НМСУХ-ны тэргүүлэгч Л.Алтанхуяг: ММСУХ бодлого шийдвэрээ яаж гаргана, түүнийг бид бодолцож шийдвэрээ гаргана


Нийслэлийн Морин спорты уяачдын холбооны тэргүүлэгч Лантуугийн Алтанхуягтай нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд-2014" уралдааны үеэр ярилцлаа. Энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн нас уралдсан бөгөөд гарааны төхөөрөмжинд сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар нас бүрээс 20 гаруй үрээ хасаж, уралдаж ирсэн хойно нь айрагдсан морьдоос сэрвээний өндөр нь хүрэхгүй ч харагдах байдлаар эрлийз гэснийг нь хассан. Энэ нь нилээдгүй маргаан дагуулсан юм.
-Энэ жилийн хувьд “Хангарьд-2014” нэртэйгээр зохион байгуулагдсан нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаан урьд жилүүдээс онцлох зүйл юу байв?
-Нийслэлийн Морин спорт уяачдын холбоо шинэчлэн зохион байгуулагдаж анхны уралдаанаа “Хангарьд-2014” нэртэйгээр зохион байгууллаа. Энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, /эрлийз даага/ гэсэн дөрвөн насны уралдаан болж өндөрлөлөө
-Эрлийз, монголоор нь ялгах тал дээр нилээд асуудал үүсч байна. Энэ талаар?
-НМСУХ “Хангарьд-2014” уралдааныг монгол хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага уралдуулна гэдгээ зарласан. Гэвч уяачид маань урьд урьдын наадамд эрлийз морьдоо монголд уралдуулаад ямар нэг шалтгаанаар хасагддаггүй болохоор эрлийз адуу их ирсэн байна. Холбоо анхнаасаа зарласан шийдвэрээ дагаж эрлийзийг хасахаас өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ бид хамгийн сүүлд барьж байгаа норм, дүрэм, стандартаар үүлдэрлэг байдлаар тогтоох, сэрвээний өндрийг хэмжиж эрлийз гэдгийг нь тодорхойлж комиссын шийдвэрээр хассан байгаа.
-Эрлийз, монголоо ялгаж чадаад цэвэр монгол адуу уралдаад эхлэх юм бол наадмын цар хүрээ улам өргөн болох байх гэж бодож байна?
-“Нийслэлийн хурд” уралдаанд хөдөө орон нутгаас харьцангуй цөөхөн уяач оролцдог, хот тойрсон уяачид ихэвчлэн морьдоо уралдуулдаг байсан. Энэ жил шинэчлэн зохион байгуулагдаж эрлийз адуу уралдуулахгүй гэсэн учраас хөдөөнөөс уяачид олон ирсэн байна. Монголын адууны цөөхөн хувь нь эрлийз шүү дээ. Тиймээс эрлийз нь эрлийздээ, монгол нь монголдоо уралдах ёстой. Цэвэр монгол адуугаа уралдуулах сонирхол манай уяачдын дунд их байна. Жил бүр цэвэр монгол адуугаараа уралдаад байвал хөдөө орон нутгаас ирэх уяачдын тоо ихэсч, морьд олон болж наадам улам л чанаржина.
-Улсын наадамд ч хасагдаж байгаагүй олон адуу хасагдсан уралдаан боллоо. Морины комисст ямар хүмүүс ажилласан бол?
-НМСУХ-ны тэргүүлэгч 40 гаруй гишүүн байдаг. Тэдний тал нь уралдааны комисст ажиллаж, Улсын наадмын хэмжиж тооцдог мэргэжлийн улс оролцож цэвэр монгол адууг уралдуулна гэсэн шийдвэрээ л хэрэгжүүллээ. Манай уяачид монгол адуу уралдана аа гэж зарлаад байхад эрлийз адуу авчирчихаад өдий төдий газраас ирлээ гэж гомдоллодог. Энэ уралдаанд цөөнгүй адуу хасагдсан. Гэвч энэ нь нэг хүний шийдвэр биш, бүхэл бүтэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комиссын шийдвэр байсан. Эсэргүүцэл бол нилээдгүй байлаа. Уг нь манай уяачид ухамсраараа эрлийз морьдоо мордуулахгүй байвал өөрсдөдөө ч тэр, комисстоо ч амар байх байлаа. Уяачид маань эрлийз морьдыг нь хасчихлаар уг нь жижигхэн ш дээ гэх юм, үүлдэрлэг байдал харж байгаа үед том жижиг хамаа байхгүй, эрлийз бол хасагдана.
-Хойшид өнөө жил шигээ эрлийз, монголоо үүлдэрлэг байдлаар харж ялгах уу, эсвэл сэрвээний өндрөө барьж ялгах уу?
-ММСУХ-ны VI их хурлаас сэрвээний өндрөөр ялгах шийдвар гарсан ч одоохондоо хэрэгжээгүй байна. ММСУХ бодлого шийдвэрээ яаж гаргана, түүнийг НМСУХ бодолцож байж шийдвэрээ гаргана. Гэхдээ энэ талаар ярихад эрт байна.
-Ярилцсан танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ уралдааныг хамтран зохион байгуулахад оролцсон бүх байгуулагадаа баярлалаа. Хүүхдийн төлөө газар, хэвлэл мэдээллийнхэн, цэрэг цагдаа, үйлчилгээний алба гээд олон хүний хүч хөдөлмөрөөр “Хангарьд-2014” уралдаан маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
6 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна