"Ирээдүйн хурд-2014" бага гурван насны бооцоот уралдаан


Баянхонгор аймгийн Галуут сумын “Том чихт бор” МСУХолбоо Морин жилийнхээ анхны уралдааныг зохион явууллаа. Тус холбоо тогтмол зохион явуулдаг уралдаан дээрээ нэгэн шинэ уралдааныг нэмсэн нь “Ирээдүйн хурд-2014” бага гурван насны бооцоот уралдаан юм. “Ирээдүйн хурд” бага гурван насны уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулахын сацуу Баянхонгор аймгийн цаашлаад зэргэлдээх аймгийн уяачдын хүсэн хүлээдэг уралдаан болгохоор зорьж байгаа юм байна. Энэ удаагийн уралдааны бооцоо нас тус бүрт 50.000 төгрөг байсан бол ирэх жил 200.000 цаашлаад 500.000, 1.000.000 төгрөгний бооцоот уралдаан болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа тус холбооны тэргүүн Г.Дүүрэнбилэг дуулгаж байсныг дурдах нь зүй.
Тус холбоо 2014 оныг “Унаач хүүхдийг аюулгүй уралдуулах жил” болгон зарласантай холбогдуулан том жижиг гэлтгүй бүхий л уралдаанд бүх хүүхдийг хамгаалалтын хувцастай мордуулах, уралдааныг нэг ч машин мотоцикль дагуулахгүй байх шаардлага тавьж ажилласны үр дүн “Ирээдүйн хурд-2014” уралдаан дээр гарлаа.Уг уралдааны үеэр нэг ч хүүхэд мориноосоо унаагүй, бэртэл гэмтэл аваагүй нь наадамчин олны талархалыг хүлээсэн үйл явдал болсон юм. Мөн уяачдын тавьсан бооцооны мөнгөнөөс ямар нэг байдлаар татвар татаас аваагүй, медаль, өргөмжлөл, бусад зардлын өртгийг суутгалгүй цугларсан мөнгийг шударгаар уяачдадаа хуваан өгсөн нь наадамчин олон, уяач, унаачдын сэтгэлд хүрсэн зүйл боллоо. “Ирээдүйн хурд-2014” бага гурван насны бооцоот уралдааны дааганы медаль өргөмжлөлийг сумын Төрийн банкны эрхлэгч Д.Батболд, айрагдсан морьдын хүүхдүүдийн гарын бэлгийг тус сумын уугуул иргэн С.Ариунболд, хязаалан, шүдлэн насны медаль, өргөмжлөл, уяачдад бэлэглэсэн “Тод магнай” сэтгүүлийн дугааруудыг “Том чихт бор” МСУХолбооны тэргүүн, Галуут сумын Засаг даргын орлогч Г.Дүүрэнбилэг нар тус тус ивээн тэтгэж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хязаалан
1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын уяач Ж.Дэлгэрдалайн -“МСҮТ” алаг
2. Баянхонгор аймгийн Галуут сумын 5-р багийн уяач Х.Сандагсүрэнгийн Буган хул
3. Баянхонгор аймгийн Галуут сумын 5-р багийн уяач Б.Баярсайханы Цоглог шарга
4. Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багийн уяач М.Агваандандарын саарал
5. Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багийн уяач Б.Батхолбоогийн хээр
6. Баянхонгор аймгийн Галуут сумын 6-р багийн уяач Б.Чойжилсүрэнгийн шар хээр
Шүдлэн
1. Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р багийн уяач С.Энхбатын буурал
2. Баянхонгор аймгийн Галуут сумын 6-р багийн уяач Э.Санжаагийн Аварга хул
3. Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р багийн уяач С.Энх-Амгалангийн хээр буурал
4. Баянхонгор аймгийн Галуут сумын 6-р багийн уяач Б.Чойжилсүрэнгийн халтар
5. Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багийн уяач С.Ганзоригийн хондон
6. Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р багийн уяач М.Агваандандарын халзан
Даага
1. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уяач н.Алтан-Очирын хүрэн
2. Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны уяач н.Батнасангийн халзан
3. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын уяач Батбаярын саарал
4.
5. Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн уяач н.Өнөбатын шарга
Г.Дүүрэнбилэг




































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна