"Алдар"-ын Даш аргагүй сайн байлаа

2014 оны 4-р сарын 14 -нд

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан дэлгэр дүүрэн сайхан боллоо. Сумын цолтой 300 гаруй, цолгүй залуу бөх 200 гаруй бүгд 560 бөх бүртгүүлэн барилдсан барилдаан түргэн шуурхай сайхан боллоо. Сайны хажуугаар саар байдгийн үлгэрээр залуу хүчтэнүүд маань барилдаанд хоцорч ирэх, нэрээ сонсохгүй хоцорч хасагдах, уначихаад маргаж мэтгэх, унасан бөхөө нитгэрэх, сэгсрэх, цохих зэрэг зохимжгүй байдлуудыг гаргаж байв. Энэ мэт байдлуудаа эртхэн засаж, бөхийн нэр төрөө эрхэмлэхгүй бол болохгүйг залуучууддаа сануулъя.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн залуу бөх Б.Мөнхдалай Аварга ДС-ийн бөх, с.з Г.Батмөнхийг шороодуулсан нь эхний шуугиан байлаа. Мөн Булганы Б.Лхагважаргал Увсын Т.Эрхэмбаярыг, Өвөрмонголын Т.Хур УСУГ-ын Э.Батмагнайг тус тус шороодуулав.
Хоёрын даваанд с.з Л.Жамбал ӨМӨЗО-ы Т.Хурыг хонгодож цацаад, Цайдам Ургацын С.Очирбат Булганы Б.Ган-Эрдэнийг дугтраад, с.з Э.Сумьяабат с.з О.Баярцогтыг гар таллаж хонгодоод, Завханы Т.Дүгэрдорж Хөвсгөлийн Н.Даваахүрэлийг өлгөөд, Шонхорын Д.Батмөнх Ховдын Ц.Заяатүшигийг мушгихад дагуулж наагаад, Дундговийн Т.Дагвацэрэн Дорнодын Б.Гансүхийг хутгаад, Таван ханы Э.Батхуяг Ховдын Б.Баярааг татаж эргүүлээд, Увсын Э.Гансүх ИМХ-ий М.Лхагвасүрэнг голлож түрээд, Женкогийн Э.Санчир Дундговийн С.Бүргэдийг давхар мордоод тус тус орхив.
Гурвын даваанд Булганы М.Мөнгөнгадас БөхБилэгтийн Б.Баатарсүрэнг хонгодоод, Аваргын Б.Бадамдорж Хэнтийн Т.Баттулгыг хутгаад, БөхБилэгтийн М.Данзанжамц Төвийн Ш.Алтангэрэлийг мордоод, Мон Тед констракшны Э.Баасанжав ИМХ-ий З.Баттөмөрийг шуудагдаж түлхээд давцгаалаа.
Дөрвийн даваа эхлэнгүүт Дундговь аймгийн харьяат с.з Т.Дагвацэрэн Ховдын Б.Баянмөнхийн хөлд гүйнгүүт тэр чигт нь хамж түрээд давснаар олон хүний тааврыг будлиулав. Т.Дагвацэрэнгийн хувьд цочмог хөдөлгөөн, зоримог мэхээр манлай зааныг шороодуулсан агаад гурвын даваанд Булганы Э.Энх-Амгаланг мөн орхисон билээ.
Энэ даваанд ХЦ-ийн 0277-р ангийн П.Өсөхбаатар Булганы М.Мөнгөнгадасыг тахимдаад, ЗТ констракшны Д.Бат-Эрдэнэ Мон Тед-ийн Э.Баасанжавыг гуядаад, Таван ханы С.Оргилбаатар Бөх Билэгтийн Л.Жамбалыг өхийлдөхөд сөрж цохиод, Бөх Билэгтийн Б.Чинбат ИМХ-ий Б.Бямбадоржийг хутгаад давцгаав.
Тавын даваанд бөх сондгойрч Алдарын Э.Даш гоцлов. Төвийн Б.Энх-Очирхуяг Ховдын Н.Баттүвшинг зайлж хавираад, Төвийн Б.Содхүү Таванханы Н.Ширчинхүүг тахимдахад дагуулж бусгаад, Хэнтийн Э.Дарханбат МУБИС-ийн О.Наранбаатарыг мушгиад, Таванханы Н.Батмөнх Хөвсгөлийн Г.Балжиннямыг хонгодоод, ИМХ-ийн Б.Мөнх-Өрнөх Булганы Б.Түмэндэмбэрэлийг хонгодож цацаад, Булганы Г.Ганбаатар Увсын Н.Хүрэлсүхийг мушгиад тус тус давж шөвгөрцгөөв.
Зургаагийн даваанд с.з Б.Энх-Очирхуяг с.з Б.Цэрэндагвыг амлан барилдав. Энэ хоёр бөх өнгөрсөн оны 11 дүгээр сарын сумын заануудын барилдаанд үзүүр түрүүнд хүч үзэж Б.Цэрэндагва их холоос татаж уран хавираад орхиж байсныг уншигчид маань санаж буй биз ээ. Тэгвэл энэ удаад баруун талдаа хутгаж зүтгээд давснаар тэдний барилдааны харьцаа 2:0 болов.
Энэ даваанд Булганы Г.Ганбаатар ИМХ-ий Б.Мөнх-Өрнөхийг бярдаад,Таван ханы Н.Батмөнх чөлөөтийн П.Өсөхбаатарыг хавираад, Их Богдын Т.Дүүрэнсаран Хөвсгөлийн Н.Мөнх-Эрдэнийг хонгодож цацаад давлаа.
Долоогийн даваанд с.з Э.Даш с.з Н.Батмөнхийг амлаж Н.Батмөнх хавирах гээд хөл алдаад суучихав. Б.Цэрэндагва гоцлож, Д.Бат-Эрдэнэ Г.Жамбалдоржийг амлаад мушгичихав. Хэнтийн Э.Дарханбат Булганы Г.Ганбаатарыг амлаж мушгихад нь тулгуур хөлд нь мордоод тэр чигт нь түрээд давсан бол тунасан хоёрын барилдаанд М.Билгүүтэйн даваагаар өндөрлөв.
Наймын даваанд Э.Даш Б.Цэрэндагвын амлаж сугадаж шигшиж өргөөд давав. Д.Бат-Эрдэнэ гоцлож, Э.Дарханбат М.Билгүүтэй нар туналаа. Тунасан хоёрын барилдаан нэлээн өрсөлдөөнтэй болж М.Билгүүтэй шуудагны барьцнаас илүүрхэж байсан ч Э.Дарханбат хийцээр илүүрхэж зүүн талдаа зайлж мушгиад давснаар дараагийн даваанд гоцлож шууд үзүүрт шалгарах боломжтой болов.
Нэгэнт бөх болохоор зориг шулуудсан залуусыг хүндэтгэн барилдаан эхлэх цагийг хойшлуулан хойшлуулан бүртгэж нэгэнт тэгшилсэн 512 гэсэн тооноос 560 болгон барилдуулсан тул сүүлийн даваануудад нэлээн хэдэн гоц гарч байсныг зарим үзэгч буруугаар ойлгосон байсныг энд залруулъя. Бөх сондгойрсон тохиолдолд хамгийн өндөр эрэмбэтэй бөх гоцлоно гэсэн дүрмийн дагуу 5, 7, 8-ийн даваануудад с.з Э.Даш, Б.Цэрэндагва, Д.Бат-Эрдэнэ нар гоцлосон учир 8-ийн даваанд тунан барилдаж байсан Э.Дарханбат, М.Билгүүтэй нарын хэн давсан нь 9-ийн даваанд гоц мөргөх нь нэгэнт тодорхой байсан тул цаг хэмнэх үүднэс тэдний барилдааныг хүлээлгүй Э.Даш Д.Бат-Эрдэнэ нарыг барилдуулсан билээ. Арал дүүрэн заануудын барилдаанд Э.Даш хөлийг нь аваад дэрлэж дараад давснаар Э.Дарханбаттай үзүүрт барилдахаар болов.
Түрүү үзүүрт шалгарсан бөхчүүд шуудагны барьцнаас барилдаанаа үргэлжлүүлж хүч нэлээн тэнцсэн хэдий ч Алдарын Даш арал бяраар илүүрхэж мөргөж түрээд давснаар сүүлийн хоёр сарын сумын цолтнуудын барилдаанд түрүүллээ. Энэ өдөр түүний хувьд ямар ч өрсөлдөгчтэй удаж төдөлгүй эрэмгий хурц барилдаж байлаа. Үзүүрлэсэн Хэнтийн Дарханбатын хувьд сумын заануудын барилдаан анх барилдуулах болсноос өнөөг хүртэл байнга гэмээр шөвгөрч байсан шилдэг сумын заан билээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна