдийн хүсэлтээр дахин нэг дуу дуулсан агаад тэрхүү дуу нь дуучин Л.Болдбаатарын дуулсан “Намирын гол” хэмээх сайхан дуу байлаа. А.н Н.Тулгын хувьд үнэхээр хоолойн чадалтай, чадварлаг дуулдаг болохоо үзэгч ололндоо батлан харуулав. Мөн Завхан аймгийн заан Г.Батцэрэн, Булган аймгийн начин Ө.Сүхбат нар аргагүй чадварлаг дуучин болохоо харуулж үзэгч олноос өндөр үнэлэлт авав. Хурц арслан Ш.Шинэбаяр эвлэгхэн дуулж үзэгчдийн сонорыг мялаасан бол Дундговь аймгийн арслан О.Өлзиймөнх, Архангай аймгийн харьяат, цэргийн заан Д.Алтаншагай нарыг дуулахад бөхийн өргөөнд цугласан олон удтал алга ташин байлаа. Энэхүү тоглолтын нээлт болсон хүн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Г.Эрдэнэ-Очир байв. Түүний чадалтай хоолойг үзэгч олон үнэхээр бахадсан бөгөөд мэргэжлийн дуучид ихэд сонирхож байв. Бөхчүүдээс гадна дуучин М.Бямбажав, Х.Батмэнд, Бо.Батболд, Ба.Батболд, Л.Нарантуяа, М.Отгонгэрэл, Д.Бурмаа, уртын дууч с.з Б.Мөнхбаатар нар уригдан оролцов. Энэхүү тоглолтыг жил дараалан амжилттай зохион байгуулсан үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч Б.Цогтбаатаг, А.Ганболд, улсын тайлбарлагч С.Гантөр нартаа талархаж баярласнаа үзэгч олныхоо өмнөөс хүргэе.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна