Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: Сумынхаа наадмын таван түрүүг авсан


-Аймгийнхаа 70 жилээр их одтой наадсан. Ер нь өнгөрсөн жил Төгсмандах алдартын хувьд сайхан жил байв уу?
-Тиймээ, 2012 он миний хувьд одтой хийморьтой сайхан жил байлаа. Алтан овооны тахилга, аймгийн 70 жилд их насны халтар морь аман хүзүүдүүлж, халтар хязаалан гурваар давхиулсан. Мөн аймгийн өмнөд бүсийн наадамд хээр азарга айрагдууллаа. Бас 2012 онд аймгийн алдарт цолыг авлаа. Мөн энэ ондоо сумандаа ч бас сайхан наадаж халтар хязаалан, хээр азарга хоёроо түрүүлгэж, хээр соёолон, бүсэд орсон халтар морь хоёроо айрагдуулсан.
-Түрүү, айрагт орсон хүлэг морьдын удам угшлыг хүмүүс хамгийн түрүүн асуудаг. Халтар морь, халтар хязаалан хоёр ямар удам угшилтай адуунууд вэ?
-Халтар морь нь миний унаган хар азарганы төл байгаа юм. Халтар хязаалан нь манай сумын Аймгийн алдарт уяач Баатар гэдэг хүний Уулбаяны хүүхэн шүүлэн угшилтай хээр азарганы төл. Ер нь манай суманд энэ хээр азарганы төлүүд их сайн давхиж байгаа. Миний адуунд хүүхэн шүүлэн, ширээтийн цагаан угшилтай ч байна, Дарьгангын угшилтай нь ч бий.
-Аймгийн наадамд тэр тусмаа тэгш ойн жил, бүсийн хурдад хоёр насны морьд айрагдуулна гэдэг том амжилт бас их бэлгэдэлтэй хэрэг юм. Алдартын айраг, түрүүний тоо хэдэд хүрээд байна вэ?
-Морь уяж эхлээд 20 жил болж байна. 1999 онд соёолон азарга сумандаа айрагдуулан анхны айргаа авч их урамшиж байлаа. Түүнээс хойш 2007 оноос эхэлж морьд маань амжилттай сайн давхиж, 40 гаруй айраг, түрүү авсан даа. Ер нь дааганаас бусад насны адууг бүгдийг түрүүлгэж байсан. Одоохондоо даагаар түрүү авч үзээгүй байна. Сумаасаа гадна Баяндэлгэр, Дарьганга сумуудаар явж уралдаж байсан.
-Эзнээ аймгийн Алдарт уяач цолыг авахад гол үүрэг гүйцэтгэсэн ямар хүлгүүд байна?
-Хээр азаргаа сумандаа хэд хэд айрагдуулж түрүүлгэсэн. Өнгөрсөн жилийн өмнөд бүсийн наадамд бас айрагдаж, аймгийн 70 жилд нэлээд дээгүүр давхисан. Халтар морь сумандаа түрүүлж, Түвшинширээт сумын 80 жилд түрүүлж, аймгийнхаа ойд аман хүзүүдсэн. Халтар хязаалан 2012 онд сумандаа түрүүлчихээд аймагт гурваар орсон. Энэ гурван адуу цол авахад их нөлөөлсөн дөө.
-Хурдан унаган хээр адуутай байсан гэж ярилаа. Тэгэхээр өвөө, аав гээд уяач хүн байв уу? Ямар хэмжээнд нааддаг хүмүүс байв?
-Аав Ёндонжамц морь уядаг хүн байсан. Өвөө маань дээхэн үедээ их сайхан адуу малтай хүн байсан гэсэн. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд нэгдэлд малаа өгөөд аав хоёр хээр морио авч үлдсэн гэсэн. Тэрнээс улбаалж би хээр адуунд их дуртай болсон хүн дээ. Энэ унаган адуунууд дээрээ энэ тэндээс цуглуулсан нь ч бас байгаа. Баяндэлгэр, Дарьганга, Халзан, Хэнтийгээс хүртэл азарга авсан. Баяндэлгэр сумын хурдан тожин морьтой аварга Чулуунбаатар гэдэг хүнээс хар азарга авч байсан. Хар азарганы төлүүд их сайхан давхиж байгаа. Одоо 200 -аад тооны 10-аад азарга адуутай.
-Аавыгаа дурсахад хамгийн түрүүн юу сэтгэлд буудаг вэ?
-Аав морь нэлээн сайн уядаг байсан. Тэр үед машин гэж бараг байхгүй аав морио хөтлөөд уралдаанд явахад би дагаад явдаг байлаа. Морийг их зөөлөн сайхан уядаг хүн байсан даа.
-Та бас зөөлөн уяатай юу?
-Би чанга талдаа л уяад байгаа. Ялангуяа бага насны адуунуудаа уяаг нь чангалаад байх шиг санагддаг юм. Хязаалангаас дээш насны адуугаа гайгүй сайн уядаг. Би хоёр хүүтэй. Том хүү маань овоо том болж байгаа, хүү минь морь уях байх гэж боддог юм
-Аймагт хоёроор нь айрагдуулсан хүний адуунд үнэ хаях хүмүүс ирж байх юм уу?
-Хүн амьтан явж л байдаг юм. Надад ч адуугаа сайжруулъя гэсэн санаа бас байна. Тиймээс заримдаа авч, заримдаа өгч л байдаг юм. Гарсан адууны маань давхил одоохондоо дуулдаагүй л байна, тэгж байгаад дуулдах байх гэж итгэдэг.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он/


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна