Аймгийн Алдарт уяач Н.Энхболд: Хүрэн азарга маань Чулуун гуайн Өндөр зээрдийнх нь угсааны адуу


-“Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Маш их баяртай байна.
-Өнөө жилийн наадам говьчуудынх боллоо. Хүрэн азарганы эзэн өмнийн шаргал говийн хүү гэсэн байх аа?
-Тиймээ, би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хүн. Миний хүрэн азарга бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач “Өндөр” хэмээх Чулууны унаган адуу. Хүрэн азарга маань “Дүнжингаравын хурд” уралдаандаа одтой сайхан түрүүлж, Өмнөговьчууд, тэр дундаа “Ажнай” галынхны маань магнайг тэнийлгэлээ.
-Тухайн жилийн өнгө тольдох энэхүү уралдаанд хэд дэх жилдээ ирж оролцож байна вэ?
-Анх удаа оролцож байна. Анх ирсэн жилээ азаргаа түрүүлгэж, ёстой нөгөө магнай тэнийнэ гэдэг нь болж байна.
-Хүрэн азарганыхаа амжилтаас дуулгаач. Өмнө нь ямар, ямар наадамд түрүүлж, айрагдаж байсан бэ?
-Нутагтаа болсон бага наадамд аман хүзүүдээд, дараа нь Дундговь аймгийн хаврын бүсийн “Мандалын хурд” уралдаанд түрүүлсэн. Тэгээд өнгөрсөн жил өнжөөд, энэ жил Өмнөговь аймагт болдог бооцоот уралдаанд түрүүлж, дараа нь “Ажнай” галынхаа наадамд аман хүзүүнд хурдлаад “Дүнжингарав“-таа ирсэн дээ.
-Өөрөө хэдтэй адуу авч байсан юм бэ?
-Надад долоон настай азарга ирж байсан. Энэ жил есөн настай. Чулуун гуайн Өндөр зээрд хэмээх хурдан азарганы угсааны адуу гэнэ лээ. Би эхийг нь сайн мэддэггүй юм.
-Энхболд Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон бэ?
-Би найман настайгаасаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унасан хүн. Морь унаж байхдаа аймаг, сумын наадмаас айраг, түрүү алддаггүй л байлаа. Харин уяачийнхаа хувьд 2001 оноос хойш нэг хэсэг завсарлаж байгаад 2009 оноос дахин уяж байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан, Халзан сумаас адуу авсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2013 онд аймгийн Алдарт уяач цолоо авсаан.
-Хүрэн азарганыхаа дараагийн уралдааныг хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Энэ жил манай Өмнөговь аймаг, аймгийнхаа шилмэл хүлгүүдийг тодруулах юм. Түүнд ямартаа ч уралдана. Тэгээд дараа нь улсынхаа баяр наадамд ирж оролцох байх даа.
-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.
У.Энхмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна