Тэсийн голын хурдан адуу

2014 оны 4-р сарын 24 -нд

Монголын малчин өвөг дээдсийн арга ухаан ардын селекцийн дүнд биологи, физиологи удамшлын экологи, аж ахуйн онцгой шинжил генофонд бүхий нутгийн монгол мал, түүний дотор монгол адуун сүрэг бий болсон байна. Ингэж бүрэлдэн тогтсон монгол адууны сонгомол төлөөлөгчийн нэг "Тэс"-ийн нэрт адуу "Тэсийн голын унага" гэдэг нэрийн хуудас бий болсон байна. Тэсийн голын удам, угшлын адуу нь Тэсийн голын ай сав газар Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн, Баянхайрхан, Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун зэрэг суманд цэврээр өсгөж байна. Тэсийн голын адуу нь нутгийн бусад адуутай харьцуулахад гол төлөв хээр хүрэн зүстэй, бие томтой, сэрвээ өндөр, цээжний бүслүүр их, жин их, цээжний хөгжил сайн, арьс нимгэн, үсэндээ олон эргүүлэгтэй, дэл сүүл шингэвтэр, хойд хөл борви сайн, цомбон хурц туурайтай, хавирга, матааслаг өвчүү урагшаа, томбогор хавирганы хоорондох зай их, хүзүүний хөгжил сайн, дух магнай өргөн, цөгц гүн, эрүүний талхи өргөн, нүд том, толгой тэгш байрлалтай, монхор хамартай, хамрын нүх том, шүд тэгш зуулттай, хошного цаана, сормуус урт, чих том зэрэг онцлог шинжтэй. Хүйтэнд тэсвэр хатуужил сайтай холч адуу юм. 1950-иад оны үед Тэс, Баянтэс сумын эрчүүд цэрэгт татагдахдаа аймгийн төв рүү мориор явдаг байжээ. 1957 онд цэргийн комисст орохоор аймгийн төв рүү явсан Тэс сумын харьяат Ө.Мягмар, Ж.Гүнрэг, Д.Сэрээнэндорж, С.Нямсүрэн нар цэргийн комиссоор орж цэрэгт тэнцэлгүй буцахдаа Улиастай сумаас өглөө гараад орой бүрий болж байхад Тэс сумын төвөөс доош 25 км зайтай Цагаан усны ам гэдэг газар гэртээ ирж байжээ. Тэс сум нь аймгийн төвөөс 350 км орчим зайтай бөгөөд энэ залуус тэр хоороонд 15 цаг явж байсан байна. Мөн Доржийн Бямбаа гэх хүний эхнэр Цэвэгжав өвчний учир аймагт эмчлүүлэх болж Баянтэс сумаас эхнэрээ шуудангийн машинд суулгаж, Бямбаа саарал морьтойгоо дагаж давхисаар машинтай хамт аймгийн төвд очиж байсан гэж Тэс сумын малчин С.Нямсүрэн, Б.Чойжамц нар хуучилсан юм. Гэхдээ унаж явсан морьд нь шилж, сонгож, уяж хагсраагаагүй жирийн уналгын морьд байсан гэдэг. Тэсийн голын адууны тэсвэр, туулах чадвар, хурдны талаар тус сумын мянгат малчин, аймгийн Алдарт уяач Санжаагийн Нямсүрэн ярьсныг дээр дурдлаа. С.Нямсүрэн нь нэгдлээс Гоё хүрэн хэмээх азаргыг худалдан авч өөрийн адуундаа азарга тавьснаар олон хурдан адуутай болжээ. С.Нямсүрэнгийн хүрэн морь Завхан аймгийн 80 жилийн ойн баяраар 590 соёолонгоос долоод давхиж, 2007 оны Завхан аймгийн баяр наадмын их морьдын уралдаанд түрүүлсэн амжилттай хурдан хүлэг юм. Мөн хүрэн соёолон нь аймгийн наадамд түрүүлж, хүрэн даага нь даншиг наадамд түрүүлж, хүрэн хязаалан үрээ нь аман хүзүүдэж, Сант сумын харьяат, улсын Алдарт уяач Баасанжавд худалдсан шарга үрээ нь Архангай аймгийн наадамд түрүү, Улсын баяр наадамд 12-т, Алдархаан сумын сургуулийн ойд түрүү, хээр морь нь "Хотгойдын хурд"-д 28-д, 2005, 2010, 2011 онд Тэс сумын наадамд түрүүлж байсан Тэсийн голын хурдан хүлгүүд юм. Хээр морины дүү хээр морь нь соёолон насандаа сумандаа түрүү, "Хотгойдын хурд" наадамд 21-д, хул азарга нь сумын наадамд 2010 онд аман хүзүү, 2011 онд түрүү, хээр даага нь 2011 онд сумандаа аман хүзүү, 2012 онд шүдлэндээ түрүүлжээ.
Улиастай сумын харьяат, улсын Алдарт уяач Б.Оросоод бэлгэнд өгсөн хүрэн морь нь 2007 онд аймгийн наадамд түрүү, Алдархаан сумын наадамд түрүү, аймаг, сумын өвөл зуны наадмаас нийт гурван түрүү, таван айраг авчээ. Мөн Б.Оросоогийн хүргэн Л.Дашдоржид бэлэглэсэн хүрэн соёолон нь /хүрэн морины хамгийн бага дүү/ Алдархаан сумын 90 жилийн ойн наадамд аман хүзүү, өвлийн болон бусад уралдаанд гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилттай байна. Сантмаргац сумын харьяат Нямдоржид худалдсан хүрэн үрээ нь /Тэсийн голын унага/ даншиг наадамд түрүү, Сантмаргац сумын сургуулийн ойд түрүү, Сонгино сумын наадамд хоёр түрүү хүртсэн зэрэг амжилт нь Тэсийн голын адууны чанар чансааг харуулж байгаа юм. Тэс сумын харьяат Ү.Асидийн цавьдар морь долоон наснаасаа хойш 17 нас хүртлээ сумын наадамд найман удаа, Баянтэс сумын наадамд хоёр түрүүлсэн хурдан хүлэг билээ.
Б.Оросоо
Улиастай сумын харьяат, улсын Алдарт уяач Б.Оросоод бэлгэнд өгсөн хүрэн морь нь 2007 онд аймгийн наадамд түрүү, Алдархаан сумын наадамд түрүү, аймаг, сумын өвөл зуны наадмаас нийт гурван түрүү, таван айраг авчээ. Мөн Б.Оросоогийн хүргэн Л.Дашдоржид бэлэглэсэн хүрэн соёолон нь /хүрэн морины хамгийн бага дүү/ Алдархаан сумын 90 жилийн ойн наадамд аман хүзүү, өвлийн болон бусад уралдаанд гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилттай байна. Сантмаргац сумын харьяат Нямдоржид худалдсан хүрэн үрээ нь /Тэсийн голын унага/ даншиг наадамд түрүү, Сантмаргац сумын сургуулийн ойд түрүү, Сонгино сумын наадамд хоёр түрүү хүртсэн зэрэг амжилт нь Тэсийн голын адууны чанар чансааг харуулж байгаа юм. Тэс сумын харьяат Ү.Асидийн цавьдар морь долоон наснаасаа хойш 17 нас хүртлээ сумын наадамд найман удаа, Баянтэс сумын наадамд хоёр түрүүлсэн хурдан хүлэг билээ.
Б.Оросоо
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна