Уяачдыг “уудалсан” уулзалт


Монгол наадам, морин уралдааныг тойрсон сураг төдий дам мэдээллүүдэд нэгдсэн хариултыг өгч, мориор дамжсан үндэсний өв соёл, монгол түмний тусгаар тогтнолын баталгааны нэгээхэн хэсэг гэдгийг таниулах зорилго бүхий нөхөрсөг уулзалт, зөвлөгөөн 2014 оны 03 дугаар сарын 22-нд “RIVER BEACH” амралт үйлчилгээний цогцолборт боллоо. Дөрөв дэх засаглалын төлөөлөгчидтэй морин уралдааны жаргал зовлонг хуваалцахаар ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, Тод манлай уяач Д.Онон, Ц.Дуламсүрэн, Ц.Батсайхан, Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Д.Хишигжаргал, ММСУХ-ны тэргүүлэгч Ц.Баянжаргал, М.Мөнхбаясгалан,сэтгүүлч, түүхийн ухааны доктор А.Баямагнай, сэтгүүлч Л.Цагаандалай нар хүрэлцэн ирсэн байсан юм. Харин хурдан морь, уралдаанч хүүхэд, уясан эздийн байр суурийг хуваалцахаар телевиз, өдөр тутмын сонин, сайтуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч иржээ.
Өдрийн зоогийн дараа уулзалт зөвлөгөөн эхэлж, хэвлэлийнхэн цаг үеийн асуудлаас эхлээд,морин уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн, дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан. Сүүлийн үеийн хурц сэдвүүдийн нэг болоод байгаа хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах тухай асуудал хамгийн олон удаа тавигдсан бөгөөд ММСУХ-ны зүгээс уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарал хандуулж, хамгаалалтын хувцасны стандартыг баталж, өмсүүлж хэвшүүлэх, даатгалд 100 хувь хамруулах зэрэг хэд хэдэн чухал арга хэмжээ аваад байгаа гэлээ. Мөн өнгөрсөн онд гэхэд л ММСУХ-ны удирдлагууд унаач хүүхдийн асуудалтай холбогдолтой 19 удаагийн хурал, зөвлөгөөнд оролцож, амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүүхдүүдийн ар гэрт дэмжлэг үзүүлсэн гэдгээ дуулгасан.
Түүнчлэн унаач хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь нас эрсдэх харамсалтай тохиолдол томоохон уралдааны үеэр гарч байгаагүй. Харин зохион байгуулалт муутай, жалга довны уралдааны үеэр хүүхэд унаж, бэртэн амь насаа алдах явдал гарч байсан. Ийм тохиолдлуудад ММСУХ-ны зүгээс сануулах, анхааруулахаас өөр арга хэмжээ авч чаддаггүй.Тийм хууль эрх зүйн орчин байдаггүй хэмээсэн юм.
Дээрх асуулттай холбоотой хөндөгдсөн өөр нэгэн сэдэв бол хүүхдийн асуудлаар бамбай хийж, гадны улс гүрнүүд монгол өв соёлд халдан, үндэсний дархлааг үгүй хийх гэж байж болзошгүй гэсэн эмзэглэл байдгаа уяачдын төлөөлөл хэвлэлийнхэнд дуулгана билээ.
Хэвлэлийнхний тайлбар хүссэн дараагийн асуудал бол монгол наадам, морин уралдаан бийлэгжүү хэдхэн хүний зугаа цэнгэл болж байна гэсэн нийгмийн таагүй хандлагын тухайд байлаа.
Энэ талаар тэргүүлэгчид олон талын тайлбарыг өгч, баян, бийлэгжүү гэгдэн нүд үзүүрлэгдээд байгаа дээрх хүмүүс монголын хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй гэдгийг чухалчилсан юм. Өөрөөр хэлбэл тэд малчдад хөрөнгө оруулалт хийж, ажлын байраар ханган, олон айл өрхийг амьжиргааны эх үүсвэртэй болгож байгаа гэлээ. Мөн улсын баяр наадмаас бусад томоохон уралдаанууд дээрх бизнесменүүдийн оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг болохыг сануулсан юм.
Мориныхоо зүсийг мэдэхгүй, уяаны ажилд нь оролцдоггүй цагаан захтнууд уяачийн цол хэргэмийг үнэгүйдүүлж байгаа тухай асуултанд Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн хариулахдаа: "ММСУХ-ны зүгээс уяач, морины эзэн хэн ч байсан ялгаагүй уяач л гэж үздэг. Яагаад гэхээр энэ хүмүүс Монголын хурдан морины хөгжилд өөрийн гэсэн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Дээр нь бүгд л ажлын зав чөлөөгөө харж байгаад адуун дээрээ очиж, морьдынхоо уяаны ажилд оролцдог. Туршлагатай олон жил морь уясан уяачдаас зөвлөгөө авч, сүүлийн торгон мөчийн уяа сойлгыг тааруулуулдаг нь үнэн” хэмээсэн юм.
Энэ мэтчилэн сэтгүүлчид нийгэмд сөрөг ташаа ойлголтуудыг төрүүлээд байсан олон чухал асуудлыг хөндөж, ММСУХ-ны удирдлага, уяачдын төлөөлөл ч тохирох тайлбарыг хийсэн.
Эцэст нь ММСУХ-ны удирдлагууд цаашид хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой байж, мориор дамжсан үндэсний өв соёлоо хамгаалан, хойч үедээ өвлүүлэх үйлсэд хамтран зүтгэхээ амлалаа.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна