В.Баянмөнх: Улаан даавуу уяж цагаан хэл амыг зайлуулдаг гэдэг


-Хөвсгөл аймгийн хурдан морины түүхийг хамгийн ойроос мэдэх хүн хэмээн өөрийг тань тодорхойлж байсан. Ямартаа ч уяачдынхаа гэр, утасны дугаарыг анддаггүй юм байна. Умбаа ер нь яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Уг нь миний нэр Умбаа биш шүү дээ. Багын нэрээр дуудаад хэвшчихсэн юм.
-Албаны нэр тань хэн бэ?
-Вандансүрэнгийн Баянмөнх. Есөн настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Манай эндхийн барилгын цэргийн ангид алба хааж байсан хоёр цэрэг морь уяад ах бид хоёроор унуултал эхний жил ахын унасан үрээ түрүүлж, минийх дөрвөөр давхилаа. Дараа жил нь миний унасан морь түрүүлж, ахын морь хойшилсон. Жил дараалаад түрүү айраг авчихаар их урам ордог юм билээ. Тэр цагаас хойш морь унах дуртай болж, халдаг Шагдар гэж хүний Пуужин улаан гэдэг морийг унаж аймагт түрүүлгэж байлаа. Цэрэгт явахынхаа урьд жил л мориноос хасагдсан гэхээр нэлээд хэдэн жил унасан байгаа биз.
-Бие багатай байсан уу?
-Тиймээ. Дээрээс нь өөрийн дур сонирхол бас их нөлөөлсөн байх. Цэргүүдийн уясан морийг хоёр жил уначихаад халдаг Шагдар гэдэг хүний морийг унах болсон. Уг нь манай ах унадаг байсан ч томдоод тэгээд би залгаж унасан юм. Тэр хөгшнөөс би их зүйл сурсан. Морь сайн уядаг, шударга, хүнд их юм хэлж өгдөг сайхан хүн байж билээ. Манайх уг нь Төмөрбулагийн айл. Намайг багад Мөрөнд ирээд, би төвд өссөн. Төвийн хүүхдүүд нойрноос эхлээд хөгшчүүлээс зэм сонсдог шүү дээ. Шагдар гуайн буянаар би ядаж л өглөө эрт босдог болсон.
-Хэдэд босохов?
-Тав гэхэд босоод, шууд гол руу явж хүйтэн усаар нүүр, цээжээ угаана. Тэгэхээр нойр хүрч нозоордоггүй гэж Шагдар гуай ярьдаг байсан юм. Шаагаа ах ганц надад биш залуучуудад их зүйл сургана. Тэр үед морь уяж эхэлж байсан залууст адуу малтайгаа байнга ойр бай. Адуугаа аль болох өсгө гээд л захидаг байсан.
-Би таныг удам дамжсан уяач болов уу гэж таамаглаж байлаа?
-Манай ээж, аавын талд морь уядаг хүмүүс байсан л даа. Харин аав бол нам төрийн ажил гээд морь малнаас хол хөндий байсан хүн. Цаг үеийн шаардлага нь ч тийм байж дээ.
-Ер нь хэдийнээс морь уях болсон юм бэ?
- Цэрэгт явахаасаа өмнө Шагдар ахынхаа арван сайхан шарга адууг харж хандахын хажуугаар өөрөө бас 4-5 тооны адуутай болчихсон байсан. Тэгээд 1988 онд цэргээс халагдаж ирээд өөрийн гэсэн адуутай болохоор шийдэж, Нарангийн голоос цагаан азаргыг гурван адуугаар авч байлаа.
-Хурдан адуу байсан юм уу?
-Анх адуутай болж байгаа хүн цайвар зүсмийн азарга тавибал сайн гэхээр нь хэрэг болгож авсан юм. Мөн аав маань ах бид хоёрын моринд дуртайг мэдэх болохоор Гомбосүрэн гэдэг хүнээс 1500 төгрөгөөр бор үрээ авч өгсөн. Тухайн үедээ бас хөөрхөн өндөр ханш шүү дээ. Бас нэг ах маань надад цэргээс ирлээ гээд хээр үрээ бэлэглэлээ. Ингээд адуутай болж эхэлсэн дээ.
