Хурц арслангууд өнгөлөв

2014 оны 4-р сарын 14 -нд

МҮБХ-оос зохион байгуулсан Аймаг, цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан цэгцтэй сайхан болж өндөрлөлөө. Барилдаанд а.х.а Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Батжаргал нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын заан Д.Батсүрэн а.а Г.Ганнямыг тахимдаж дайрахад дагуулж зайлаад, Ховд аймгийн Үенч сумын заан Б.Уртнасан а.а Л.Нямбаярыг суйлаад, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын заан Д.Баясгалан а.а Д.Тамирыг шахаж татаад угсруулж мордоод, Завхан аймгийн Отгон сумын заан Т.Дүгэрдорж а.а Б.Уугандавааг шахаж татаад, Завхан аймгийн Завханмандал сумын заан Б.Хүдэрчулуун а.з Ч.Энхзаяаг хөтлөж гүйлгэж хавсраад, а.н Г.Гантулга а.н Д.Аззаяаг сугадаж мушгиад давсан барилдаанууд урамтай сайхан байлаа. Мөн энэ даваанд а.н.н Ц.Ганбат с.з Э.Дарханбаттай, а.н.н Н.Энхжаргал с.з Д.Бат-Эрдэнэтэй, а.н.н Н.Жаргалбат с.з П.Өсөхбаатартай, а.н.н Ц.Адьяа с.з Э.Даштай, а.н.н Ч.Эрдэнэсайхан с.з Б.Баянмөнхтэй, а.н О.Цээбалдовжир а.н Г.Болдгэрэлтэй, а.н Б.Отгонцоож а.н Ц.Мөнхбаяртай, а.н Д.Анар а.н Н.Мустафатай тус тус оноолт таарсан нь үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй барилдаанууд байлаа.
Хоёрын даваанд гарч хүч үзсэн 22 сумын заанаас Баянхонгорын Г.Жамбалдорж а.а Д.Цэвэлсодномыг, “Алдар”-ын Э.Даш а.а Давж.Батбаярыг, Ховдын Б.Баянмөнх а.а Ч.Батчулууныг шороодуулж гурвын даваанд хүч үзэхээр болов.
Энэ даваанд а.х.а Б.Одгэрэл с.з Э.Гансүхийн зүүн хөлийг шүүрч мөрлөж түлхээд, а.а Г.Баасандорж а.н Ч.Мөнхтогтохыг хавираад, а.н С.Батсайхан а.з Б.Батзоригийг хутгаж хөмрөөд, ц.н Б.Энхсайхан а.з Б.Бадамсүрэнгийн хөлийг шүүрч дараад, а.н Г.Болдгэрэл а.а Б.Ганболдыг сөрж хонгодож дайраад, а.н Ж.Цэрэндаваа а.а Т.Сүрэнжавыг хөнтрөөд давлаа.
Барилдааны гурвын даваанд а.х.а Ч.Батчулуун а.н С.Бямбадоржийг дугтарч татаад, а.х.а Б.Одгэрэл а.х Ц.Анхбаярыг хонгодож цацаад, а.а Б.Дэлгэрсайхан а.н.н Р.Батсүхийг дугтраад, а.а Б.Бат-Эрдэнэ а.а Т.Пүрэвсүрэнг бярдаж мушгиад, а.а Ц.Чимэддорж а.з Б.Номиндалайг хөмрөхөд үлдээд, а.а Г.Баасандорж а.з Н.Баттүвшинг дунгуйлдаж татаад давав. Энэ даваанд а.а Бо.Батжаргал с.з Э.Дашийг амлав. Ойрмогхон хоёр ч барилдаж Э.Даш давсан тул арслан даагаа нэхэхээр амлав. Гэсэн ч с.з Э.Даш бяртай байгаагаа харуулж татаж хавираад давснаар тэдний даваа унааны харьцаа 3:0 боллоо. Мөн тунасан хоёрын барилдаан сонирхолтой болж а.н.н Н.Энхжаргал шуудагдаж мөргөж түрээд а.н.н Н.Жаргалбатыг давлаа.
Оноолтын даваанд а.х.а Ч.Батчулуун с.з Э.Дашийг бярдаж өргөөд, а.х.а Ш.Мөнгөнбаатар ц.н Б.Энхсайханыг хөмрөөд, а.х.а Б.Одгэрэл а.н Б.Тайванг дунгуйлдаж татаад, а.а Б.Дэлгэрсайхан а.з Б.Болдбаатарыг шийдэмгий дайрахад дагуулж мушгиад, а.а Н.Жаргалбаяр а.а Г.Батнямыг дугтраад, а.а Б.Хадбаатар өмнөх даваануудад а.н Ц.Мөнхбаяр, с.з Б.Баянмөнх нарыг шороодуулсан а.а Б.Хаш-Эрдэнийг дагуулж зайлаад, Хөвсгөл аймгийн начин Б.Пүрэвдорж а.х.а О.Гантулгыг дотуур дан хавирч түрээд давсан бол а.н.н Н.Энхжаргал а.х.а Б.Батжаргалыг шуудагнаас илүүрхэн давлаа.
Тавын даваанд а.н.н Н.Энхжаргал а.х.а Ш.Мөнгөнбаатарыг сэнжигнээс дунгуйлдаж эргүүлээд, а.а Г.Баасандорж а.а Б.Дэлгэрсайханыг мордоод, а.а Н.Адьяабат а.а Н.Жаргалбаярыг дагуулж тохоход үлдээд, а.а С.Ерөөлт а.х Д.Тогтохжаргалыг давхар тохоод, а.а Л.Шинэбаатар а.а Б.Хадбаатарыг алсын шуудаг авч өргөөд, а.а Б.Эрдэнэхүү а.а Б.Бат-Оршихыг барьц сонгож мордоод давснаар дунд шөвөгт шалгарлаа.
Зургаагийн даваанд а.х.а Ч.Батчулуун а.а Г.Баасандоржийг бярдаад, а.х.а Б.Одгэрэл а.а Н.Адьяабатаас барьц сонгоод, а.а Л.Шинэбаатар а.а С.Ерөөлтийг араар нь хашиж мордоод давж их шөвөгт шалгарлаа. Тунасан хоёрын барилдаанд а.а Б.Эрдэнэхүү арал чацаар илүүрхэн давав.
Долоогийн даваанд а.х.а Ч.Батчулуун а.а Л.Шинэбаатарыг бярдаж мушгиад давсан бол а.х.а Б.Одгэрэл а.а Б.Эрдэнэхүүг баруун өхийлдөнгүүт давхар тавхайлдаад татчихав.
Үзүүр түрүүний барилдаан төдий удсангүй ир нь орсон Одгэрэл арслан зүүн хутгаж давхар зүүн тахимдаад давснаар энэ өдөр бөхийн өргөөнд хуран цугласан олны магнайг тэнийлгэв. Түүний хувьд хутгах, хөлд орох, тахимдах, тавхайлдах, өхийлдөх, дунгуйлдах, шахаж татах зэрэг мэхийг даваа бүрт даалган хийсээр түрүүллээ. Үзүүрлэсэн Батчулуун арслангийн хувьд бүх өрсөлдөгчдөө бяраар илт илүүрхэн давсаар үзүүрлэлээ. Үзүүр түрүүнд шалгарч тугаа наймантаа тойрсон хоёр арслан маань өнөө жил төрийн наадмын дэвжээнд даваа олныг авч есөн хөлт тугаа олон, олон тойрохыг хүсье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна