Аймгийн Алдарт уяач Г.Пүрэв-Өвгөн: Долоон настайгаасаа Адилаагийн унаач болсон


-Нэрт уяач Адилбиш агсны унаач нь явсан гэсэн. Тэр үеийнхээ сонирхолтой хуучаас дэлгээч?
-Би долоон настайгаасаа эхлээд 18 хүртлээ Адилаагийн морийг унаж, энэ хүний гар дээр өсч торнисон хүн. Бид ямар одонд төрсөн хүмүүс юм мэдэхгүй. Би өвгөнийг Адилаа гэдэг. Адилаа намайг өргөж авъя гэж гуйгаад аав өгөөгүй юм гэнэ лээ. Манай аав, ээж төвийн улс. Адилаа “Пүрэв-Өвгөнийг надад өгсөн бол би дор хаяхад малын эмч болгох байсан юм” гэдэг байсан. Гэхдээ хөөрхий тэр хүн намайг адуунд хөллөсөн дөө. Хар багаас энэ хүнтэй холбогдсон болохоор өвгөний адууны удам угшил энэ тэрхнийг хэр хэмжээндээ гадарланаа. Би анх хүн болж эмнэг адуун дээр гарахдаа Идэрийг унаж байлаа. Шүдлэн үрээ анх сургаж байсан юм. Идэр зул бол шүдлэнгээсээ уягдсан адуу. Соёолон азарга байхад нь Хошмогт аваачиж уралдуулах үед энд нэг сайхан хүү нь өнгөрөөд буцаж би Идэрийг авч үлдэж байсан юм. Тэгэхэд би 13 настай л байсан байх.
-Адилбиш гуайг өргөмөл ганц хүүтэй л гэж бодож байлаа.
-Хүү гарсан ч тогтдоггүй байсан юм. Өвгөн тэр жил явахдаа ганц Идэрийгээ ч бус саарал алаг азарга, хүрэн морь үлдээгээд явсан. Тэгэхэд Нарангэрэл, шар Ухна гуай нар цуг явсан юм л даа. Өвгөн явахдаа Идэрийгээ битгий мордуулаарай, алаг азаргаа, хүрэн морьтойгоо мордуулаарай гэж хэлээд явсан. Хэлсэн ёсоор нь болж, саарал алаг азарга маань аман хүзүүдэж, аймгийн Гунгаа даргын хүрэн азарга түрүүлж байлаа. Тэгэхэд Дэлгэрэхийн алдарт Түдэвийн будангууд ирсэн байсан юм.
-Нэрт уяач морьдоо хэрхэн уядаг байсан бэ? Өөрөөр хэлбэл уяаны ямархан арга барилтай хүн бэ?
-Морийг их тарган талд нь тавина. Гэхдээ маш сайн онгойлгодог хүн байсан. Гурван хөлс дараалж авчихаад зөөлөн уяа хийдэг хүн байж билээ. Өвгөн холоос тэр бүр адуу авдаггүй. Ер нь адуугаа цусанд нь оруулж хурдыг нь хадгалдаг хүн байсан шүү. Гурван үе болгоод л цусанд эргүүлж нийлүүлдэг байсан. Тухайн үед би “Адилаа ер нь зөнөжээ, цусаа ойртуулж байна” гэж боддог байсан. Тийм биш юм билээ. Сүүлд дуулах нь ээ, тэр чинь бүр шинжлэх ухаанаар нотлогдсон эд гэх чинь билээ.
-Унаач хүүдээ хишиг хүртээгээ байлгүй. Танд ямар азарганых нь үр төлүүдээс байдаг вэ?
-Өгөлгүй яахав. Зул хонгорын охин төлийг өгч байсан. Адилаа надад ер нь эр адуу өгдөггүй.Сайн гүү л хурд төрүүлдэг гэдэг байсан. Балдансанжаа гуай ч гэсэн “охин адуу заавал эргэж төрдөг” гэдэг байсан. Нээрэн ч өвгөний өгсөн Зулын охин төл надад олон сайхан хурдан буян хайрласан. Ганц надад ч биш одоо Говьсүмбэр аймагт амьдарч байгаа аймгийн Алдарт уяач Адьяасүрэн гэдэг хүнд ч очсон.Миний хүрний төл Өргөн сум ер нь аймгийн төвөөр их тарсан даа.
-Та хэдий үеэс бие дааж морь уясан бэ? Хаагуур наадаж, уясан хүлгэдийнхээ шандсыг таниулж байв?
-Моринд томдоод л уяж эхэлсэн дээ. Ах нь өөрийн хэдэн адуунаас гадна өрөөл бусдын морийг уядаг ухаантай. Би Буянтогтох гэдэг хүний хүрэн азаргыг уяж, түрүүлгэж байлаа. Дээр хэлсэн Говьсүмбэр, болон манай аймгаар их тарсан хүрэн адуу гэдэг чинь тэр азарганы үр төлүүд юм.
-Уясан хүлэг тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
А.Мөнх

4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.31
Галсаг чоймболын Пүрэв өвгөн,Шар ралтарын Батжаргал нарын зураг байнаа Орон нутугтаа өөр өөрийнрөө за мөр, намтар түүхийг бүтээж яваа 60 гарсан гастай буурлуудад аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.....
Reply103.242.47.26
Йим сайхан яриа хийсэн А.Мөнх танд баярлалаа ажилд үйлсэд нь амжилт хүсье
Reply103.242.47.26
Сайхан яриа болжээ. Өвгөн ахдаа болон гэр бүл үр хүүхдүүдэд нь эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсье
Reply66.181.161.68