-Тэгээд л уяж эхэлсэн үү?
-Тэгсэн. Ахтайгаа хоёулаа нийлээд хээр үрээ, бор үрээ хоёроо барьж аваад уяж эхэллээ. Ааваас нуугаад байгаа. Тэгсэн нэг өдөр Шаагаа ах маань /Шагдар гуайг ийн дууддаг байжээ/ ирчихээд “та хоёр гоё уясан байна. Наад хоёр чинь хоёулаа аймагт түрүүлэх өнгөтэй байна” гэж байна. Бид хоёр итгэсэнгүй. Тэгснээ мэрэглэж өглөө. Зоосоо татаж үзчихээд “энэ хээр нь хүүхэдгүй ирэх юм байна” гэж байна. Хээр нь их номхон адуу л даа. Тэгэхээр нь лавшруулж асуутал “цагаан хэл ам гэж нэг юм байдаг юм. Улаан даавуу уячихаарай” гэсэн. Шаагаа ах өөрөө улаан даавуугаар мориныхоо духыг гоёж, улаан цацаг хазаар луугаа зүүчихсэн явдаг хүн л дээ. Наадам болсон нээрэн Шаагаа ахын хэлснээр хээр нь хүүхэдгүй ирж, харин бор нь дөрвөөр давхиад айрагдчихдаг байгаа.
-Аавын бэлэг анхны айраг амсуулжээ дээ?
-Хүүхдүүддээ гэж зориулж авч өгсөн болохоор тэгсэн байх л даа. Аавд ажлын газрынхан нь баяр хүргээд, “танай хоёр хүү жаахан юм байж морь уяад айрагдуулчихлаа шүү дээ” гээд л сайхан байсан шүү. Нэг гэм нь наймаа буцсан. /инээв/
-Яагаад ?
-Аав бор үрээг авсан Гомбосүрэн гуайгаас бас нэг хонгор үрээг нь 3000 төгрөгөөр авахаар ярьчихсан байсан чинь бор үрээг сайн давхихаар хүүхдүүд нь өөрсдөө уяна гээд наймаа буцчихсан. /инээв/
-Анхны айраг нэлээд шуугиулж дээ.
-/инээгээд/ Тэгсэн. Манай аав хэдийгээр нам төрийн ажил хийдэг ч гэсэн гарын дүйтэй эмээл хийдэг хүн байсан юм. Архангайгаас ах дүү нар нь бас эмээл явуулна. Түүнийг нь би Нарангийн гол руу аваачиж даагаар зардаг байлаа. Тэндээс олон ч даага авсан даа. Ер нь нэг үе адуугаа өсгөх гэж нэлээд зүтгэсэн шүү. Эхнэр хүүхэд хүртэл авахгүй малтай болж байж авна гээд аав ээж хоёрын амыг таглачихдаг байсан. Нэг хэсэг дундын үйлдвэрт ажиллаж авсан цалингаа хадгалж байгаад Нарангийн гол руу явж даагыг 5-6-гаар нь хөтлөөд ирнэ. Нэг удаагийн явалтан дээр Чулуун гэдэг хүний хумбан чихтэй цавьдар даагыг авахаар болоход эзэн нь “Умбаа чи миний аль гайгүй гэсэн даагыг авчихлаа” гэж байсан. /инээв/
-Цавьдар дааганыхаа шидийг үзэж чадсан уу?
-Үзсээн. Бүдүүртлээ сайн давхиж, намайг олон баярлуулсан даа. Нэг үе даага цуглуулж байгаад сүүлдээ аав, Шагдар ах хоёрынхоо хэлсэнчлэн азаргандаа анхаарал хандуулж, үнэтэй үрээнүүд авсан. Тууврын мал дайрдаг байхад сайхан байж дээ. Манай энүүгээр Увсын туувар дайрдаг байлаа. Замын ая даахааргүй болсон адуугаа хямдхан зардаг байсан юм. Би туувраас туранхай боловч сайхан хээр эрлийз азарга авч байлаа. Хээр азарга надад 4-5 жил болоод Төмөрбулаг руу зарагдсан. Дараа нь дуулахнээ тэнд олон сайхан тавилуун төл гаргаж өгсөн гэнэ лээ. Увсын тууврын бас нэг давуу тал нь бугуйл. Увсын бугуйл алдартай шүү дээ. Тарган адууг гурван бугуйлаас өгөөд буцаагаад нэг бугуйлаа нэг даагаар тулна. Ингэж адуугаа бас овоо өсгөсөн. Адуу гэдэг амьтан эзнээ олонтой болгодог гэсэн Шагдар ахын маань сургааль үнэн байсан шүү. Адууны буянаар олон сайхан хүмүүстэй нөхөрлөж, олон ч газраар явсан. Нэг үе жуулчдад морь унуулж, монголынхоо үзэсгэлэнтэй байгалиар аялуулдаг байлаа. Одоо ч ялгаагүй эв нь таарвал явчихаад л байдаг.
-Адуугаа гайгүй давхиад ирэхээр нь зарчихдаг гэж байсан. Амьдралын шаардлага байна уу? Эсвэл бас баримталдаг зарчим байна уу?
- Шаагаа ах “дүүгийн адуу давхинаа. Гэхдээ насны залууд морь луу тэгтлээ битгий ороорой.Тэрний оронд түмэндээ туслаад, хурд хувааж яв. Морь дагасан цагаан хэл ам хэцүү шүү” гэдэг байсан. Морь нь ид хурдан байх үед гэр нь шатаад, хэцүү юм болсон гэдэг. Тэгээд тэгдэг байсан байж магадгүй. Тэр үг нь санаанаас гардаггүй юм. Бас амьдрал ахуйн хэрэгцээ шаардлага ч нөлөөлж байгаа л даа. Гайгүй давхих адуу гарахаар “зарчих чамаас авсан адуу давхидаг юм” гээд гуйгаад байхаар тэр болгон үгүй гэж хэлж чадахгүй юм даа.
-Сумынхаа уяачдын холбоонд сонгуульт ажилтай юу?
-Хөгшчүүлийнхээ шахалтаар сумын уяачдын холбооныхоо тэргүүлэгч болсон. Өөрийнхөө чаддаг мэддэг хэмжээгээр тусалж дэмжин үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог. Даваасүрэн гишүүн, Болдбаатар дарга хоёр аваад л манай аймгийн холбоо үйл ажиллагаа нь жигдрэн сайхан болж байгаа болохоос биш өмнө нь бас хэцүү л байсан. Уралдаан зохион байгуулах гэхээр хөрөнгө мөнгөний зовлон байнга тулгарна. Ямар сайндаа би гурван жил дараалан хониор ивээн тэтгэж байхав. Нэг үеэ бодвол уяачдын маань ч гэсэн амьдрал ахуй сайжирсан байна. Адууныхаа чанарыг сайжруулна гээд хаа байсан Сүхбаатар, Дорнод, Дорноговиос адуу авчирч байна шүү дээ. Даваасүрэн гишүүн мөн 20-иод үрээ авчирч өгсөн. Сүүлийн үед манай аймгийн адуу мэдэгдэхүйц сайжирч, улс бүсийн наадамд түрүүлж айрагдаж байна.
-Умбаагийн хүүхдүүд аавынхаа адил моринд дуртай юу?
-Том хүү хот хүрээ бараадсан. Бага маань энэ жил 21-тэй. Моринд дуртай аавдаа их туслана. Хүүгээ л адуунаас холдуулчихгүй байх юмсан гэж боддог. Морь сайхан шүү дээ.
-Санал нэг байна. Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлийнхэнд аз жаргал хүсье.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 10/45/. 2013 он/



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
12 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
18 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
12 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
18 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
12 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна